2008
ГЭР БҮЛИЙН ҮДШИЙН САНААНУУД
2008 оны зургадугаар сарын


ГЭР БҮЛИЙН ҮДШИЙН САНААНУУД

Эдгээр заах зөвлөмжүүдийг ангид бас гэр оронд хэрэглэж болно. Та эдгээр санаануудыг өөрийн гэр бүл буюу ангид тохируулан өөрчилж болно.

Ариусах цагаа төлөвлөх нь х. 20: Дараах үйл ажиллагааг хийж, эн тэргүүнд анхаарах зүйлүүдэд цаг гаргах тухай санааг заа. Нэг хоосон сав, жаахан элс, хайрга, чулууг гэр бүлдээ үзүүл. Эхлээд элсийг, дараа нь хайргыг, эцэст нь чулууг саванд хий. (Бүх чулуу саванд багтахгүйгээр тооцож элс, хайрганы хэмжээг урьдчилан тооцсон бай.) Бид хамгийн чухал зүйлүүдэд зориулж цагаа төлөвлөж байх ёстойг тайлбарла. Чулууг эхлээд, дараа нь хайргыг, тэгээд үлдсэн зайд нь элсийг хийж үйл ажиллагааг дахин хий. Өгүүллийг ашиглан “чулуу” эсвэл бидний амьдрал дахь эн тэргүүний зүйлс гэж юу болохыг мөн эдгээрт зориулж цаг хэрхэн гаргахыг ярилц.

Өсөж хөгжих дуудлага, х. 28: “Гэрчлэлийн талаарх сургамж” хэсгийг чангаар унш. Ахлагч Соарес хэрхэн гэрчлэлтэй болсныг, мөн сайн мэдээний жишгүүдээр амьдрахад энэ нь түүнд хэрхэн тусалсан тухай ярилц. Гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд бидний хийж болох зүйлүүдийг жагсаа. Сайн мэдээгээр амьдрахад гэрчлэл бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг амсахуй, х. 39: Цаасан зүрхэн дээр “итгэл”, “зөв шударга байдал”, “хайр”, “дэлхийг даван туулах нь” гэж бич (“Дахин төрөхийн адислалууд” хэсгийг үз). Эдгээр дөрвөн зарчим тус бүр нь зүрх сэтгэлийн өөрчлөлтийг биеэр мэдрэхэд гэр бүлийн гишүүдэд хэрхэн тусалдаг тухай ярилц. Айваны тухай түүхийг хуваалцах замаар энэ өөрчлөлтийг дүрслэн харуул. Эдгээр зарчмуудаар амьдрахын тулд танай гэр бүл юу хийж болохыг цаасан зүрхний нөгөө тал дээр жагсаа.

Бурханд итгэх итгэл х. Н8: Зөвхөн нэг гараараа гутлаа тайлахыг ангийн гишүүдээс хүс. Ингэх нь яагаад хэцүү байгаа тухай ярилц. Одоо тэднээр бие биеийнх нь гутлын үдээсийг үдүүл. Хамтарч ажилласан нь ажлыг хэрхэн хялбар болгосныг ярилц. Өгүүллийг уншиж, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд та нар хамтран ажилласнаар Бурханд итгэх итгэл чинь хэрхэн бэхжих тухай ярилц. Ирж байгаа долоо хоногт хамтран ажиллахын тулд Бурханд итгэх итгэл гарын авлагаас нэг үйл ажиллагааг сонгож ав.