Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай нийтлэг асуултууд
Христийн шашны итгэл үнэмшил
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтнууд мөн үү?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтнууд мөн үү?
Та нар Бурхан Тэргүүтний гурван гишүүнд итгэдэг үү?
Та нар Бурхан Тэргүүтний гурван гишүүнд итгэдэг үү?
Та нар Есүст итгэдэг үү?
Та нар Есүст итгэдэг үү?
Мормоны Ном дахь “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээх шүлэг бидний итгэл үнэмшлийг илэрхийлэхэд тусалдаг.
Биднийг нас барсны дараа юу болдог вэ?
Биднийг нас барсны дараа юу болдог вэ?
Амьдралын хэв маяг
Та нар яагаад өөрсдийгөө Мормончууд гэж дууддаггүй юм бэ?
Та нар яагаад өөрсдийгөө Мормончууд гэж дууддаггүй юм бэ?
Ийнхүү Сүмийн бүтэн нэрийг ашиглахыг онцолсон нь Их Эзэний бошиглогч Иосеф Смитэд өгсөн “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой” (
“Хожмын үеийн гэгээнтнүүд” бол бидэнтэй адил итгэл үнэмшилтэй гишүүд, найз нөхдөө нэрлэх тохирсон нэршил юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэг хэсэг байх нь ямархуу байдаг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэг хэсэг байх нь ямархуу байдаг вэ?
Бид бусдын адил баяр баясгалан, сорилт бэрхшээлийг туулдаг боловч Есүс Христийн үлгэр жишээг дагахаар чадах бүхнээ хийх үед Бурхан бидэнд амьдралын сорилтуудыг даван туулах алсын хараа, хүч чадлыг нэмж өгдөг гэдэгт итгэдэг. Бидэнд түшиж тулах сүмийн хамт олон бас бий.
Бид Есүсийг болон Түүний сургаалыг амьдралынхаа эн тэргүүнд, төвд байлгахыг хичээдэг. Аврагч болон Түүний сургаалд итгэх итгэл үнэмшил маань бидний өдөр тутамдаа хэрхэн ярих, хувцаслах, үйлдэх шийдвэрт нөлөөлдөг. Жишээлбэл: бид Библид заасны дагуу Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд ням гарагт ажил хийж, дэлгүүр хэсэхээс зайлсхийдэг. Манай шашин бол ням гарагт номлодог, өдөр бүр хамгийн сайнаараа мөрддөг шашин юм.
Та нар яагаад согтууруулах ундаа эсвэл кофе уудаггүй юм бэ?
Та нар яагаад согтууруулах ундаа эсвэл кофе уудаггүй юм бэ?
Бурханы бидэнд өгсөн хамгийн том хоёр бэлэг бол бидний бие махбод ба бидний чөлөөт сонголт юм. Мэргэн ухааны үгийг дагах нь бидэнд бие махбоддоо хүндэтгэлтэй байн, анхаарал тавьж, оюун ухаанаа цэвэр байлгахад тусалдаг ба ингэснээр бид Ариун Сүнсэнд илүү нээлттэй байж чадна. Энэ нь бидэнд чөлөөт хүсэл зоригийг маань сүйтгэж болзошгүй донтолтоос зайлсхийхэд тусалдаг.
Сүмийн цуглаан
Танай сүмийн цуглаан хэзээ болдог вэ?
Танай сүмийн цуглаан хэзээ болдог вэ?
Сүмийн цуглаан хэрхэн явагддаг вэ?
Сүмийн цуглаан хэрхэн явагддаг вэ?
Ариун ёслолын цуглааны хамгийн чухал хэсэг нь ариун ёслолоос хүртэх ба энэ нь Христийн бусад шашны талх, дарснаас хүртэх ёслолтой төстэй юм. Ариун ёслолын үеэр бид Есүс Христийн бидний төлөө золиосолсон бие мөн цусыг нь бэлгэдсэн талхны хэлтэрхий, уснаас хүртсэнээр Түүнийг дурсан санаж, Түүнийг дагахаа дахин амладаг.
Хүмүүсийг ариун ёслолын цуглааны дараах хоёрдугаар цагт цөөн хүнтэй, харилцан ярилцлагад түлхүү төвлөрсөн хичээлд суухыг урьдаг. Насанд хүрэгчид, өсвөр насныхан, хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн ангиуд байдаг ба үүгээр бид судраас мөн амьд бошиглогчдын үгсээс судалж, Есүс Христийг хэрхэн дагах талаар ярилцдаг.
Би сүмд очихдоо юу өмсөх хэрэгтэй вэ?
Би сүмд очихдоо юу өмсөх хэрэгтэй вэ?
Хүн бүр намайг зочин гэдгийг мэдэх болов уу?
Хүн бүр намайг зочин гэдгийг мэдэх болов уу?
Би сүм дээр болдог зүйлсэд оролцох ёстой юу?
Би сүм дээр болдог зүйлсэд оролцох ёстой юу?
Сүм дээр надаас мөнгө хандивлахыг асуух уу?
Сүм дээр надаас мөнгө хандивлахыг асуух уу?
Би хүүхдүүдээ авчирч болох уу?
Би хүүхдүүдээ авчирч болох уу?
Над шиг хүнийг Сүм хүлээн авах болов уу?
Над шиг хүнийг Сүм хүлээн авах болов уу?
Эмэгтэйчүүд Сүмд удирдах алба хашдаг уу?
Эмэгтэйчүүд Сүмд удирдах алба хашдаг уу?
Есүс арван хоёр төлөөлөгчөө дуудаж, Бурханаас тэдэнд санваарын эрх мэдлийн түлхүүрүүдийг хүртээхдээ тогтоосон тэрхүү загварыг дагаж, өнөөдөр зөвхөн эрэгтэйчүүд санваарын түлхүүрүүдийг атгадаг. Ийм учраас Сүм дэх тодорхой удирдах алба, үүргийг зөвхөн эрэгтэйчүүд гүйцэтгэдэг. Харин бусад чухал алба, үүргийг зөвхөн эмэгтэйчүүд хашиж, гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүд сүмийн цуглаануудад үйлчилж, удирдаж, гэрчилж, заадаг. Хэрэв та орон нутгийнхаа цуглаанд хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол үүнийг хийх боломж үргэлж нээлттэй.
Яагаад надад зохион байгуулалттай шашин хэрэгтэй вэ?
Яагаад надад зохион байгуулалттай шашин хэрэгтэй вэ?
Долоо хоног бүр олж авдаг сүнслэг туршлага, бусдад хандсан үйлчлэл нь Бурхантай харилцах харилцааны үндэс суурь болдог. Гэвч баптисм, Есүс Христийн тогтоосон ариун ёслолыг хүртэх зэрэг зарим Бурханы зарлигуудыг гүйцэлдүүлэхэд санваарын эрх мэдэл шаардагддаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм тэдгээр зарлигийг гүйцэлдүүлэхэд шаардлагатай бүтэц, санваарын эрх мэдэлтэй. Энэ нь бас таныг илүү сайн хүн болохын төлөө хөдөлмөрлөж, бие даан Бурханы үгийг судлаад олж мэдэж чадахааргүй ойлголтуудыг авахуйц хайр, дэмжлэгээр дүүрэн орчинтой. Зохион байгуулалттай шашны өөр нэг давуу тал бол үйлчлэх боломжийг урамшуулж, сурталчилдаг явдал юм.
Ерөнхий чуулган гэж юу вэ?
Ерөнхий чуулган гэж юу вэ?
Сүмийн түүх
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрхэн үүссэн бэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрхэн үүссэн бэ?
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.”
Энэ судар Иосефт хүчтэй нөлөө үзүүлж, түүнийг нам гүм ойн төглийг олж, амьдралдаа анх удаа чангаар залбирахад хөтөлсөн. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр тэр өдөр Иосеф Смитэд үзэгдэж, нүгэл нь уучлагдсан ба судалсан сүмүүдийнхээ алинд нь ч нэгдэх ёсгүйг хэлсэн.
Иосеф Есүс Христийн удирдлага доор Түүний Сүмийг дэлхий дээр сэргээх Бурханы бошиглогчоор сонгогдсон юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1830 онд албан ёсоор зохион байгуулагдсан билээ.
Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн хэлсэн үгийг би хаанаас олж унших вэ?
Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн хэлсэн үгийг би хаанаас олж унших вэ?
Сүмийн удирдагчдыг хэрхэн сонгодог вэ?
Сүмийн удирдагчдыг хэрхэн сонгодог вэ?
Бидний “дуудлага” гэж нэрлэдэг Сүмийн бусад үүрэг буюу албанд бүсийн ба орон нутгийн түвшинд хэн үйлчлэхийг мөн л Бурханы сүнслэг удирдамжаар дамжуулан сонгодог. Жишээлбэл: цуглааныг удирддаг бишоп залбираад, хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу тодорхой нэг эмэгтэйгээс эмэгтэйчүүдийн байгууллага буюу бидний нэрлэдгээр Халамжийн нийгэмлэгийг удирдахыг хүсэж болно. Харин эргүүлээд өнөөх эгч зөвлөх, нарийн бичиг, багш ба бусад үүргийг гүйцэтгэн туслах хүмүүсийн талаар чиглэл эрэлхийлэн залбирна.
Христийн шашны итгэл үнэмшил
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтнууд мөн үү?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Христийн шашинтнууд мөн үү?
Та нар Бурхан Тэргүүтний гурван гишүүнд итгэдэг үү?
Та нар Бурхан Тэргүүтний гурван гишүүнд итгэдэг үү?
Та нар Есүст итгэдэг үү?
Та нар Есүст итгэдэг үү?
Мормоны Ном дахь “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээх шүлэг бидний итгэл үнэмшлийг илэрхийлэхэд тусалдаг.
Биднийг нас барсны дараа юу болдог вэ?
Биднийг нас барсны дараа юу болдог вэ?
Ариун сүм ба гэрлэлт
Ариун сүм нь Сүмийн цуглааны энгийн байраас юугаараа ялгаатай вэ?
Ариун сүм нь Сүмийн цуглааны энгийн байраас юугаараа ялгаатай вэ?
Ариун сүм бол илүү тодорхой зорилготой оршдог. Эдгээр нь ариун нандин үйлчлэл, ёслол явуулахад онцгойлон зориулагдсан газар юм. Тэдгээрийг хаана баригдахыг Их Эзэн шийдэж, Түүний зорилгын тулд ариулан адисалдаг. Ариун сүм бол зарим ёслолыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн цорын ганц газар юм. Тэдгээр ариун нандин ёслол нь оролцогчдыг Есүс Христийн сургаал, үлгэр жишээг дагах амлалт өгөхөд урамшуулж, дэмждэг.
Ариун сүмд бид онцгой бишрэл хүндэтгэлтэй ханддаг ба та тэнд хүмүүсийг хамгийн сүүлийн үеийн киноны тухай ярих, утсаа ашиглах эсвэл өдөр тутмын бусад ажил хийхийг лав олж харахгүй. Харин оронд нь ариун нандин туршлагад өөрсдийгөө бэлтгэн хөдөлмөрлөсөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг анхааралтайгаар ёслолуудад оролцож, Бурханаас хувийн илчлэлт эрэлхийлж буйг харна.
Ариун сүмийг тухайн газрын байгаль гадаргуу, соёл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн барьдаг тул тус бүрдээ өөр өөрийн гэсэн онцлог төрхтэй байдаг. Гэхдээ ихэнхийг нь цагаан гантигаар барьж, тэнгэр өөд чиглэсэн оройтой байлгах нь бий. Та ариун сүм бүрийн гадна “Их Эзэнд ариуныг, Их Эзэний өргөө” гэсэн бичиг байхыг харж болно.
Би ариун сүмд орж болох уу?
Би ариун сүмд орж болох уу?
Барилгын ажил дууссаны дараа ариун сүмийг ариун нандин шүтлэг бишрэлд зориулан онцгойлон адисалдаг. Бидний ариун сүмд хийдэг ажил ариун нандин мөн чанартай учраас зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн уг туршлагад өөрсдийгөө бэлтгэсэн гишүүдэд ариун сүм нээлттэй. Та яг одоо ариун сүмд орох боломжгүй байж болох ч Бурханы бүх хүүхдийг Есүс Христийн сайн мэдээг илүү сайн сурч мэдэн, ариун сүмийн адислалуудыг бүрэн хүртэх боломжийг олгодог гэрээт харилцаанд орохыг урьдаг.
Ариун сүмд юу болдог вэ?
Ариун сүмд юу болдог вэ?
Ариун сүмд бид Есүс Христийг дагахаа илүү бүрэн дүүрнээр амладаг. Бид Бурханд Түүний зарлигуудыг сахиж, өөрийгөө болон өөрт байгаа бүхнээ Түүнд зориулна гэсэн амлалтуудыг өгдөг. Эхнэр нөхрүүд, эцэг эх, хүүхдүүд хамтдаа нэгдэж, нэг нэгтэйгээ үүрд мөнхөд “лацдан холбогддог”. Мөн бид өвөг дээдсийнхээ төлөө ийм ажлыг хийж, хэрэв хүсээд сонговол дараагийн амьдралдаа эдгээр адислалыг хүлээн авах боломжийг тэдэнд олгодог.
Нас барагсдын төлөөх баптисм гэж юу вэ?
Нас барагсдын төлөөх баптисм гэж юу вэ?
Бурхан хүн бүрд, бүр нас барсныхаа дараа ч Түүний бүх адислалыг хүлээн авах арга замыг өгсөн нь талархууштай. Энэ амьдралдаа баптисм хүртэх боломжгүйгээр нас барсан хүмүүст зориулан ариун сүмд баптисмыг гүйцэтгэдэг. Төлөөлөгч Паул нас барагсдын төлөөх баптисмын талаар Библид (
Үүнийг дараах байдлаар үйлддэг: Хожмын үеийн гэгээнтнүүд гэр бүлийн түүхээ судалж, баптисм хүртэлгүйгээр нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг олж мэддэг. Дараа нь тэд ариун сүмд өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртдэг. Бусдад зориулсан энэхүү үйлчлэлийг хайраар санал болгодог ба үхлийн дараа амьдрал үргэлжилдэг тул нас барсан хүмүүс тэдгээр ёслолыг мэдэж, хүлээн авах эсэхээ сонгох боломжтой болдог.
Ариун сүмийн гэрлэлт гэж юу вэ?
Ариун сүмийн гэрлэлт гэж юу вэ?
Ёслолын дараа ариун сүмд гэрлэсэн хосууд ихэвчлэн гэр бүл, найз нөхөд гээд олон хүнийг хамарсан хуримын хүлээн авалт эсвэл соёлын бусад уламжлалаар гэрлэлтээ тэмдэглэдэг. Өмнө нь ариун сүмээс гадуур иргэний гэрлэлт хийсэн хосууд (гэрлэснийхээ дараа Сүмд нэгдсэн хүмүүс гэх мэт) ариун сүмд лацдан холбогдож, адислалуудыг хүртэх боломжтой.
Та нар яагаад тусгай дотуур хувцас өмсдөг юм бэ?
Та нар яагаад тусгай дотуур хувцас өмсдөг юм бэ?
Хожмын үеийн гэгээнтнүүд өөр шашны хүнтэй гэрлэж болох уу?
Хожмын үеийн гэгээнтнүүд өөр шашны хүнтэй гэрлэж болох уу?
Номлогч
Номлогчид юу хийдэг вэ?
Номлогчид юу хийдэг вэ?
Номлол нь байршлаасаа хамаараад бага зэрэг ялгаатай байдаг. Жишээлбэл: зарим номлогч алхаж эсвэл дугуй унадаг бол зарим нь машин жолооддог. Зарим нь хөдөө орон нутагт, зарим нь томоохон хотуудад хуваарилагддаг. Зарим тохиолдолд номлогчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүстэй холбогдож ажилладаг бол заримдаа хаалга тогшиж эсвэл Сүмийн түүхэн дурсгалт газруудыг хүмүүст танилцуулдаг.
Бүх номлогчид нийтлэг байдаг нэг зүйл бол тэд бусдад Есүстэй хэрхэн харилцахыг зааж, үүнийг хөгжүүлэхэд туслахыг хүсдэг. Хэрэв танд итгэлтэй холбоотой асуулт байвал, хамт залбирах хүн хайж байгаа эсвэл хэн нэгэнтэй хамт сүмд явахыг хүсэж байгаа бол бидэнд мэдэгдээрэй! Номлогчид тантай ярилцахдаа баяртай байх болно!
Бүх хүнийг номлолд явахыг шаарддаг уу?
Бүх хүнийг номлолд явахыг шаарддаг уу?
Та нар яагаад хүмүүсийг ахлагч, эгч, ах гэх мэтээр дууддаг вэ?
Та нар яагаад хүмүүсийг ахлагч, эгч, ах гэх мэтээр дууддаг вэ?
Баптисм
Би баптисм хүртэх шаардлагатай юу?
Би баптисм хүртэх шаардлагатай юу?
Би өөр сүмд баптисм хүртчихсэн бол дахин баптисм хүртэх шаардлагатай юу?
Би өөр сүмд баптисм хүртчихсэн бол дахин баптисм хүртэх шаардлагатай юу?
Бидний мөнхийн авралд зайлшгүй шаардлагатай ариун нандин ёслолууд эсвэл зан үйлийн хувьд бид Есүс Христийн тогтоосон загварыг дагах хэрэгтэй гэдэгт бид итгэдэг. Энэ нь баптисмыг Бурханы өгсөн санваарын эрх мэдлээр, мөн Есүс хэрхэн баптисм хүртсэнтэй (усанд умбуулах замаар) ижил байдлаар гүйцэтгэх ёстой гэсэн үг юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэж, дараа нь Есүсээс эрх мэдэл авсан хүнээр дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах нь Түүний Сүмийн гишүүн болох цорын ганц арга зам бөгөөд Аврагч Өөрөө үүнийг үлгэрлэн харуулсан билээ.
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хэрхэн элсэх вэ?
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хэрхэн элсэх вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд элсэхийн тулд хийх эхний алхам бол Есүс Христийн тухай мөн Есүс Христийн Сүмд баптисм хүртсэнээр өгдөг үүрэг, амлалтын талаар илүү ихийг сурч мэдэх явдал юм.
Хүмүүс Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан найдвар, баяр хөөр, амьдралын зорилгынхоо талаар илүү их ойлголттой болж адислагддаг. Аврагчийн Сүмийн гишүүн байснаар амьдрал тань хэрхэн адислагдаж болохыг олж мэдэхэд бэлэн болсон үедээ та номлогчдоос хичээл авч бидний итгэл үнэмшил хийгээд орон нутгийн цуглааны талаар мэдэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй хариулт авах
Биднээс асуух өөр асуулт байна уу? Таны амьдардаг нутаг дэвсгэрийг хариуцсан номлогчид тантай онлайнаар эсвэл биечлэн уулзаж асуултад хариулах, урам зориг өгсөн захиасыг хуваалцах боломжтой.