Series of images of family spending time together and female child playing the guitar/ukelele

Бидний тухай

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Бурхан, Түүний Хүү, Есүс Христэд итгэх нэг итгэл бүхий, дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг, хоорондоо харилцан адилгүй хүмүүсээс бүрддэг.

Бодит итгэл

Найз нөхөд ба хөршүүд
Ажиллаж, амьдарч, гэр бүлээ халамжилж буй биднийг та дэлхийн өнцөг булан бүрээс олох боломжтой. Бидний хувьд нийгэмдээ хувь нэмэр оруулах нь Есүсийн заасны адил хөршөө хайрлах нэг арга зам юм.
Гишүүдийн идэвх оролцоот цуглаан
Бидэнд бүрэн цагаар цалинжин ажилладаг санваартан байхгүй бөгөөд бид бүгд удирдах үүрэг хариуцлага, үг хэлэх даалгавар болон бусад сайн дурын үйлчлэлийн боломжоор дамжуулан орон нутгийнхаа цуглаанд үүрэг оролцоотой байдаг.
Ням гаргаас бусад өдөр үйлчлэх
Бидний хувьд сүм бол ням гарагт шүтэн бишрэхээс илүү утга учиртай зүйл бөгөөд амьдралын сорилт бэрхшээлүүдийн үед бодитоор тусалж, итгэлийг хөгжүүлэх нөхөрлөл, үйлсээр дамжуулан дэмжлэг авах газар юм

Бид Есүс Христийн дагалдагчдын хувьд хамтдаа ажилладаг

Бусдын амьдралыг сайжруулж, хүчирхэг нэгдлийг бий болгох

Бид хамтдаа шүтэн биширдэг
Дэлхий даяар орон нутгийн 30000 гаруй цуглаанд хүмүүс шүтэн биширч, залбирч, дууллуудыг дуулж, Есүс Христийн сайн мэдээнээс суралцахаар хоорондоо нэгдэн цуглардаг.
Бид хамтдаа суралцдаг
Өсвөр үеийнхэн семинарт, залуучууд институтэд хамрагдах зэргээр бүх насныхан Есүсийн сургаалаас суралцахаар долоо хоногийн турш цуглардаг.
Бид бусдад үйлчилдэг
Үйлчлэлийн төслүүд нь сүмийн үйл ажиллагааны байнгын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хөршөө хайрлах Бурханы зарлигийг дуулгавартай дагах бидний гол арга зам юм.
Бид бусадтай нөхөрлөж, харилцаа холбоогоо тэлдэг
Манай цуглаанд оролцогсод бидний хөршөөс ялгаагүй бөгөөд бид сайн хөрш, найз нөхөр байхын төлөө их хичээдэг. Сүмийн хүрээллийг цогцлооход олон нийтийн үйл ажиллагаанууд нь сонирхолтой бөгөөд чухал хэсэг нь болдог.
Бид гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг
Гэр бүлийн хүчирхэг холбоо энэ амьдралыг баяр баясгалантай болгож, бидний хүсэн хүлээдэг дэлхийг цогцлооход бидэнд тусалдаг. Бидний сүмд олж авсан туршлага, үзүүлсэн үйлчлэл гэр бүлийн харилцаа холбоог илүү гүнзгийрүүлж, хайраар дүүргэхэд тусалдаг.
Бид илүү сайн хүмүүс болдог
Өөрсдийн болохыг хүсдэг тэр хүн болох нь бидний сүмийн амьдралын чухал хэсэг юм. Сүмийн хөтөлбөрүүд хүмүүст Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан сүнслэг хийгээд бодит арга замаар өсөж хөгжих, суралцахад тусалдаг.

Өөрт ойр Сүмийн байрыг олох

Сүмийн гишүүдийн дэмжлэг танд хэрхэн туслах талаар та мэдмээр байна уу? Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн цуглаанд ирж, өөрийн биеэр хараарай.

Сүмийн удирдлага

“Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил.” –1 Петр 4:10.

Бид бошиглогч, төлөөлөгчдөд итгэдэг
Библийн цаг үед Есүс Христ Өөрийн хүмүүсийг удирдахаар бий болгосон тэрхүү загварын дагуу өнөө үед бошиглогч, төлөөлөгчид манай Сүмийг удирддаг. Эдгээр удирдагч Түүний сүнслэгээр өдөөсөн удирдамж доор үйлчилж, ажилладаг. Та тэдний талаар илүү ихийг эндээс мэдэж авах боломжтой.
Удирдагчид дэлхийн өнцөг булан бүрээс сонгогддог
Нийгмийн бүх давхарга, угсаатнаас бүрдсэн эрэгтэй, эмэгтэйчүүд Сүмийн ажлыг дэлхий даяар болон бүс нутгийн түвшинд удирдан чиглүүлэхэд тусалдаг. Үүний нэг жишээ нь Халамжийн нийгэмлэг-ийг тэргүүлдэг эмэгтэйчүүд юм.
Орон нутгийн удирдагчид эгэл жирийн хүмүүс байдаг
Бүрэн цагаар цалинжин ажилладаг санваартнуудаас ялгаатай нь цаг гарган сайн дураар үйлчилдэг Сүмийн гишүүд орон нутгийн цуглааныг тэргүүлэн явуулдаг. Ням гаргийн анги болон сүмийн байрыг цэвэрлэх зэрэг бүх үйлчлэлд тусалдаг сүмийн бусад эгэл жирийн гишүүн бүр тэдэнд дэмжлэг үзүүлдэг
Бид нэг нэгэндээ заадаг
Та манай цуглаануудад ирснээр биднийг бие биедээ зааж, хамтдаа судруудаас суралцаж байгааг харах болно. Бид хүн бүрд хувь нэмэр оруулах үнэ цэнтэй зүйл бий гэдэгт итгэдэг учир манай удирдагчид хоорондоо эрс ялгаатай хүмүүсээс индэр дээр номлож, залбирч мөн хичээл заахыг хүсдэг.

Өөртөө зориулан танилцуулга авах

Та манай орон нутгийн цуглаанд очихоор сонирхсон тохиолдолд бид танд аль болох таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Танай орон нутгийн номлогчид тантай урьдчилан уулзаж, сүмийн цуглаан дээр болдог зүйлсийн талаар тайлбарлан, асуултад тань хариулж, таныг бэлэн болоод сүмд дээр очих үед танд суудал хүртэл хадгалсан байх болно.

Цахим шуудангаа сүнслэг өдөөлтөөр дүүргэх
Долоо хоног бүр урам зориг өгөх бичлэг, нийтлэл болон өөр олон зүйлийг э-мэйлээр хүлээн аваарай.