2008
Сүргийг хариулахуй
2008 оны зургадугаар сарын


Сүргийг хариулахуй: Удирдлагын ур чадварыг залуучуудад заах нь

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард нартай хийсэн ярилцлагаас

Насанд хүрнэ гэдэг урт удаан хугацаа юм шиг зарим залуучуудад санагддаг аж. Гэвч нэг их удалгүй залуу үе маань гэр орондоо бас Сүм дээр удирдагчид байх болно. Одоо бид тэдэнд юу зааж болох вэ?

Зураг
President Dieter F. Uchtdorf
Зураг
Elder M. Russell Ballard

Залуу үеийг бат бөх гэр бүлтэй болгох, Сүмийг удирдах Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход бэлтгэх нь удирдагчид, багш нар юуны өмнө эцэг эхчүүдийн нэн чухал үүрэг юм. “Сүм дэх ирээдүйн удирдагчдыг төлөвшүүлэх үүрэг хариуцлага нь эцэг, эх хоёрт ноогдоно. Залуучууд өсвөр насаар дамжин, эрийн цээнд хүрч , насанд хүрэх үед залуучуудад удирдах арга барил олгоход Сүм чухал үүрэг хариуцлагыг гүйцэтгэдэг ч, энэ нь гэр орноос эхэлдэг” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард тайлбарлажээ.

Ахлагч Баллард, Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф нар өөрсдийн ажиглалт, туршлагуудаас тунгаан, удирдлагын ур чадварыг залуучуудад заах 10 зарчмыг энд хуваалцжээ.

1. Гэрээсээ эхэл

Гэр оронд удирдлагыг эцэг, эх хоол хийж байх юмуу, эсвэл гэр ахуйн ямар нэг зүйлийг засах гэх мэт энгийн нөхцөлд зааж болно гэж Ахлагч Баллард хэлжээ.

“Миний бодлоор эцэг эхчүүдийг орлох юу ч байдаггүй. Тэд хүүхдээ бүр бага байхад нь ч гэсэн дагуулж яван, юуг яаж хийдгээ харуулах нь тэднийг хүмүүжүүлэх гол арга юм. Ийм хүүхэд эцэг эхтэйгээ ойр дотно байснаар амьдралын тухай, юмыг яаж хийдэг тухай ихийг мэдэж өсдөг. Энэ нь бас хүүхэд өөрийгөө зөвлөлддөг гэр бүлийн хэсэг гэж мэдрэхэд нь тусалдаг.

“Гэртээ аав, ээж хоёрын аль аль нь байдаггүй залуу хүмүүс байдаг. Мэдээж хэрэг бид ийм нөхцөлийг ойлгодог. Гэвч хэн нэгэн нь тэднийг өсгөн хүмүүжүүлдэг. Энэ хүн бол юмыг яаж хийхийг мөн хэрхэн удирдахыг тэдэнд зааж сургах хамгийн чухал хүн мөн.”

Залуучууд Сүмийн гишүүд бөгөөд тэдний эцэг эх гишүүн биш ч гэсэн гэр бүлийн дотор сайн мэдээнээс суралцаж болно гэж Ерөнхийлөгч Угдорф хэлжээ. Эцэг эхчүүд Хожмын үеийн Гэгээнтнүүд мөн эсэхийг харгалзахгүйгээр тойргийн буюу салбарын удирдагчид Сүм дээрх хүүхдийн үйл ажиллагаанд тэднийг оролцохыг урьж болно. Хамгийн сайн аргуудын нэг бол Сүмд аль хэдийнээс оршиж байгаа эх сурвалжуудыг ашиглах явдал мөн.

Залуучуудын бат бөх байдлын төлөө” товхимол, “Бурханы өмнө хүлээх үүрэг,” тэрчлэн “Хувийн хөгжил дэвшил хөтөлбөр” –ийг удирдагчид ашиглах нь тэдэнд давуу талыг хангаж өгнө. Эцэг эхчүүд болон залуучуудын удирдагчдын удирдамж нь эдгээр хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, удирдлагын ур чадварыг хөгжүүлэх залуучууддаа бид хэрхэн тусалж болохыг тайлбарладаг. Эдгээр материалуудыг залуу хүмүүсийн гэр оронд аваач. Хүүхдүүд зорилго, зорилтууд болон бусад сайн зүйлүүдийг хэрэгжүүлэхэд нь эцэг эхчүүдийг урь.

“Энэ нь удирдагчдын зүгээс онцгой хүч чармайлт шаардах болно. Харин энэ нь гэр бүл дээр тулгуурласан удирдлагын чадавхыг бий болгон төлөвшүүлэхэд эцэг эхчүүдэд туслах болно. Энэ нь бас бид юунд итгэдэг болон юуг хэрэгжүүлдгийг тэдэнд харуулах болно. Сүм гэр бүлүүдийг хэрхэн нэгтгэдгийг, биднийг Христтэй илүү адилхан болгодог үнэт зүйлсийг төлөөлдгийг тэдэнд харуулах болно. ‘Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар эх сурвалжийг хайж болохын тулд… бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглодог’ (2 Нифай 25:26) гэдгийг эцэг эхчүүдэд харуулах болно. Хэрэв бид Сүм дээр хэвшин тогтсон хөтөлбөрүүдээ хэрэгжүүлбэл удирдагч болоход нь залуучууддаа тусалж чадна” гэж Ерөнхийлөгч Угдорф хэлжээ.

2. Зөвлөх үедээ заа

Удирдагчид, залуучуудад хамаарагдах үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ авах нь нийтлэг байдаг гэж Ахлагч Баллард тэмдэглэжээ. “Удирдагчид залуучуудын байгууллагуудад анхаарал хандуулж зөвлөсөн үед тэдний дунд удирдлагын ур чадвар өсч төлөвшдөг. Жишээ нь: диконуудын чуулгад идэвхтэй хөвгүүд тав, идэвхгүй нь гурав байдаг гэж саная. Идэвхгүй гурван хөвгүүнийг идэвхтэй болгох нь хэний үүрэг вэ? Энэ бол өөрсдийнх үүрэг гэж хэлэх удирдагчид маш олон байх болов уу” гэж тэр хэлжээ.

Үүний оронд, удирдагч хүн диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөж, “Бид юу хийх вэ? Бид яаж хийх вэ? Бас хэн нь юу хийх вэ?” гэж асуух хэрэгтэй хэмээн Ахлагч Баллард өгүүлжээ.

“Бусдыг оролцуулахгүй, мөн өөртөө байгаа нөөц боломж бүрийн талаар зөвлөлддөггүй, бүхнийг өөрөө хийдэг бишоп буюу ямар нэгэн удирдагчийг, залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд харах юм бол тэд удирдагчийн хийх ёстой ажил юм байна гэж бодох болно. ‘Энэ бол миний тойрог, иймээс бид миний арга замаар хийх ёстой’ гэж бишоп бодох нь, уг тойрог бол Их Эзэнийнх гэдгийг умартах том эмгэнэлт хэрэг юм. Тэрээр биднээр юу хийлгэхийг хүсдэг,тэднийг хийхийн тулд нөөц боломжуудаа хэрхэн нэгтгэх, мөн энэ талаар мэдэхийг эрэлхийлэх ёстой.”

3. Гэрт болон Сүм дээр заах боломжуудаар ханга

“Гэрчлэлээ хэлэх, судрын талаар бодлоо хуваалцах, бусад ярилцлагууд дээр сайн мэдээний зарчмуудыг хамгаалах зэрэг заах энгийн боломжуудыг ашиглах нь залуу хүмүүсийн хувьд нэн чухал юм” гэж ерөнхийлөгч Угдорф хэллээ. Ийм байдлаар зааж сургах нь удирдлагад амин чухал зүйл гэв.

“Манай залуучууд сургууль дээрээ цорын ганц гишүүн байх нь олонтаа тохиолддог. Иймээс тэд өөрсдийгөө үнэхээр үнэ цэнэтэйг мэдэх хэрэгтэй. Ингэснээр тэд шашнаа мэддэг болно. Тэдний бүхий л үйлдэл бусдад зааж байдаг гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. Бид залуу хүмүүсийг сайн мэдээнээс ичихгүй байхад нь урамшуулан дэмжиж, заах боломжуудаар хангах юм бол, тэдэнд энэ нь маш их туслалцаа болно.”

Сүмийн байгууллага зөвхөн сүнсний өсөлтөөр төдийгүй бусад салбарт хөгжлийг бий болгодог. “Амьдралдаа миний эзэмшсэн мэргэжлийн ололт амжилт болгоныг би Угдорф Сүмээр дамжуулан сурсан юм” гэж Ахлагч нисэх хүчин дэх ажил албаныхаа тухай өгүүлсэн байдаг.

Яг ийм зүйл одоо ч гэсэн гэр бүлийнх нь гишүүдэд тохиолдож байна гэж тэр хэлжээ. “Ач нар маань Сүмийн гишүүд болон анги хамт олондоо заагчид юм. Яагаад? Яагаад гэвэл тэд эдгээр ур чадваруудыг гэртээ бас Сүм дээрх үйл ажиллагаануудаас сурсан байдаг. Хэдийгээр тэд ийм төрлийн сурах үйл явцыг мэддэггүй ч гэсэн ийм л байдаг.”

4. Тэдэнд айдсыг даван туулахад нь тусал

Ахлагч Баллард 20-нэлээд гарсан хойноо бишопоор дуудагджээ. “Би санаа их зовдог байсан шүү. ”Би өмнө бишоп байсан биш дээ. Хоёр зөвлөх маань аавын насны хүмүүс байв. Өмнө нь өөрийнхөө бишоп байсан бүх хүмүүсийн тухай бодож, тэдний үлгэр жишээнээс суралцахыг хичээдэг байлаа. Эдгээр туршлагууд гайхамшигтай үнэ цэнэтэй байх болно гэж би боддог байлаа. Гэвч үүрэгт ажлаа хийгээд ирэхийн цагт энэ нь юу ч байлаа гэсэн айдсыг даван туулахад танд туслах болно“ хэмээн тэрээр дурсчээ.

Шинэ ажил, үүрэг авахад айдас төрдөг гэж Ахлагч Баллард хэллээ. “Диконуудын чуулгын ерөнхийлөгч болсон 12 настай хөвгүүнд айдас төрөх болно. ‘Цуглааныг яаж хөтлөн явуулах юм бэ?’ хэмээн тэрээр эргэлзэж болно. Ингэхлээр цуглааныг хэрхэн хөтлөн явуулдгийг түүнд харуулах хэрэгтэй. Тэр алдаа гаргаж болно. Цуглаан хөтлөн явуулах нь түүнд хэцүү байж болно. Гэвч багахан хугацаа өнгөрөхөд үүнийг тэр хийж чаддаг болно. Тэрээр улам дадлагажиж “аварга алхаа” –гаар урагш ахих болно. Ямар нэг зүйлийг яаж хийхийг нэгэнт мэдсэн үед та нэг л мэдэхэд бүхнийг айдасгүйгээр хийж чаддаг болно.”

Бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг мэдсэнээс итгэл ирдэг гэж Ерөнхийлөгч Угдорф нэмж хэлэв. “Агуу үнэт сувд дахь Мосег аваад үз. Тэрээр Бурхантай адил төстэйгөөр бүтээгдсэнээ, бас түүгээр хийлгэх ажил Бурханд байгааг тэр мэдсэн юм. Та өөрийгөө Их Эзэний зараалд байгааг мэдсэн үед өөрчлөлт гардаг. Залуу хүмүүс өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхийн хэрээр Их Эзэн бидэнтэй хамт байдгийг мэдэх нь хэрэгтэйн учир нь үүнд байгаа юм.

“Намайг бага хөвгүүн байхад салбар маань жижигхэн байсан болохоор нэг номлогч манай ангид хичээл заадаг байлаа. Түүний хэлсэн нэг зүйл надад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. ‘Бурхан та нартай хамт байхад хэн та нарын эсрэг байж чадах юм бэ?’ Ийм итгэлтэй байдал нь, айдас төрсөн үед ч, тэр ч байтугай юмсыг хийхэд та нар өөрсдийгөө тэнцэхгүй байна гэж бодсон үед ч юмсыг хийх хүчийг та нарт өгөх болно” гэсэн.

5. Тэдэнд суралцах боломжийг олго

Удирдагчид залуучуудын галын дэргэдэх ярилцлага буюу бусад цуглааныг хөтлөн явуулж, хөгжим тоглуулж, залбирал хийж өгч болно. Гэвч залуучууд эдгээр үүргүүдээ хэрхэн гүйцэтгэхийг нь тэд ажиж хяналт тавьдаг. “Тэд ар талын удирдагчид” байх ёстой гэж ерөнхийлөгч Угдорф өгүүлжээ.

“Эцэг эхчүүд удирдагчдын хувьд энэ нь сорилт байж болно. Учир нь үүнийг илүү түргэн, илүү сайн хийж чадна гэдгийг тэд мэддэг. Үүнийг хийх боломжийг залуучуудад олгоход тэвчээр шаардагдана. ‘Миний хүмүүс илүү төгсөөр заалгаж, мөн туршлагатай болж, мөн өөрсдийн үүрэг, мөн тэдний гараас миний шаарддаг зүйлүүдийн талаар илүү төгс мэдэхийн тулд буюу’ (С ба Г 105:10; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн сударт өгүүлсэн байдаг.

“Та нар үлгэр жишээ үзүүлж, суралцах боломжийг тэдэнд олго. Аврагчийг анхааралдаа ав. Янз бүрийн дуудлагуудаар Түүний ажлыг хийх боломжийг Тэр бидэнд олгодог билээ. Тэр бидэнд тэвчээртэй ханддаг бөгөөд энэ нь манай залуу хүмүүсийн хувьд бидний хийх хэрэгтэй зүйл мөн.”

Буцаж ирсэн номлогч ач хүүтэйгээ гэрийнхээ үнсэн блокон ханан дээр зарим зүйлүүдийг өлгөхийг хүссэн тухайгаа хуваалцсан нэгэн жишээг Ахлагч Баллард өгүүлжээ. Ахлагч Баллард ач хүүгийнхээ гэрт очиж, хана хэрхэн өрөмдөж нүх гарган, дотор нь яаж тулгуур суулгахыг үзүүлжээ.

“Би нэг тулгуур суулгаад, дараагийнхыг нь хаана суулгамаар байгааг түүнээс асуулаа. “Энд суулга” гэж тулгуур суулгах газрыг надад зааж өгөөд, чи миний хийхийг харсан шүү дээ. “Энд өрөмдөөд, одоо өөрөө хий” гэж миний хэлсэн ёсоор хийж дуусгав. Тэр бага зэрэг сандарсан учир удаан хийж байлаа. Харин би түүнээс хоёр дахин хурдан хийж чадах байсан ч тэр одоо яаж хийхийг мэддэг болсон байв. Энэ нь түүнд итгэлийг бий болгосон юм. Хэрэв тэр хананд ямар нэг юм хадахаар бол, одоо зөвхөн багаж л авах гэж ирнэ. Багажаа тэр буцаагаад авчирна гэдэгт би итгэлтэй байна!”

6. Тэдэнд том зургийг өг

Дуулгавартай байж, үйлчлэхийг тэднээс хүсдэг шалтгаануудын нэг нь тэд ирээдүйд гэр бүл болон Сүмийг удирдах болно гэдгийг залуучуудад тайлбарлах нь чухал юм. Гэвч тэдний дуулгавартай байдал, үйлчлэл нь ирээдүйн гэр бүл болон Сүмийн үүрэг хариуцлагуудад бэлтгэхэд маш чухал юм. Эдгээр нь тэднийг амьдрал дахь хувийн үүрэг зорилгоо ухамсарлахад бэлтгэх болно.

“Томоохон зүйл дээр анхаарал төвлөрүүлэх нь зөвхөн залуучуудыг төдийгүй тэдний удирдагчдыг адисалдаг” гэж ерөнхийлөгч Угдорф хэлэв. “Зарим үед бид хэтэрхий аар саар зүйл дээр анхаарал төвлөрүүлдэг гэж би боддог. Хэрэв манай насанд хүрсэн удирдагчид залуу хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд өргөн хүрээтэй зорилго, хэтийн төлөвийг авчрах юм бол, аар саар зүйлүүд амархан шийдэгдэх болно.”

“Залуучуудыг ойлгож, тэдэнтэй найрсгаар харьцах нь нь бас шийдвэрлэх ач холбогдолтой юм” гэж тэрээр өгүүлэв. “Би 13-тай байхдаа диконуудын чуулгын ерөнхийлөгчөөр дуудагдсан юм. Манай салбарын ерөнхийлөгч хүнгүй анги олж, надтай уулзахад хэдэн минут гаргаж, надад юу хийх хэрэгтэй байгааг үүдний өрөө рүү гарахдаа хүртэл хэлдэг байлаа. Тэр өөрөө болон Их Эзэн аль аль нь юу хийхийг надаас хүсэн хүлээж байгаа тухай тэр надад гайхамшигтай заавар өгдөг байлаа.

“Манай ангид хэдэн дикон байсан гэж та нар бодож байна? Хоёр. Гэвч тэр өөрийгөө болон намайг бэлтгэхэд цаг гаргасан хэвээр байлаа. Энэ бол 50 жилийн өмнөх явдал юм. Харин энэ нь надад хэрхэн нөлөөлдөг байсныг би өдий хүртэл санадаг. Намайг амжилт олоосой гэж тэр хүсдэг байсан бөгөөд тэрээр надад биечлэн анхаарал тавьж, цаг заваа зориулдаг байлаа. Мөн надад эелдэг, найрсгаар үүрэг даалгавар өгөөд дараа нь шалгадаг байлаа.”

7. Хариуцлагыг бий болго

Гайхан бишрэгчид Их Эзэнд хэрэггүй. Дагалдагчид Түүнд хэрэгтэй гэж ерөнхийлөгч Угдорф хэлэв. “Та нар эхлээд дагалдагч байж сурснаар, удирдагч болж сурна. ‘Өөрсөд дээрээ үйлдүүлэх’” (2 Нифай 2:26) биш, харин ‘үйлд’ хэмээн сударт өгүүлдэг билээ.

“Дараагийн алхам нь хяналт тавих. Энэ бол ариун сүмд сурсан юмаа эргэж ирээд тайлагнах зарчим мөн. Гэвч манай зарим удирдагчид яагаад ч юм чиглэл, заавар өгөхөөс айдаг. Гэсэн хэдий ч тодорхой захиас өгч, дараа нь үүнийгээ шалгах шаардлагатай байдаг. Юмсыг төгс хийнэ гэж байдаггүй. Харин залуучууд хичээж байгаа үед тэднийг урамшуулан дэмжих хэрэгтэй. Залуучууд үүнийг дурсан санах болно. Тэд үгсийг санахгүй байж болно. Харин мэдрэмжүүдийг санах болно.”

8. Та сүнслэгээр нөлөөлөх эрхтэйгээ мэд

Ахлагч Баллардыг залуу бишоп байхад есөн настай нэгэн танхайдуу хөвгүүн Хүүхдийн Хэсгийн багшдаа их төвөг уддаг байжээ. Хэдэн долоо хоногийн дараа багш нөгөөх хөвгүүнийг бишопын өрөө рүү дагуулан орж, хэлсэн нь, “Бишоп оо. Энд таны сүргийн нэг байна. Үүнд анхаарал тавиач.”

Бишоп Баллард яахаа мэдсэнгүй аж. Гэвч тэр агшинд зан төлөвийнхөө талаар долоо хоног тутам Хүүхдийн Хэсэгт илтгэж байхыг нөгөөх хүүхдээс хүсье гэсэн нэгэн санаа төрж гэнэ. Бишоп Баллард энэ санааг хэрэглэж, ингээд нөгөөх хүүхдийн зан байдал өөрчлөгдсөн гэдэг. Уг хүүхэд зан төлөвөө өөрчилж чадахаа мэдсэн байна.

“Түүнийг манай өрөөнд оруулж ирэхээс өмнө хариуцлагын тухай санаа миний толгойд орж ирээгүй юм даа” гэж Ахлагч Баллард хэлжээ. “Их Эзэн зөв шударга багш, удирдагчид юу хийхийг нь мэдэхэд, ялангуяа залуу хүмүүсийн төлөө сайн хийж чадах зүйлийг авчрахад сүнсний хүчээр нөлөөлдөг.”

Дашрамд өгүүлэхэд, нөгөөх есөн настай хүүхэд чинь “маш их” өөрчлөгдсөн шүү гэж Ахлагч Баллард хэллээ. Тэр номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэн, агуу удирдагч болсон билээ.

“Сүнсний нөлөөний төлөөх сүнслэг байдлын бэлтгэл нь их ажиллахыг шаарддаг бөгөөд энэ нь нэн чухал юм” гэж Ерөнхийлөгч Угдорф хэллээ. Тэрээр нисгэгч байхдаа үүнтэй төстэй сургамж авсан гэдэг. Боинг хөлгөөр нисэх нь зугаатай хэдий ч 747 хөлгийг газраас хөөргөж сурах бэлтгэл маш их хөдөлмөр шаарддаг ажээ. Багш буюу удирдагчийн хувьд ийм ажлын нэг хэсэг нь тухайн залуу эрэгтэй эмэгтэйд юу хэрэгтэй байгааг мэдэх залбирал юм. Залуучуудын хөтөлбөр нь зугаа цэнгэл болон тоглоом биш. Харин тэдний залуу насны амьдрал дахь өсөлт хөгжилтөд туслах нь гайхамшигтай, баяр баясгалантай үйл явдал байх болно гэдгийг удирдагчид бас анхаарах хэрэгтэй.

9. Үүнийг гэртээ эргүүлэн авчир

Эцсийн бүлэгт удирдагчид ялангуяа бишопын зөвлөлүүд тойргийнхоо залуучуудад тохиолдож байгаа зүйлүүдийн талаар эцэг эхчүүдэд зохих зөвлөгөө өгч, заах үүрэг хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Бишопууд салбарын ерөнхийлөгчид хувийн нууц асуудлуудыг задруулах ёсгүй. Харин тэд нийтлэг асуудлуудын талаар нийт дунд нь зааж чадна.

“Хэрэв би өнөөдөр бишоп байсан бол, залуучуудын өөртөө байдаг санаа зовдог асуудлуудын талаар эцэг эхчүүдэд ярихаар тав дахь ням гарагт санваартнуудын болон Нийгмийн Халамжийн Бүлгийн ярилцлагад эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр очих байсан гэдэгт би итгэдэг. ‘Танай залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийн талаар бидний хооронд олон жилийн туршид болсон ярилцлагын үр дүнгийн талаар би юу мэддэгээ тэдэнд ч хэлэх байсан бөгөөд мөн тэд ч үүнийг мэдэх байсан. Би тэдний итгэлтэй байдлаас урван тэрслэхгүй ч бидэнд асуудал байгаа нь мэдээж. Эцэг эхчүүд та нар энэ тухай мэдэж, үүнийг шийдвэрлэх хэрэгтэй… .’ Чухамхүү үнэн хэрэг дээрээ юу болж байгааг сонсохоос зарим эцэг эхчүүд айж болох юм. Гэвч тэд үүнийг мэдэх хэрэгтэй” гэж Ахлагч Баллард хэлэв.

10. Залуучуудын мөнхийн ирээдүйг ухамсарлан ойлго

“Бид маш өндөр жишиг тогтоодог.” Гэвч уг жишгийг өндөржүүлэх нь зөвхөн залуучуудад хамаатай зүйл биш. Зарчмуудыг хүүхдүүдэд заах үндсэн үүрэг хариуцлагыг хүлээдэг эцэг эхчүүдийн хувьд үүнийг өндөрсгөх ёстой. Мөн удирдагч болон багш нарын адил илүү олон асуудлууд нэмэгдэж байгаа дэлхийд, бид бүгд өөд ахисан алхам хийх ёстой.

“Тэд Их Эзэнийг хайрладгийг бид харж байна. Тэрээр биднийг хайрладгийг санагтун. Та нарын заадаг залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүдийн бяцхан биеийн дотор мөнхийн сүнс байдаг. Эдгээр залуу хүмүүс бидний Тэнгэрлэг Эцэгийнх юм. Тэрбээр бүх хүүхдүүдийнхээ амьдралыг ихэд сонирхдог. Тэдний дотор шатах гэрчлэлийн гал цогийг бид унтраахгүй байлгах хэрэгтэй” гэж Ахлагч Баллард өгүүлэв.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард нартай хийсэн ярилцлагаас