2012
Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох талаар Сүм ямар бодлого баримталдаг вэ? Ижил хүйстэнд сэтгэл татагддаг хүмүүстэй найз нөхөд байж болох уу?
2012 оны нэгдүгээр сар


Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох талаар Сүм ямар бодлого баримталдаг вэ? Ижил хүйстэнд сэтгэл татагддаг хүмүүстэй найз нөхөд байж болох уу?

Сүм ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орохыг эсэргүүцдэг. Бид үүний зэрэгцээгээр ижил хүйстэнд сэтгэл татагддаг хүмүүсийг ойлгож, хүндэтгэлтэй ханддаг.

Хэрэв та ижил хүйстэнд сэтгэл алдардаг хүмүүсийг таньдаг бол: “Найз нөхдөө анхаарал болгоомжтой сонго” гэсэн бусад хүмүүстэй нөхөрлөхөд баримталдаг зарчмаа баримтал. Тэд таны бодол санаа, үйлдэлд их нөлөө үзүүлнэ. Тэр ч байтугай таныг ямар хүн бэ гэдгийг тодорхойлоход тусална. Өөрийн чинь эрхэмлэдэг үнэт зүйлсийг хуваалцдаг найз нөхдийг сонго. Ингэснээр та нар өндөр жишгүүдээр амьдрахад бие биенээ хүчирхэгжүүлэн, бие биедээ урам дэм хайрлах болно. Жинхэнэ анд найз өөрийг чинь хамгийн сайн хүн болоход дэмжин тусална. … Хүн болгонтой эелдэг найрсаг, хүндэтгэлтэй харьц” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2001], 12).

Хүмүүний бэлгийн харилцаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд онцгой зорилгыг агуулдаг хэмээн Сүм сургадаг билээ. Бид аз жаргалтай амьдарч, тэрхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ариун явдлын хуулиар амьдрахыг бидэнд зарлиг болгосон юм. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох нь дээрх зорилгын эсрэг бөгөөд Бурханы зарлигийг зөрчдөг.

Гэвч хэрэв хэн нэгэн нь ижил хүйстэнд сэтгэл алдардаг ч, энэхүү мэдрэмжээрээ ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ордоггүй бол тэрээр нүгэл үйлдээгүй хэрэг. Сүмийн ёс суртахууны жишиг нь хүн бүрийн хувьд, тухайлбал ижил буюу эсрэг хүйстэнд сэтгэл татагддагаас үл хамааран адил юм. Их Эзэн болон Түүний Сүм Түүний хуулиудыг зөрчдөг аливаа зан авирыг өөгшүүлдэггүй билээ. Дахин хэлэхэд, бид ёс суртахуунгүй авирласан хүнийг биш, харин ийм зан авирыг буруушаадаг.