Ирээд, Намайг дага
Миний хэлж ярьж байгаа зүйлс надад болон эргэн тойронд минь байгаа хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?


Миний хэлж ярьж байгаа зүйлс надад болон эргэн тойронд минь байгаа хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний бусадтай харьцаж байгаа байдал Бурханы хүүхдүүдийн хувьд хэн бэ гэсэн ойлголтыг маань тусган харуулдаг. Бидний хэл яриа бусдыг урамшуулж эсвэл гомдоож, шархлуулж чадна. Бид сайн хэл яриаг хэрэглэх үедээ Ариун Сүнсийг өөрсөдтэйгээ хамт байхыг урьдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та нарын хэрэглэх үг яриа таныг хэн болохыг хэрхэн илэрхийлдэг вэ? Урамшуулж, зааж, тайтгаруулж мөн харилцан ойлголцохын тулд та үгсийг хэрхэн ашиглаж байсан бэ? Амьдралын чинь туршид зөв зохистой үг хэл хэрэглэх дэлхийн жишиг стандарт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Залуу эрэгтэйчүүдийн хэрэглэж байгаа хэл яриа бусдыг урамшуулж, өргөж байна уу эсвэл гомдоон, шархлуулж байна уу? Залуу эрэгтэйчүүд өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүсийг Сүнсийг урих үг хэл хэрэглэхэд нь хэрхэн дэмжих вэ?

Бусадтай харилцахдаа хэрэглэх үгсийн чухлыг ойлгоходзалуу эрэгтэйчүүдэд ямар судрууд болон хэлсэн үгс туслах вэ?

Сургаалт үгс 15:1–4; 16:24; 1 Tимот 4:12; Иаков 3:2–10; Aлма 31:5; С ба Г 108:7 (Бидний үгс бусдад хүчтэй нөлөөлж чаддаг)

Maтай 12:36; 15:11; Eфес 4:29–32; Moзая 4:30 (Бид өөрсдийн хэрэглэж байгаа хэл ярианд болгоомжтой хандах ёстой)

Жийн Б.Бингам, “Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 125-129

Жэффри Р.Холланд, “Tэнгэр элчүүдийн хэл,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 16–18

В.Крэг Звик, “Чи юу бодож байна?Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Хэл яриа,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 20– 21

Бохир хэллэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 56

Аврагчийн арга барилаар заах нь

Бүхий л нөхцөлд, Аврагч маань бидний жишээ мөн багш байсан. Тэрээр тэдэнтэй хамтдаа залбирснаар тэдэнд залбирахыг заасан. Мөн тэднийг хайрлаж, үйлчилсэн шигээ бусдыг хайрлаж, үйлчлэхийг Тэрээр тэдэнд заасан. Аврагч өөрийн заасан аргаар сайн мэдээ заахыг тэднээс хүссэн. Заахаар бэлтгэх явцдаа, бусдыг өргөж, урамшуулах мөн Ариун Сүнсний нөхөрлөлийг урих аргаар Их Эзэн хэрхэн харьцдаг байсныг мөн бид хэрхэн харьцаж болох талаар бодож үзээрэй.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс юу сэтгэлд нь хоногшсоныг залуу эрэгтэйчүүдээс асуу.

  • Дараах үгсийг самбар дээр бич: Бидний унших үгс. Бидний сонсох үгс. Бидний бичих үгс. Бидний ярих үгс. Залуу эрэгтэйчүүдээс Eфес 4:29–32-ыг уншихыг хүсэж мөн энэ захиас нь самбар дээр бичсэн дөрвөн зүйлтэй ямар холбоотой болохыг ярилц. Дараах асуултуудын талаар тунгаан бодохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Та нар өөрсдийн уншдаг, сонсдог, хэрэглэдэг хэл ярианы талаар ямар бодолтой байдаг вэ? Үгс нь Ариун Сүнсний удирдамжийг хэрхэн дэмжиж эсвэл холдуулж болох вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь зөв хэл яриа хэрэглэхийн чухлыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Чуулгын гишүүдийн нэг хэсгээс Жийн Б.Бингам эгчийн “Би гэр орондоо сайн мэдээний гэрлийг авчирна” үгэн дэх завины тухай түүхийг уншихыг хүс. Нөгөө хэсгээс өсвөр насандаа шоовдорлуулдаг байсан залуугийн түүхийг уншихыг хүс. Дараа нь бүлэг тус бүрд нөгөө бүлэгтээ уншсан түүхээсээ бидний үг бусдад хэрхэн нөлөөлж болох талаар сурч мэдсэн зүйлээ заах боломж олго. Залуу эрэгтэйчүүдийг хүндэлэн биширдэг нэг хүнийхээ талаар бодоод, уг хүндээ хүндлэн биширдэгээ илэрхийлэх төлөвлөгөө гаргахад урь.

  • Самбар дээр “Хэрэв хүн өөрийн хэлийг захирч чадах юм бол, тэр ______ захирч чадна” гэж бич. Залуу эрэгтэйчүүдээс Иаков 3:2–10-ыг уншин, дутуу үгсийг нөхөж бичихийг хүс. Залуу эрэгтэй бүрээр Иаковын хэрэглэсэн адилтгалуудын нэгийг оноон уншуул (морины амгайвч, 2–3-р шүлэг; усан онгоц, 4-р шүлэг; ой модны түймэр, 5–6-р шүлэг; хор, 7–8-р шүлэг; цэвэр цэнгэг булаг, 10–11-р шүлэг). Залуу эрэгтэйчүүдэд оногдсон адилтгал нь хэл яриагаа захирах талаар юу зааж байгааг ангийнхандаа заахад бэлтгэхийг хүс. Өөрсдийн хэл яриаг захирч сурахын тулд юу хийж болох талаараа хуваалцахыг тэднээс хүс.

  • Өөрсдийн дуртай сүнслэг нөлөө бүхий эшлэлийг чуулгын цуглаанд авчрахыг залуу эрэгтэйчүүдээс урьдчилан хэдэн өдрийн өмнө хүс. Залуу эрэгтэй бүрээс өөрсдийн авчирсан эшлэлийг хуваалцахыг мөн энэ нь тэдний амьдралд ямар нөлөө үзүүлснийг тайлбарлахыг хүс. Бидний хэлдэг үгс бусдад эерэгээр хүчтэй нөлөөлж байгааг харуулдаг судруудын жишээг хайж олохыг чуулгын гишүүдээс хүс (жишээлбэл, ахмад Моронай болон эрх чөлөөний туг [Aлма 46:11–22-ыг үзнэ үү], Аврагч ба завхайрч байгаад баригдсан эмэгтэй [ Иохан 8:1–11-ийг үзнэ үү], Абинадай ба Алма [Aлма 5:9–12-ыг үзнэ үү]). Тэдний хэл яриа бусдад хэрхэн хүчтэй нөлөөлж болох талаар эдгээр жишээ залуу эрэгтэйчүүдэд юу зааж байна вэ?

  • Залуу эрэгтэй бүрд ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Тэнгэр элчүүдийн хэл” үгийн хэсгийг өгч, тэднээс уг хэсгийн гол захиасыг тодотгохыг хүс (залуу эрэгтэйчүүдэд уг хэлсэн үгийн гарчгийг битгий өгөөрэй). Тодотгосон зүйлсээ самбар дээр бичихийг мөн учрыг нь тайлбарлахыг залуу эрэгтэй бүрээс хүс. Тэдний тодорхойлсон гол захиасууд дээр үндэслэн уг хэлсэн үгийн гарчиг юу байж болох талаар саналаа хэлэхийг чуулгын гишүүдээс хүс. Залуу эрэгтэйчүүд өөр нэгэнд урамшуулах үгс хэлсэн үе байвал эсвэл хэн нэгэн өөрсдийг нь урамшуулсан үе байвал тэр талаараа хуваалцахыг хүс.

  • Энэхүү тоймд тусгасан видео бичлэгүүдээс нэгийг үзүүлээд, видео бичлэгээс юу суралцсанаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Их Эзэний Сүнсийг урихуйц арга замаар харилцахад нь бусдад нөлөөлөхийн тулд хийж чадах зүйлээ тунгаан бодоход тэднийг урь. Жишээлбэл, тэд бүдүүлэг үг хэлдэг зуршилтай найздаа хэрхэн тусалж болох вэ? Эсвэл тэд бусдыг өргөж, урамшуулахын тулд цахим харилцааг хэрхэн ашиглаж болох вэ? Тэднийг эдгээрийн хариултыг Залуучуудын бат бөх байдлын төлөө номын “Хэл яриа” хэсгээс уншиж байхдаа олж мэдэхэд урь. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс.

  • Залуу эрэгтэйчүүдийг 1 Нифай 5:1–7-г уншаад, бидний хэлэх үгс бусдад хэрхэн нөлөөлж болдог талаар Лихай, Сариа хоёрын жишээнээс сурсан зүйлээ хуваалцахыг урь. Ахлагч В.Крэг Звикийн “Чи юу бодож байна?” хэлсэн үгээс энэ түүхийн талаар хэлсэн үгсийг нь уншихыг тэднээс хүс. Энэ хэлсэн үгээс тэд өөр ямар ойлголтыг олж авсан бэ? Гэр бүлийн гишүүд болон бусадтай харьцахдаа Лихайгийн жишээг дагаж болох арга замуудын талаар хуваалцахад тэднийг урамшуул.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаараа хуваалцахыг хүс. Цэвэр, урамшуулах үг яриаг хэрэглэх нь чухал болохыг тэд ойлгож мэдэж байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай уу?

Заахад туслах арга

“Та заахаар бэлтгэх үедээ залбирвал зарим нэг зарчмууд дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн сүнслэгээр нөлөөлөгдөж болох юм. Тодорхой санаануудыг хэрхэн хамгийн үр өгөөжтэй заах талаар ойлголттой болж болно. Хичээл заахад тань туслах жишээ, үзүүлэнт хичээл, сүнслэг нөлөө бүхий амьдралын энгийн түүхүүд таны санаанд орж ирж болно. Мөн хичээлд тань туслах хэн нэгэн онцгой хүнийг урих санаа төрж болно. Хуваалцаж болох хувийн туршлагаа ч та нар санаж болно” (Teaching, No Greater Call [1999], 48).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Зөв зохистой үг хэллэг хэрэглэн ярих нь бусдыг хэрхэн урамшуулж, Ариун Сүнсний нөхөрлөлийг урьдаг талаар гэрчлэлээ хуваалцаж болох юм.

  • Залуу эрэгтэйчүүдээс Аароны санваартны хувьд ариун нандин дуудлагыг нь илэрхийлэх үг хэллэг хэрэглэхийг хүсэж болох юм.