2012
Мормоны Ном Есүс Христийн тухай заадаг
2012 оны нэгдүгээр сар


Есүсийн тухай түүхүүд

Мормоны Ном Есүс Христийн тухай заадаг

Хуучин Гэрээ Есүс Христийн тухай, тэгэхдээ дэлхий дээр амьдрахаар ирснээс өмнөх үеийнх нь тухай бидэнд өгүүлдэг. Түүнийг Иехова гэдэг байв. Иеховаг дагадаг байсан хүмүүсийн тухай Хуучин Гэрээ өгүүлдэг.

Шинэ Гэрээ бол дэлхий дээрх Есүсийн амьдралын тухай бидэнд өгүүлдэг судрын ном юм. Шавь нар нь Түүний амьдрал, сургаалын тухай бичсэн юм.

Мормоны Ном Есүс Христийн тухай мөн Түүнийг дагасан хүмүүсийн тухай заадаг.

Мормоны Ном Есүсийг төрөхөөс 600 орчим жилийн өмнө Хуучин Гэрээний үед Иерусалимд бичигдэж эхэлжээ. Энэ ном бошиглогч Лихай гэр бүлийнхээ хамт Иерусалимыг орхин, далайн чанад дахь Шинэ Дэлхийг зорин амлагдсан нутаг уруу хэрхэн удирдагдсан тухай өгүүлдэг.

Мормоны Номны бошиглогчид Есүс дэлхийд ирэх болно гэдгийг заадаг байв. Тэд бас наманчилж, Есүс Христийг дагах нь аз жаргалд хүргэх болно гэдгийг заадаг байлаа.

Есүс Иерусалимд цовдлогдож, амилсны дараа хүмүүст заахын тулд Шинэ Дэлхийд айлчилсан юм. Тэрээр баптисм, ариун ёслолын тухай, бусдыг хэрхэн хайрлах тухай заасан байна. Тэр арванхоёр Төлөөлөгчтэй сүмийг зохион байгуулжээ. Тэрбээр Шинэ Гэрээнд өгүүлдгийн адилаар хүүхдүүдийг цуглуулан, адисалсан юм.

Мормоны Номын бошиглогчид Библийн бошиглогчдын адилаар Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцдаг байлаа.

Есүс Шинэ Дэлхийд айлчилснаас хойш 400 орчим жилийн дараа амьдарч байсан бошиглогч Моронай бол Мормоны Номын сүүлчийн бошиглогч юм. Мормоны Номыг уншсан хүн бүр итгэлтэйгээр залбирах юм бол энэ ном үнэн гэдгийг мэдэж чадна гэж Моронай нас барахынхаа өмнө бичсэн билээ. Моронай хүн бүрийг “Христэд ирэхийг” (Moронай 10:32) урьсан юм.

Өнөөдөр хүүхдүүд Мормоны Ном үнэн бөгөөд Есүс Христ бол өөрсдийнх нь Аврагч гэдэг гэрчлэлтэй болохын тулд бас залбирч болно.

Жаредын ах Есүс Христийг харсан юм.

Иносыг залбирч байхад Их Эзэний дуу хоолой оюун санаанд нь орж ирсэн юм.

Лихай Есүс Христийг зүүдэндээ буюу үзэгдэлд харжээ.

Хаан Бенжамин Есүсийн Цагаатгалын тухай өөрийн ард түмэнд заасан юм.

Зүүн талд: чимэглэлийг Роберт Т.Баррет; баруун талд; чимэглэлийг Пол Манн, Гари Капп нар