2012
ДЭЛХИЙ ДАХИНД
2012 оны нэгдүгээр сар


ДЭЛХИЙ ДАХИНД

Сан Салвадор ариун сүмийг онцгойлон адислав

2011 оны 8-р сарын 21-ний ням гарагт Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр Зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг Сан Салвадор ариун сүмийг онцгойлон адислалаа. Энэ ариун сүм нь дэлхийн 135 дахь харин Төв Америкийн 4 дэх ариун сүм боллоо.

8-р сарын 20-ны бямба гарагт болсон уг орны баялаг түүхийг дуу болон бүжгээр үзүүлсэн урлагийн тоглолтонд 16000 орчим хүн оролцов.

Create.LDS.org гишүүдийг аудио файлаа оруулахыг уриалж байна.

Мормон радио суваг болон Сүмийн бусад мэдээллийн хэрэгслээр ашиглахад зориулж дуу хөгжим болон бусад аудио файлуудаа create.lds.org илгээхийг Сүмийн гишүүдэд уриалж байна. Гишүүд энэхүү урилгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг news.lds.org-оос (“create.lds.org” гэж хайгаарай) уншиж болно. Мөн өөрсдийн файлаа create.lds.org.хаягаар нэмж оруулаарай.

2012 оны Хуваалцах цагийн төлөвлөгөө онлайн дээр тавигдлаа

Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөс 2012 оны Хуваалцах цагийн сэдвийг “Зөвийг сонго” гэж зарлалаа. Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчид LDS.orgServing in the Church хэсгийн “Primary” гэсэн хэсгээс төлөвлөгөөг үзэж болно.

Урьд нь бид 7-р сард нэгжүүдэд арав арван хувь төлөвлөгөөг илгээдэг байсан. Харин одоо онлайнаас авах боломжтой болсон тул 7 сард илгээхээ больж, жил тутмын сургалтын төлөвлөгөөний захиалгатай хамт бүх нэгжүүдэд гурав гурван хувийг илгээж байх боллоо.

Сан Салвадор ариун сүм нь дэлхий дээр үйл ажиллагаагаа явуулж буй 135 дахь, Төв Америкийн 4 дэх ариун сүм болж байна.

БАТЛАМЖ: