2012
Гэр бүлийн үдшийн санаанууд
2012 оны нэгдүгээр сар


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.

“Бидний өдөр тутмын адислалд Бурханы гар оролцдогийг таниж мэдэх,” хуу 24: Их Эзэний залбирлыг уншиж (Maтай 6:9–13) мөн “өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэж гэр бүлийн гишүүдээсээ асуу. Үүний дараа “өдөр тутмын талх” гэсэн сэдэвтэй Ахлагч Кристофферсоны өгүүлэлийн эхний хэсгийг дүгнэн ярилц. Есүс Христ бол Амьдралын Талх гэдэг гэрчлэлээ хуваалц.

“Жеорж Алберт Смит: Тэрээр Өөрийн заасан сургаалийн дагуу амьдарсан” хуу 32: “Хэрэв бидэнд Есүс Христийн сайн мэдээний тухай гэрчлэл үнэхээр байвал, энэ нь бидний амьдрал дээр харагдах болно” гэдэгт Ерөнхийлөгч Жеорж Алберт Смит итгэдэг байв. Энэхүү өгүүллийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Мөн та бусадтай хэрхэн сайхан харьцах талаар Ерөнхийлөгч Смитийн жишээнээс юу сурсан болохыг нь тэднээс асууж болно. Яаж бусдад илүү сайхан сэтгэлээр хандах вэ? гэж асуу.

“Дээшээ хар,” хуу 42: Ахлагч Кукд залуу номлогч байхад нь тохиолдсон явдлын тухай хуваалц. Тэгээд уг өгүүллийн талаар дүгнэн ярилц. Яавал бусад хүмүүс бус харин Тэнгэрлэг Эцэг юу гэж бодох бол гэдэгт илүү анхаарч болох вэ? гэж гэр бүлийн гишүүдээсээ асуу. Та 1 Самеул 16:7-г уншин ярилцлагаа өндөрлөж болно.

“Гэрээнүүдийг сахих,” хуу 48: Танай гэр бүлийн хэн нэг нь номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа бол Ахлагч Холландын өгүүллийг уншиж, чухал санаануудыг нь тэмдэглэн авч болно. “Энэ ажлыг хийх түлхүүр бол гэрээнүүдээ сахих явдал юм” хэмээн хэлснийг нь онцлон хэл. Гэрээнүүд гэж чухам юу болох талаар ярилцаж, хүүхдүүд гэрээнүүдийг яаж хийж болох вэ гэж асуу.

“Тэр тэнд байгаа” хуу 69: “A Child’s Prayer”-г дуул. (Children’s Songbook, 12). Виксом эгчийн залбиралын тухай түүхийг уншиж, хувийн залбирлынхаа тухай жишээнээс хуваалцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүс. “Залбирсны үр дүнд тайвшралыг хүлээн авсан үеэ санаж байна уу?” гэж та асууж болно. Залбирлын тухай гэрчлэлээр ярилцлагаа өндөрлө.

Хөгжилтэй үйл ажиллагаа болон Мөнхийн сургаал

Өсвөр насандаа би гэр бүлийн үдэшдээ дургүйхэн оролцдог байлаа. Өөр зүйл хийж байсан нь дээр юм шиг надад санагддаг байв.

Нэгэн даваа гарагийн үдэш ээж маань хоолны ширээгээ арчаад дээр нь интоорын жижигхээн бялуу тавилаа. Ширээн дээр нэг ч сэрээ байсангүй! Гар болон сэрээ хэрэглэхгүйгээр бялуу идэх тэмцээн зохиох гэж буйгаа ээж маань тайлбарлалаа. Ялагч нь “ бардамнан онгирох” эрхтэй болно гэж ээж маань хэлэв.

Бид ч чадлаараа хурдан идэцгээв. Удалгүй бид ширээг болон өөрсдийн нүүрээ интоорын бялуугаар будсан байв. Бүр үсээ хүртэл бялуу болгосон байлаа. Би тэмцээнд хэн ялсныг санадаггүй ч учир зүггүй хөхрөлдөж, гэр бүлийнхэнтэйгээ их л аз жаргалтай байснаа санадаг. Тэр үедээ сайн ойлгоогүй ч аюулгүй гэрт амьдарч мөн биднийг харж хандан, хайрладаг хүмүүстэй байсандаа одоо би их талархдаг юм.

Тэр үдэш бид дуу дуулж, хичээл заасан. Мөн ээж маань бялуугаа хийж, цэвэрлэгээ хийх гэж олон цаг зарцуулсан гэдгийг би мэднэ. Гэр бүл чухал гэдгийг надад ойлгуулж өгсөн энэ үйл ажиллагаанд би талархаж явдаг.

Хеадер Моклер Тушер, АНУ Калифорни