2022
Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч боллоо
2022 оны 11-р сар


Сүмийн мэдээ

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч боллоо

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 1924 оны 9-р сарын 9-нд төрсөн бөгөөд саяхан 98 насныхаа ойг тэмдэглэлээ. 2022 оны 4-р сарын 14-нд тэрээр Сүмийн түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм.

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ерөнхийлөгч Нэлсоны үйлчлэл, амьдралын талаар эргэцүүлэн ярихдаа, “Тэр бол сүнслэгээр өдөөгдсөн, ухаалаг удирдагч бөгөөд бидний уулзахыг хүсэж байдаг хамгийн эелдэг, сайхан хүмүүсийн нэг юм” гэж хэлсэн.

Хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Их Эзэний бошиглогчийн хувьд ерөнхийлөгч Нэлсоны гүйцэтгэдэг үүргийн талаар санал бодлоо ийн илэрхийлэв. “Ерөнхийлөгч Өүкс бид хоёр оффисын өрөөнөөс гарах бүрдээ ‘Болох юм болдгоороо л боллоо’ гэж хэлдэг. Илчлэлт ирэхийг та харах болно. Та түүний зөвлөгөө авахыг хүсэн гуйхыг, дараа нь шийдвэр гарч, өрөөнд байгаа бүх хүн энэ нь зөв бөгөөд Бурханаас ирсэн гэдгийг мэдэхийг харна. Тэр зүгээр л ‘Их Эзэн үүнийг хийхийг биднээс хүсэж байна гэж бодож байна’ гэж аядуухан хэлдэг. Ийм зүйл ахин дахин болдог.”