2022
Мормоны Номын видеонуудын 4-р цуврал энэ жил гарна
2022 оны 11-р сар


Сүмийн мэдээ

Мормоны Номын видеоны 4-р цуврал энэ жил гарна

Мормоны Номын видеоны 4-р цувралд Мормоны Номын оргил үйл явдлыг буюу Америк тив дэх Есүс Христийн тохинууллыг дүрслэн үзүүлсэн.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д.Крэг эгч Их Эзэнийг Хуучин болон Шинэ ертөнцийн аль алинд нь бошиглогчидтой ярилцаж байсныг цохон тэмдэглээд, “[4-р цуврал] нь Шинэ Гэрээнд дуртай хүмүүст ойр дотно санагдана гэж бодож байна” гэв.

1000 гаруй жүжигчин, ажилтан, багийн гишүүн Шинэ ертөнцийн хүмүүстэй уулзаж, тэдэнд үйлчлэхээр тэнгэрээс бууж ирэн, Бурханы үхлээс боссон Хүүгийн талаарх бошиглол, гэрчлэлийг амилуулахаар ажиллажээ.

Мормоны Номын видеоны цуврал нь Сүмийн Мормоны Номын аппликэйшн дээр байгаа. Энэ нь кантон, сэбуано, англи, франц, герман, итали, япон, солонгос, мандарин, португал, орос, самоа, испани, тагалог, тонга гэсэн 15 хэл дээр орчуулагдсан. Үзэх өөр платформуудад Сүмийн веб хуудас, Gospel Library болон YouTube дээрх Мормоны Номын видеонууд суваг (шинэ видео орох бүрд мэдэгдэл авахын тулд бүртгүүлнэ үү) орно.

5-р цувралыг хийж дууссаны дараа цуврал нь нийт 45 ангиас бүрдэх юм.