Манай бүх байр “Зочдод нээлтэй” нээлттэй—бөгөөд та үүнд эргэлзэх хэрэггүй! Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болохоор, найзтайгаа уулзахаар эсвэл бага зэрэг сониуч зандаа хөтлөгдөн ирсэн зэргээс үл хамааран бид тантай уулзахдаа баяртай байх болно.
Сүм бол олон нийтэд зориулсан мөн суралцах газар бөгөөд үүний хамгийн чухал зорилго нь Бурхан, Есүс Христийг шүтэн бишрэх явдал юм. Ням гарагт дэлхий даяар явагддаг манай 30,000 цуглаан бүгд хоёр цагийн турш нэг ижил хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг. Үүнд:
Бидний “Ариун ёслолын цуглаан” гэж нэрлэдэг энэхүү цуглааны үеэр бүх гишүүн хамтдаа цуглардаг. Уг цуглааны хөтөлбөрт нээлт, хаалтын залбирал, цөөн хэдэн дуулал болон сүмийн бусад гишүүний хуваалцах номлол багтдаг.
Ариун ёслолын цуглааны хамгийн чухал хэсэг нь ариун ёслолоос хүртэх ба энэ нь Христийн бусад шашны талх, дарснаас хүртэх ёслолтой төстэй юм. Ариун ёслолын үеэр бид Есүс Христийн бидний төлөө золиосолсон бие мөн цусыг нь бэлгэдсэн талхны хэлтэрхий, уснаас хүртсэнээр Түүнийг дурсан санадаг. Энэхүү нам гүм мөчид бид ирэх долоо хоногийн туршид Түүнийг илүү итгэлтэйгээр дагах арга замуудын тухай бодохыг хичээдэг.
Зочны хувьд та таагүй санагдах аливаа зүйлд оролцохгүй байх боломжтой. Та зөвхөн цугларагсдын дунд суугаад болж байгаа зүйлсийг ажиглаж болно.
Хүмүүсийг ариун ёслолын цуглааны дараах хоёрдугаар цагийн жижиг танхимын хичээлд суухыг урьдаг.
Хүүхдүүд судрын түүхүүд, дуу хөгжим, Есүс болон Түүний сайн мэдээний талаар өөрсдийн насанд тохирсон хичээлүүдээс суралцах Хүүхдийн хэсэгт хамрагддаг. Өсвөр насныхан өөрсдийн насны ангилалд тохирох мөн адил ангиудад хамрагддаг.
Хоёр долоо хоногт нэг удаа насанд хүрэгчид ням гаргийн ангид хамтдаа сууж, тухайн жил Сүм даяар судлахаар сонгосон судрын товхимлоос суралцдаг. Бусад ням гарагт тэд хуваагдан, эрэгтэйчүүдэд (Ахлагчдын чуулга) мөн эмэгтэйчүүдэд (Халамжийн нийгэмлэг) зориулсан ангиудад тус тус суудаг.
Та аль ангид суухаа сайн мэдэхгүй бол зүгээр л асуугаарай. Танд тохирох зөв ангийг олоход хэн нэгэн заавал туслах болно.
Хэрэв та ням гаргийн шүтэн бишрэх цуглаанд бидэнтэй хамт оролцдог эсвэл таны найз манай сүмийн гишүүн бол та амьдардаг орон нутгийнхаа цуглааны бусад үйл ажиллагааны аль нэгэнд уригдан оролцох боломжтой. Цөөн хэдэн жишээг дурдвал: