Ирээд, Намайг дага
Зарлигууд


Зарлигууд

“Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай” (Moзая 2:41).

Зарлигууд нь биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдийг адислан, хамгаалж мөн Өөрт нь буцаж ирэх замд удирдан залахаар өгсөн хууль, шаардлагууд юм. Энэхүү хэсгийн тоймууд нь Тэнгэрлэг Эцэгийн зарлигийг сахиснаар ирэх адислалын талаар суралцахад залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Залуу эрэгтэйчүүд зарлигуудыг сахин, тогтмол наманчилснаар Их Эзэнийг хайрлах хайраа үзүүлж, өөрсдийгөө дэлхийн нөлөөллөөс хол байлгах болно.

Энэ сард сонгох тоймууд:

Мючел

Үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний суралцаж байгаа зүйлтэй хэрхэн холбон төлөвлөж болохыг бодож үз. Сүмийн Өсвөр үеийнхний үйл ажиллагааны сайтаас тусламж авч болно. Түүнчлэн эдгээр тоймд байгаа суралцах олон үйл ажиллагааг Мючелийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Залуу эрэгтэйчүүдийн Ням гарагт ойлгож мэдсэн зүйлийг бататгахын тулд тохирох үйл ажиллагаануудыг сонгон, төлөвлөхдөө чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажилла.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын дараах хэсгүүд энэ бүлгийн хичээлүүдтэй холбоотой. Үүнд:

“Зохистой амьдар” 16–17, 40–41, 64–65-р хуудас

“Сургаалыг ойлго” 18–20, 42–44, 66–68-р хуудас