2009
Ням гарагийн хөл бөмбөг
2009 оны долдугаар сар


Ням гарагийн хөл бөмбөг

ДЖ В., 9 настай, Өмнөд Дакота, АНУ

Манай хөл бөмбөгийн баг баасан, бямба, ням гарагуудад тоглох байлаа. Ээж надаас ням гарагийн тэмцээнийг яах бодолтой байгааг асуув. Би яахаа мэдэхгүй л байна шүү гэв. Аав намайг залбир гэхээр нь би залбирлаа. Тэр шөнө “Nephi’s Courage”1 (Нифайн зориг) гэдэг дуу санаанаас огт гарсангүй. Тэнгэрлэг Эцэг энэ дуугаар дамжуулан залбиралд минь хариулсныг би мэдэж байв. Иймээс би Түүний зарлигуудыг дуулгавартай дагах зоригтой байх ёстойгоо саналаа. Ням гарагт сүмийн дараа манай баг тоглох байсныг би мэдэж байв. Би багтаа тусалж чадахгүйгээдээ сэтгэл бага зэрэг гонсгор байсан ч, зөв зүйл хийснээ мэдэж байлаа. Зөв сонголт хийхэд хэцүү байсан ч ийм сонголт хийхэд Тэнгэрлэг Эцэг надад тусалсанд би баяртай байдаг.

Эшлэл

  1. “Nephi’s Courage,” Children’s Songbook, 120–21.