2009
Даруу байдал: Бүх цагт бүх хүнд чухал зарчим
2009 оны долдугаар сар


Даруу байдал: Бүх цагт бүх хүнд чухал зарчим

Бидний хувцаслалтын байдал Есүс Христийн сайн мэдээний ойлголтыг илтгэн харуулдаг.

Зураг
Silvia H. Allred

Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд тулгардаг нэг сорилт бол даруу бус байдал нь улам өсөн нэмэгдэж байгаа дэлхийд даруу байдлын зарчмуудыг дуулгавартай дагах явдал мөн. Энэ нь хэцүү байж болох ч гэсэн бид даруу байдлын талаарх Сүмийн жишгүүдийг дуулгавартай дагаснаар Аврагч Есүс Христийн шавь нар болохоо харуулж чадна. Даруу байдал нь хувцаслалт, хэл яриа, бодол санаа, хувь хүний биеэ авч яваа байдлаар илэрдэг хэдий ч, энэ өгүүлэлд би хувцаслалтыг онцгойлон авч үзэхийг хүсч байна.

Эхний үед хувцасны гол зорилго нь бидний биеийг халхалж, салхи, нар, бороо, цаснаас хамгаалах явдал байсан аж. Энэхүү зорилго хэвээр байгаа ч, эдүгээ хувцаслалт илүү олон иж бүрдэл зорилготой болжээ. Өнөөдөр хувцас нь хөрөнгө чинээ, нийгмийн байдал, хувь хүний онцлог, тухайн хүн нийгмийн ямар бүлэгт харьяалагддаг зэрэг олон зүйлийг илэрхийлдэг болсон байна. Гэвч хувцаслалт нь бас бидний зан төлөв, эрхэмлэдэг зүйлсийг тусган харуулдаг. Хожмын Үеийн Гэгээнтэн бидний хувцаслалтын байдал Есүс Христийн сайн мэдээний талаарх бидний шийдвэр төгс байдал, үүнийг ойлгох бидний ойлголтыг тусган харуулдаг.

Бид хэн билээ, бид ямар хүмүүс болох зорилготой билээ гэдэг бидний ойлголтыг сулруулахыг байнга хичээдэг дэлхийд даруу байдлын зарчмыг сахих нь бидний итгэлийг дээшлүүлж чадна. Бид энэ зарчмаар амьдарч, энэ зарчмыг зааснаар энэхүү итгэлийг дараагийн үеийнхэндээ өвлүүлж чадна.

Даруу байдал гэж юу вэ?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол даруу байдлын үндсэн зарчмуудын тухай өгүүлсэн байдаг. Залуучууд, насанд хүрэгчид аль алинд нь үнэ цэнэтэй энэ товхимолд: “Даруу бус хувсанд богинохон шоорт, банзал, хэт бариу хувцас, бэлхүүс болон биеийн бусад эрхтэн ил харагдсан хувцас багтана… . Эмэгтэйчүүд мөр бүтэн халхалсан хувцас өмсөж, урд болон ард талыг танаж богиносгоогүй, биеийн аль нэг хэсгийг халхлаагүй хувцаснаас зайлсхийх ёстой… . Эрэгтэйчүүд ч бас гадаад төрхөндөө даруу байдлыг эрхэмлэх ёстой. Хүмүүс хэтэрхий гаж буруу хувцаслалт, гаж буруу төрх байдал, үс засалтаас зайлсхийх ёстой. Үргэлж цэвэр цэмцгэр байж, хувцаслалт, үс засалт, биеэ авч яваа байдлаар хайш яйш, салан задгай байхаас зайлсхий. Хэрэв би Их Эзэний дэргэд байгаа бол гадаад төрх байдалдаа сэтгэл зовохгүй байж чадах уу?’” гэж өөрөөсөө асуу.1

Даруу хувцас сонгохдоо Сүнсний удирдамжийг эрэлхийл. Түүнээс гадна, та даруу байдалтай холбоотой зарчмуудыг авч үзэхдээ доорх асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй.

  • Суух, бөхийх, дээшээ өндийж өндөрт байгаа юманд хүрэх, эсвэл шатаар өгсөхөд миний биеийн аль нэг хэсэг ил гарах уу?

  • Биеийн аль нэг хэсэг ил гарсан, эсвэл өдөөн хатгасан хувцас өмссөнөөр би бусдын шохоорхлыг өөртөө татах бус уу?

  • Би ямар нэг онцгой хувцас өмсөхийн тулд ариун сүмийн гарментийг хасч танах юм уу өөрчлөх хэрэгтэй юу?

Бид яагаад даруу байх ёстой вэ?

Бид даруу байдлын зарчмуудтай холбоотой сургаалыг илүү сайн ойлгосноор даруу байдал гэдэг бол үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг хүч мөн гэдгийг мэддэг билээ.

Даруу байдалтай холбоотой сургаал нь бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн Түүний хүүхдүүд мөн гэдэг бидний мэдлэгээс эхэлдэг (Мосе 2:27-г үз). Бидний бие махбод бол Тэнгэрлэг Эцэгийн бэлэг бөгөөд Түүний төлөвлөснөөр тусгай зорилготой юм. Энэхүү бэлгийг талархалтайгаар хүлээн авагч бид Тэрээр биднээс хүсдэгийн дагуу бие махбоддоо анхаарал халамж тавьснаар уг бэлгийг эрхэмлэн дээдэлдэг билээ (C ба Г 88:33-ыг үз). Бид Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болохын тулд бие махбодоо дагаж, махан биеийн хүсэл таашаалд хяналт тавьж, хязгаарлаж сурдаг билээ.

Их Эзэн бүр эхлэлээс Өөрийн хүүхдүүдийг биеэ халхлахыг хүссэн юм. Адам Ева хоёр хориглосон жимсийг идсэний дараа тэдний мэлмий нээгдэж, нүцгэн байгаагаа мэдсэн юм. Адам Ева хоёр инжрийн навчаар хийсэн энгийн хормогчоор биеэ халхлахыг оролдсон шүү дээ. Гэвч хормогч хангалтгүй байсан учир Их Эзэн тэдэнд зориулж энгийн даруу арьсан хувцас хийсэн билээ. (Эхлэл 3:7, 21-ийг үз)

Тэр үед яг одоогийнхтой адил Бурханд илүү өндөр жишиг байсан юм. Түүний жишгүүд бол дэлхийн жишиг биш. Тэрээр Исаиа 55:8–9-д хэлсэн нь:

“Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж Эзэн айлдаж байна.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.”

Бүх цагт бүх хүнд чухал зарчим

Даруу байдал бол Их Эзэний “өндөр замуудын” нэг учраас, үеэ өнгөрөөн алга болдог нийгмийн хандлага биш гэдгийг олон зууны турш заасаар иржээ. Хувцаслалтын тухай үүнтэй адил судрын бусад жишээнүүдийг мөн даруу байдлын тухай юу зааж байгааг авч үз.

Даруу байдал номхон дөлгөөн зан чанарыг илтгэн харуулдаг. Мормоны Номын бошиглогч Иаков бардамнал, эд баялагт шунан дурлах явдлыг зэмлэсэн байдаг. Тэрээр, өөрийнх нь хүмүүсийн бардамнагч зүрх сэтгэл бодгалийг нь сүйрүүлэн устгахаас сэрэмжлүүлэн зөвлөгөө өгсөн юм. Тэдний бардамнагч зан авирын нэг тал нь хувцаслалтандаа байсан юм. Иаков тэдэнд хэлсэн нь, “Та нарын зарим нь ах дүүсээсээ илүү баялгийг эзэмшсэний учир та нар зүрх сэтгэлийн бардамналд өргөгдөж. Мөн зөрүүдлэн дээгүүр хардаг учир нь та нарын өмсгөл чимэг үнэтэйн учир болой, мөн та нар өөрсдийгөө тэднээс илүү хэмээн бодох учир ах дүүсээ хавчих бөлгөө” (Иаков 2:13).

Бид хувцаслалтаараа даруу байх санаа нь Сургаал ба Гэрээ 42:40-д: “Чи зүрх сэтгэлдээ бардам байх ёсгүй; бүх өмсгөлүүдээ энгийн даруу байлгагтун” хэмээн илэрхийлэгджээ. Ингэхлээр бид шинэ загварын дэгжин cайхан хувцас өмсөж болохгүй гэсэн үг үү? Үгүй л дээ. Харин бид тухайн нөхцөл байдалд тохируулан хувцаслах хэрэгтэй ч, шинэ загварын хувцасыг эсвэл хамгийн сүүлийн үеийн хувцасны загварыг хэт шохоорхох ёсгүй. Мөнгө санхүүгийн нөөцөө илүү урт хугацааны, утга учиртай зорилгын төлөө ашиглах нь зүйтэй.

Шүтлэг бишрэлд зориулан бидний хувцасласан байдал Их Эзэнд хандах бидний хүндэтгэлийг харуулдаг. Их Эзэн Өөрийнхөө ариун өргөөнд өмсөхөд зохистой ариун хувцас бэлтгэхийг Мосегоос хүсчээ (Eгипетээс Гарсан нь 28:2-ыг үз). Өдөр тутам өмсдөг хувцас ийм зорилгод тохирохгүй гэж Их Эзэн боддог байсан нь энэ зарлигаас тодорхой харагдаж байна. Бид Мосегийн адил шүтлэг бишрэлд зориулан зохих ёсоор хувцасласнаар Тэнгэрлэг Эцэгтээ хүндэтгэлтэйгээр хандах санаа бодлоо илэрхийлдэг үү?

Бурханы бошиглогчид Түүний хүүхдүүдэд даруухан хувцаслахыг үргэлж зөвлөсөөр ирснийг эдгээр жишээнүүд харуулж байна.2 “Та нарын хувцасласан байдал бол дотор сэтгэлд чинь байдаг зүйлийн тусгал мөн” гэдгийг бидэнд сануулсаар байдаг. Хувцаслалт, үсээ засуулсан байдал чинь таны ямар хүн болохыг харуулж, өөрийн тань болон өрөөл бусдын хийх үйлдэлд нөлөөлдөг. Та үсээ сайхан засуулж, даруухан хувцасласан байвал Ариун Сүнсний нөхөрлөлийг урьж, эргэн тойрныхоо хүмүүст сайн нөлөө үзүүлж чадна.3

Даруу байдалтай холбоотой адислалууд

Даруу байдалтай холбоотой хамгийн чухал адислалуудын нэг нь өөртөө итгэх итгэлийн өндөр мэдрэмж юм. Сайн мэдээний тухай мэдлэг эзэмших явцад даруу байдлын зарчмыг мэдэж, түүгээр адислагдсан найзынхаа тухай түүхийг нэг эгч хуваалцсан байна.

“Нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн зун хамт ажилладаг нэг хүн надтай хамт сүм дээр ирэв. Тэр манайд ирж, сүм рүү явахаасаа өмнө манай цаг уурт тохиромжтой уламжлалт хувцас болох ханцуйгүй хөнгөн даашинз өмслөө. Сүмд очиход даашинз өмсөх зохимжтойг ойлгосонд би талархалтай байлаа. Түүнийг манай цугларалтанд ирсэнд тойргийн гишүүд баяр хүргэж тэр нэлээд хэдэн удаа сүмд ирсэн юм. Тэр бүр гэр орон, гэр бүл, хувийн баяжилтын цуглаануудад ирдэг болж, хүүхдүүдээ Хүүхдийн Хэсэг болон залуучуудын үйл ажиллагаанд авчирдаг болов. Зуны халуунд өдөр долоо хоногийн дундуур болдог үйл ажиллагаануудад тэр ихэвчлэн ханцуйгүй цамц, богинохон шоорт өмсдөг байлаа. Тэр бүдүүлэг байдлаар хувцасладаггүй байсан. Гэвч Хожмын үеийн Гэгээнтнүүдийн жишгүүдийг ойлгодоггүй байлаа.

Би хэдэн долоо хоногийн дараа түүнээс “Сүмийн тухай илүү тодорхой зүйлийг номлогчдоос мэдэхийг хүсч байна уу?” гэхэд: тэр бүрэг ичимхийгээ бас танихгүй хүмүүстэй ярилцах нь эвгүй байдаг тухайгаа ярив. Тэр манай тойргийн ариун ёслолын цуглаан, үйл ажиллагаануудад цаашид зүгээр л оролцож байхыг хүсдэг аж. Хэрэв түүнд асуултууд гарвал надаас эсвэл тойрог дээр танилцсан бусад хүмүүсээс асууж байя гэв.

“Тэр цаашид Сүмийн цуглаан, үйл ажиллагаануудад оролцохдоо ханцуйтай урт банзал, бүр урт шорт, ханцуйтай цамц өмсдөг болсон нь надад сонин байлаа. Энэ бол намар ойртож байгаатай л холбоотой байх гэж би бодож байлаа. Гэвч тэр Хожмын Үеийн Гэгээнтэн танилууд нь хэрхэн хувцасладгийг зүгээр л ажиглаж мэдсэн ажээ.

“Түүний хувцаслалтанд гарсан тэрхүү өөрчлөлт, миний ажигласнаар бүхэлдээ итгэлийнхээ төлөө хариуцлага хүлээх мэдрэмж нь дээшлээгүй. Харин итгэлийнх нь нэг хэсэг байсан гэж би боддог. Тэрээр сайн мэдээний зарчмуудаас цаашид суралцах явцад өөрийгөө Бурханы охин гэдгээ мэдсэн зэрэг бурханлаг өв нь өөрийгөө хүндлэн дээдлэх мэдрэмжийг нь дээшлүүлжээ. Тэрээр бидний хийдэг зарим зүйлсийн цаадах учир шалтгааныг илүү сайн ойлгож эхэлснээр өөртөө итгэх итгэл нь улам өссөн юм. Өөртөө итгэх итгэл нь өссөнөөр тэр сайн мэдээний тухай илүү ихийг мэдэх, түүний дотор урьд өмнө нь уулзах дургүй байсан номлогчдоос хичээл авахыг хүсчээ.

“Түүний хувцаслалт бол тэрээр сайн мэдээний зарчмуудыг мэдэж, ойлгохын нэг хэсэг нь байсан аж. Гэвч тэр амьдралдаа үүнийг хийх боломжтой болсноо мэдсэнээр, бүр илүү чухал өөрчлөлт хийж чадахаа ойлгосон байна. Эцэст нь эдгээр өөрчлөлтүүд түүнийг Есүс Христийн сайн мэдээнд хөрвөж, Сүмд элсэхэд хөтөлсөн юм. Хожим нь тэр ариун сүмд хувийн хишиг хүртсэн бөгөөд даруу байдлын зарчмуудыг аль хэдийнээс баримталж ирсэн болохоор хувцаслалтаа өөрчлөх шаардлага байсангүй.”4

Даруу байдал бидний амьдрал дахь үйл ажиллагааг зохицуулан, өөрчилдөг хүч болсноор бид ч бас өөрсдийнхөө үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх болно. Сургаал ба Гэрээ 121:45–46 дахь амлалтуудыг санацгаа:

“Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болно. Мөн санваарын сургаал тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.

“Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очирт таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно”.

Бид адислалыг авахын төлөө хүч чармайлт гарган ажиллах болтугай.

Эшлэл

  1. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол 2001), 15–16.

  2. Залуучуудын Бат Бөх Байдлын төлөө 14.

  3. Залуучуудын Бат Бөх Байдлын төлөө 14–15.

  4. Хувийн захидал харилцаа.

Модел шиг бүү бай

Модел дэлхийд зарагддаг юуг боловч өмсдөг. Та нарын жишгүүд үүнээс хавьгүй өндөр юм.

Та нарын жишгүүдбуурдаг уу?

Хэрэв аль нэг хувцас хэтэрхий бариу, хэтэрхий богино, эсвэл хаа сайгүй бие ил гарахаар байвал Сүмийн жишгүүдэд нийцэхгүй гэсэн үг. Дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд өөрийнхөө жишгүүдийг бүү өөрчил (Залуучуудын бат бөх байдлын төлөө 14–16-г үз.)

Өөрийгөө бүү хуур

Хувцасласан байдал чинь таны жишгүүдийг илэрхийлдэг. Хувцаслалтаараа зөв сэтгэгдэл төрүүл. (Залуучуудын бат бөх байдлын төлөө 15-ыг үз.)

Жишгүүд

Та жишгүүдийг дагахад хэзээ ч оройтохгүй. (Иохан 14:15-ыг үз.)

Амжилт олохын төлөө хувцасла

Ном дүрмийн дагуу хувцасла. Өөрийг чинь бүдрүүлэх муу сонголт бүү хий. (Залуучуудын бат бөх байдлын төлөө 14–16-г үз.)

Илүү өндөр түвшинд хүрэхээр тэмүүл

Их Эзэн Өөрийнхөө өргөөнд ороход өөрийгөө бэлтгэхэд таныг урьж байна. Их Эзэний өргөөнд агуу амар амгалан, гайхамшигтай адислалууд байдаг. (C ба Г 88:119-ийг үз).

Зүүн талаас: Бусад гэрэл зургийн газрын зураг; Жон Лукийн гэрэл зураг; Кристина Смитийн гэрэл зураг

Зүүн тал:Крейг Даймондын гэрэл зураг; баруун талд: Эмили лейшман Беюсийн гэрэл зураг

Зүүн талаас: Кристина Смит, Крейг Даймонд нарын гэрэл зургууд