2008
Интернэт ашиглан сайн мэдээг хуваалцах нь
2008 оны зургадугаар сарын


Интернэт ашиглан сайн мэдээг хуваалцах нь

2007 оны 12-р сарын 15 өдөр Бригам Янгийн Хавай Их сургууль дээр хэлсэн үгнээс иш татав.

Зураг
Elder M. Russell Ballard

Би энэ жил 80 настай. Нилээд ахимаг настай хүн. Үнэндээ зарим хүмүүс Ах нарыг энэ дэлхий дээр болж байгааг мэдэхээргүй хэтэрхий өндөр настай гэж боддог байж болох юм. Бид үнэхээр бүгдийг ухамсарлах чадвартай гэдгийг та нарт батлан хэлэхийг зөвшөөрнө үү.

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий

Бараг 80 жилийн хугацаанд би олон өөрчлөлтийг үзсэн. 1948 онд номлолоо эхлэхээр Англид очих үед хүмүүс зөвхөн сонин, радиогаар мэдээлэл авдаг байлаа.

Өнөөдөр энэ дэлхий ямар их өөрчлөгдөө вэ? Та нарын ихэнх нь сонин уншдаг бол тэдгээрийг интернэтээс унших боломжтой болсон байна. Зураг авдаг, дүрс болон дуу хөгжим татан авдаг гар утаснууд, олон нийтийн интернэтийн сүлжээнүүд, мессэж, хувийн веб хуудсууд, гарт багтах компьютер гээд бид бүгд кибернетик орон зайн дэлхийд амьдарч байна.

Яг л надад тохиолдож байгаа шиг хэзээ ч чиний мөрөөдөж байгаагүй нээлтүүдээр энэ дэлхий дүүрэн байх болно. Чи эдгээр төсөөлшгүй сайхан нээлтүүдийг хэрхэн ашиглах вэ? Үүнээс илүүтэйгээр Их Эзэний ажлыг дэлгэрүүлэхийн тулд эдгээр нээлтүүдийг та нар хэрхэн ашиглах вэ?

Та нар бол энэ дэлхий болон сүмд сайн сайхныг бүтээх хүчирхэг нөлөө бөгөөд танд үүнийг хийх агуу боломж байдаг билээ. Эртний үгэнд “Илднээс үзэг илүү хүчтэй”1 гэдэг ба “Энэ нь чи хийхээр төлөвлөж байгаа агуу ажлуудаа дуусгаж чадна” гэсэн санааг олон тохиолдолд заадаг. Ерөнхийдөө та бүхэнд хандан хэлэхийг хүсч байгаа үгээ хуваалцах арга замуудын талаар юм.

Эрт дээр үед дэлхийд сэргээгдсэн сайн мэдээний захиасыг түгээхийн тулд Есүс Хрисийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гар бичмэлийг ашиглаж байсан юм. Олон зууны турш, Их Эзэн сайн мэдээг түгээхэд хялбар болгохын тулд багаж зохион бүтээхэд хүмүүст тусалсаар ирсэн билээ. Интернэт, шууд дамжуулалтын хэрэгсэл, хэвлэх машин зэргийг сүм хүлээн авч ашигладаг болсон юм.

1436 оны үед оюунлаг Жонанес Гутенбергийн зохион бүтээсэн хэвлэх машинаас илүүтэйгээр дэлхийд гайхалтай нөлөө үзүүлсэн цөөхөн нээлт байж магадгүй юм. Хэвлэх машин мэдлэг, тэр дундаа Ариун Библид агуулагдсан мэдлэгийг урьд өмнө хэзээ ч түгээж байгаагүйгээр түгээх боломжийг олгосон билээ.

Интернэт: Орчин үеийн хэвлэх машин

Өнөөдөр бид интернэтийг орчин үеийн хэвлэх машин болгон ашиглаж түүний үр ашгийг хүртэж байна. Интернэт хүн болгонд хэвлэн нийтлэгч байж, дуу хоолойгоо хүргэх боломжийг олгодог. Интернэт нийгэмд хувьсал хийж байна. Интернэтээс өмнө хэвлэнэ гэдэг хүнд асуудал бий болгодог байлаа. Энэ нь мөнгө, хүч чадал, нөлөө, маш их цаг авдаг байсан. Харин өнөөдөр, интернэтийн бий болгосон “шинэ хэвлэлийн хэрэгсэл” гарч ирсэн нь эдгээр саад тотгорыг үгүй болгосон юм. Интернэтэд буй уг шинэ хэвлэлийн хэрэгсэл нь хүссэн хүн болгон олон үзэгчдэд эсвэл цөөн тооны үзэгчдэд зориулан шууд дамжуулж, хэвлэн нийтлэж болох хэрэглүүрүүдийг багтаасан юм. Би эдгээрийн заримыг өмнө дурьдсан. Шинэ хэвлэлийн хэрэгсэл гарч ирснээр бараг бүх сэдвээр тэр дундаа хүн болгон оролцож болох шүтлэг бишрэлийн талаар дэлхий даяар харилцан ярилцах боломжийг олгож байгаа юм. Энэ хэвлэх машины орчин үеийн загвар зөвхөн дээд зиндааны хүмүүст зориулагдаагүй юм.

Эдгээр хэрэгслийн зарим нь дадлага туршлагагүй, сахилгагүй хүмүүсийн гарт орсон аливаа хэрэгслийн нэгэн адил аюултай байж болно. Интернэтийг Есүс Христийн сайн мэдээг тунхаглахын тулд ашиглаж болно. Мөн үүнийг садар самууныг сурталчлах, бохир заваан порнографт маш хялбархан ашиглаж орхидог. iTunes гэх мэтийн компьютерын програмаас сэтгэл хөдөлгөм хөгжим эсвэл хамгийн муу, нийгэмд харш хараалаар дүүрэн үгтэй дууг татан авч болно. Олон нийтийн сүлжээнүүдийг найз нөхөрлөлөө нэмэгдүүлэхэд хэрэглэж байхад мөлжин шулагчид сэрэмжгүй тэднийг хялбархан урхидаж авахаар бас ажилладаг юм. Хүмүүс телевиз, кино, бүр унших номоо хэрхэн сонгож хэрэглэдэгтэй адил бид интернэтийг хэрэглэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Сатан үргэлж шинэ нээлтүүдийн сөрөг хүч чадлыг нэмэгдүүлснээр шуурхай ажилдаа гардаг. Тэр сайн үр нөлөөг зогсоож, доромжлон доош нь хийхийг хичээдэг. Шинэ хэвлэлийн хэрэгсэлээ ашиглах сонголтууд чинь оюун бодлыг чинь тэлж, боломжуудыг нэмэгдүүлж, бодгалийг чинь тэтгэж буй эсэхийг анхаараарай.

Сонин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашигладаг хуучин дэлхийд шинэ мэдээлэлийн хэрэгсэл гайхалтай нөлөө үзүүлснийг та бүгд мэдэж байгаа. Дээр үед бол Сүмийн удирдагчийн хувиар сонинд ярилцлага өгвөл сонингийн аль нэг гүнээс олж харахын тулд хоёр эсвэл түүнээс ч олон хоног хүлээнэ. Сонин хаягдаж, үзүүлэх нөлөө нь ч хийсэн одох байсан биз.

Харин өнөөдөр, намайг нэг уулзалтаас нөгөө рүү явах зуур, айлчлалын минь тухай эсвэл ярилцлага бүх мэдээллийн сүлжээнд эсвэл веб хуудсанд тэр даруй л тавигддаг болсон. Бусдын үнэн зөв яриа ямар чухал болохыг та бүгд өнөөдөр мэдэж байна. Интернэт-д тавигдсан яриа алга болохгүй. Google эсвэл Yahoo-гийн ямар ч хайлт нь бага зэрэг цаг авсан ч хүмүүсийн ярилцлагыг олж өгдөг.

Жишээ нь: 2007 онд NBC телевизийхэн манай сүмийн талаар хийж буй түүхийн нэг хэсэг болгон Солт Лейкд ирж надаас ярилцлага авсан юм. Сурвалжлагч бид хоёр Иосеф Смитийн Дурсгалын байранд 1 цагийг хамт өнгөрөөж, сүмийн талаар маш удаан ярилцсан билээ. Хэдэн өдрийн дараа, нөгөөх түүх бэлэн болж 4 минут гарахад, нэг цагийн ярилцлагаас 6 секунд л орсон байлаа. Бидний итгэлийн гол цөм Есүс Христэд итгэх итгэлээ гэрчлэхэд надад 6 секунд хангалттай байсан юм. Би ахин хэлье, 60 минутын ярилцлаганаас 6 секунд нь гарсан. Багахан хэсгийг нь гаргадаг уламжлалт телевизийн хувьд 6 секунд бол хэвийн л зүйл. Өмнөх он жилүүдийг өнөөдөртэй харьцуулахад асар их ялгаа гарчээ. Сурвалжлагч надтай 15 минутын ярилцлага хийгээд NBC Nightly News Web хуудсанд шууд тавьж байна. Тэр 15 минут өөрчлөгдөхгүй. Дэлгэцэн дээр хальт гараад өнгөрөх биш, ярилцлага нь архивд үлдэж, дахин ашиглахын тулд бусад сайтуудаас үзэж болно. Интернэтийг ашиглан Сүмийн тухай сэдвүүдийг эрж хайдаг хүмүүс эл ярилцлага болон бусад олон зүйлийг эндээс олж харах болно.

Эдгээр хэрэгслүүд мэдээллийн хэрэгслийн мэдээг бүрэн тойрон гарч, зорьсон үзэгчдэдээ өөрсдийн захиасуудыг хэвлэх буюу шууд нэвтрүүлгээр хүргэх боломжийг байгууллага, хувь хүмүүст олгож байна. Жишээлбэл: Сүмийн Олон Нийттэй Харилцах Газраас өнгөрсөн жил Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс, Далын Ахлагч Ланс Б.Викман нартай ижил хүйстэндээ татагдах явдлын талаар ярилцлага хийсэн юм. Хуучин цагт бол, бид иймэрхүү сэдвийг олон нийтэд зарлахдаа сонин сэтгүүлийг ашигладаг байсан. Гэвч уг гүнзгий сэдвийн талаарх ярилцлагыг Сүмийн Олон Нийттэй Харилцах Газраас зөвхөн сонин сэтгүүлд гэлгүй Сүмийн веб хуудсанд бүрэн ихээр нь тавьсан юм.

Сүмийн интернэт `ярилцлага`-д нэгдэх нь

Сүмийн тухай ярилцлага байнга явагддаг. Бид үүнд оролцсон ч бай үгүй ч бай эдгээр ярилцлагууд үргэлжилсээр байх болно. Бусад хүмүүс тэр дундаа шүүмжлэгчид хүртэл Сүмийн заадаг зүйлсийн талаар тодорхойлохыг оролдож байхад бид бүгд зүгээр сууж болохгүй . Зарим ярилцлагуудыг хэдэн мянган хүн уншдаг байхад, ихэнх нь маш цөөхөн уншигчтай байна. Гэвч бүх ярилцлага оролцож буй хүмүүст нөлөөлдөг. Сүмийн тухай ойлголтуудыг ганцхан удаагийн ярилцлагаас л авч болдог.

Хэтэрхий олон хүн манай ажилтныг хүн нэг бүрд тусад нь ярьж Сүмийн талаар хариулт өгөхийг шаардах нь хүндрэлтэй байдаг. ордог нь хэцүү байдаг. Бидэнд бүх асуултанд хариулж, бүх хүсэлтийг биелүүлж, алдаа мадаг бүрийг хянанa гэдэг боломжгүй юм. Сонирхох, мэдэхийг хүсэх хоёрын хооронд ялгаа байдгийг бид санах хэрэгтэй. Заримдаа хүмүүс зүгээр л сүм гэж юу болох талаар мэдэхийг хүсдэг. Зарим хариулт авахыг хүсч байгаа хүмүүс сүмийн гишүүдээс шууд хариултаа авахыг хүсдэг. Тэд ганцаарчилсан ярианд илүү дуртай байдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бусадтай сайн мэдээг хуваалцах хэрэгтэйг талаар бидэнд байнга сануулж урамшуулдаг билээ. Сайн мэдээг тунхаглах хамгийн үр дүнтэй арга замуудыг сүм байнга эрэлхийлдэг. Сэргээлтийн сайн мэдээг номлох нь надад үргэлж онцгой байсаар ирсэн. Би англид номлолд үйлчилсэндээ баярладаг. Би Канадад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэндээ баярладаг. Надад дэлхийд сайн мэдээний сэргээлтийг хуваалцах, 1820 онд бошиглогч Иосеф Смит Бурхан Эцэг Түүний хүү Есүс Христийг харсан гэдийг гэрчлэх боломжийг олгож байгаа одоогийн дуудлагадаа би баяртай байна. Иосеф шинэ гэрээний үед Есүсийн байгуулсан сайн мэдээг эргүүлэн авчирсан билээ. Эртний төлөөлөгчид нас барснаар сайн мэдээ гээгдсэн юм. Санваарын эрх мэдэл, сургаал, Шинэ Гэрээний үеийн сүмийн ёслолууд энэ дэлхийд дахин ирсэн гэдгийг би дэлхийд хуваалцаж чадна. Энэ бол бидний оролцох ёстой хамгийн чухал ажил юм.

Сайн мэдээг хуваалцах, сэргээлтийн захиасыг энгийн, зөвөөр тайлбарлахын тулд интернэт ашиглахыг та бүхнээс хүсч байна. Хэрвээ та аль хэдийн интернэтэд холбогдож үзсэн бол хэдхэн минутанд хувийн сайт нээж, үнэн гэж бодож байгаа зүйлийнхээ талаар хуваалцаж чадна гэдгийг мэдэж байгаа. Та бүхэн сүмийн newsroom.lds.org болон холбогдох сайтаас видео татан авч түүнийгээ найз нөхөд рүүгээ илгээж болно. Интернэт дэх сүмийн мэдээний сайт руу бичиж, өөрийн зөв гэж бодсон зүйлээ хуваалцаж болно. Мэдээж энэ нь танаас сайн мэдээний үндсэн ойлголттой байхыг шаардана.

Мэдээллийн хэрэгслээр бидний тухай маргаантай мэдээллийн цацдаг учраас олон хүмүүс сүмийн талаар бага, буруу ойлголттой байдаг. Маргаан тэмцэлд хэтэрхий их анхаарал хандуулах нь Есүс Хрисийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаарх хүмүүсийн сэтгэгдэлд сөрөг нөлөө үзүүлдэг.

Саяхан Америкийн гол сонинуудын нэг тоймч сүмийн талаар өөрийн төсөөлөл мөн бидний итгэл бишрэл, зан заншлын талаар хариуцлагагүй мэдээлэл гаргасан байсан ба хэдэн арван сүмийн гишүүд, бидний итгэлийг ойлгодог бусад хүмүүс сонингийн веб сайтад түүний зөв гэж бодож тараасан зүйл төөрөгдөл байсан талаар саналаа бичсэн юм.

Бидний хийж чадах зүйлийн жишээ

Сүмийн гишүүд шинэ мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах талаар хэдэн жишээ өгөхийн зөвшөөрнө үү.

Нэгдсэн Улсын баруун төв хэсэгт амьдардаг нэг сүмийн гишүүн хүмүүст өдөр бүр сайн мэдээг хуваалцахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Тэгээд тэр өдөр бүрийн Мормоны номны талаар хуваалцсан зүтгэлээ хувийн сайтан дээрээ бичиж, уулзсан хүн бүртээ pass-along card-ыг өгдөг байна. Сайн мэдээг хуваалцах түүний хичээл зүтгэл биширмээр бөгөөд түүний цаашдын хичээл зүтгэл олон хүнийг гарцаагүй түүнтэй адил зүйлийг хийлгэх болно.

Зарим нь Сэргээлтийн талаар, Мормоны Номын талаар болон бусад сайн мэдээний сэдвийн талаар өөсдийн гэрчлэлийг түгээмэл видео сайтууд дээр бичиж, байрлуулсан байдаг байна. Та ч гэсэн энэ аргыг ашиглан гишүүн бус хүмүүст өөрийн түүхийг хүргэж болно. Тэдний ойлгох түүх болон үгийг ашиглаарай. Чиний амьдралд сайн мэдээний үзүүлсэн нөлөө, энэ нь чамд сул дорой байдал эсвэл сорилтуудыг ялахад хэрхэн тусалсан талаар мөн өөрийн үнэ цэнийг мэдрэхэд хэрхэн тусалсан талаар үнэнчээр, чин сэтгэлээсээ бичээрэй. Эдгээр болон бусад шинэ мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглэлүүдийг үзэх хүн хэдийгээр цөөн байсан ч мянга мянган түүхийн тасралтгүй хичээл зүтгэл нь агуу байх болно. Бага ч гэсэн хамаагүй хүнд чиний Бурхан түүний хүү Есүс Хрисийн хайр болон итгэлийн талаарх үг нөлөөлж чадвал энэхүү хичээл зүтгэлийн үр дүн гарч байгаа хэрэг билээ.

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт нь гарцаагүй таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн. Зарим талаараа энэ нь таны хэн байхыг мөн та ирээдүйд ямар байхыг тодорхойлсон. Их Эзэн Есүс Христийн дагалдагчийн хувьд өөрийн туршлага, түүхээ бусадтай хуваалцахдаа бүү ай. Хувь хүн бүрт амьдралд нь нөлөөлсөн сонирхолтой түүх байдаг. Тэдгээрийг хуваалцах нь бусадтай ярилцах хамгийн сайхан арга юм. Түүхээ хуваалцах нь Сүмийн талаар мэдэхэд тусалж чаддаг. Интернэтийг ашиглан хэрэгжүүлсэн таны нөлөө буруу ойлтголтыг ялахад тусалж чадах болно.

Зайлсхийх зүйлс

Христийн шавь бүр хамгийн хичээл зүтгэлтэй нь байж, Аврагчийн дагалдагчдад байх хэрэгтэй, зохистой зан чанарыг авч хамгийн сайныг хийх болно. Сайн мэдээний зарчмуудын талаар асуулт, маргаанд их анхаарал хандуулсан, эргэлзээтэй хандаж байгаа хичээл нь Бурханы хаант улсыг байгуулахад төдийлөн тусалж чадахгүй. Төлөөлөлгч Паул: “Би сайн мэдээнээс ичихгүй: Учир нь энэ нь авралд хүргэх хүч” хэмээн бидэнд заасан байдаг (Ром 1:16). Энэ дэлхийд өөрсдийн захиасыг итгэлтэйгээр хуваалцаж, бат зогсоцгооё. Та нарын олон нь буцаж ирсэн номлогч нар бөгөөд номлолдоо сурсан хэл дээрээ утга төгөлдөр ярилцлагуудыг үргэлжлүүлж чадна. Та бүгдийн хүрэх газар олон улсыг хамарч болно.

Хожмийн Үеийн Гэгээнтнүүдийн хувьд энэ шинэ мэдээллийн хэрэгслийг ашиглаж, ярианд оролцохдоо өөрийгөө хэн гэдийг үргэлж санаж байгаарай. “Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө” (Сургаалт үгс 15:1). Мөн чөтгөрийн тэрхүү зөрчилдөөнийг санаарай (3 Нифай 11:29-г үз). Итгэлийнхээ талаар бусадтай тэмцэлдэж маргалдах шаардлага байхгүй. Хамгаалж, түрэмгий загнах хэрэггүй. Бидний байр суурь хөдөлбөргүй юм. Энэ сүм үнэн. Тэдэнтэй нэг өрөөнд хамт байхын тулд бид үргэлж сүнсээр өдөөгдөн хөтлөгдөж, Тэнгэр дэх Эцгийн хүүхдүүд байх нь ямар үнэ цэнэтэйг сануулдаг Их Эзэн Есүс Христийн Цагаатгалыг дурсан санаж найзын хувиар ярилцах хэрэгтэй.

Та бүхэн уулзсан хүмүүсдээ хүчирхэг нөлөө үзүүлж болохын тулд Их Эзэн та нарыг адислах болтугай. Миний эхэнд хэлсэн шиг, үгийн хүч бол итгэмээргүй гайхалтай юм. Есүс Христийн сайн мэдээ гэдэг агуу шалтгааны төлөө таны дуу хоолой сонсогдох болтугай.

Тэмдэглэл

  1. Эдвард Булвер Литтон Лайтоны Ричелия жүжгийг 2 дугаар хэсэг, 2 дугаар үзэгдэл; зохиолч Жон Барлетын Танил ишлэл номын 14 дэх хэвлэл, 601-р хуудас (1968 он)