2008
ДЭЛХИЙ ДАХИНД
2008 оны зургадугаар сарын


ДЭЛХИЙ ДАХИНД

Боготагийн сүмд улаан загалмай нийгэмлэг талархал илэрхийлэв.

2007 оны 11-р сард 879 сайн дурынхан 3 удаа 605 литр цусыг хандивлах үйл ажиллагааг зохион байгуулсанд Колумб, Боготагийн улаан загалмайн нийгэмлэг Сүмд талархаж байгаагаа илэрхийлэв. Энэ ажиллагаа хангалттай хандив авч чадахааргүй цаг үед болсон ч гэсэн уг цус хандивлах нь чухал шаардлагатай байгааг Сүм олж харсан юм.

FamilySearch үндэсний архивын мэдээллийг интернэтэд тавихад нь туслахаар болжээ.

Нэгдсэн улсын үндэсний архив болон тайлан мэдээний удирдах газар (NARA) FamilySearch-тэй хамтран өөрийн мэдээллийн сангаас үндсэн чухал хэсгийг дижитал хэлбэрт шилжүүлж, индексжүүлэх, интернэт-д байрлуулахаар болжээ. 1754 оноос 1990-ээд оны үеийг хамарсан бүх шүүх, цэрэг, газар, бусад засгийн мэдээллийг багтаасан 1.28 сая файл байх ажээ. FamilySearch үнэ төлбөргүй индексийг нь интернэтд гаргаж өгөхөд туслах ажээ.

Дөрвөн гадасны залуучууд Альпийн нуруунд цуглацгаав.

2007 оны сүүлээр дөрвөн гадасны ойролцоогоор 150 залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, 50 удирдагчийн хамт Швейцар Францын хилийн Швейцар, Чварсий-д (хар тэнгис) 4 өдрийн хамтарсан чуулганд оролцжээ. Швейцарын Женев, Швейцарын Лаусенна, Францын Нанси, Францын Лион гадасны ариун сүмийн ажил, сургалт, үйл ажиллагаа, бүжиг, гэрчлэлүүд нь үзэсгэлэнт Альпийн нурууг доргиов.

Испанийн гэгээнтнүүд сүмийн түүхийг тэмдэглэнэ.

2008 оны 10-р сараас 2009 оны 5-р сарыг дуустал Испани сүмийн гишүүд өргөн хэмжээний ойн баярыг тэмдэглэх гэж байна. 1967 оны 6-р сард батлагдсан Испаний Шашны эрх Чөлөөний хуулийг дурсан хүндэтгэх, 1968 оны 10-р сард Сүм албан ёсоор танигдсан, 1969 оны 5-р сарын 20-нд сайн мэдээг номлож эхлэн, онцгойлон адислагдсаныг тус тус тэмдэглэх болжээ. 1969 оны зургадугаар сард Испанид анхны 4 номлогч ирсэн юм.