2016
Моронайн онцгой амлалт
2016 оны арванхоёрдугаар сар


Мормоны Номын түүхүүд

Моронайн онцгой амлалт

Зураг
Moronis Special Promise 1
Зураг
Moronis Special Promise 2
Зураг
Moronis Special Promise 3

Мормон Моронай нэртэй хүүтэй байв. Мормоныг нас барсны дараа Моронай алтан ялтсууд дээр бичсэн юм.

Моронай ариун ёслолын залбирлуудыг бичсэн. Тэр бас сайн сайхан бүхэн Бурханаас ирдэг хэмээн бичсэн.

Түүнээс гадна Моронай Есүсийг бүх хүүхдэд хайртай гэж бичсэн. Бид зүрх сэтгэлдээ хайрыг хүлээн авахын тулд залбирах ёстой гэж тэр хэлсэн билээ.

Моронай нэгэн онцгой амлалт өгсөн. Хэрвээ бид Мормоны Номыг уншиж, үнэн гэдгийг мэдэхийн тулд Бурханаас асуувал Ариун Сүнс бидэнд үнэн гэдгийг хэлэх болно гэж тэр бичсэн. Дараа нь Моронай ялтсуудыг хамгаалахын тулд Кумора гүвээнд булсан байна.

Олон жилийн дараа Моронай тэнгэр элч болон эргэж ирсэн юм. Тэр Иосеф Смитэд алтан ялтсуудыг булсан газрыг зааж өгөв. Бурхан Иосеф Смитийг ялтсууд дээрх үгсийг орчуулах хүчээр адисалсан. Өнөөдөр бид Моронайн үгсийг Мормоны Номоос унших боломжтой. ◼