Ирээд, Намайг дага
Бидэнд яагаад хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгал хэмээн тушаасан бэ?


Бидэнд яагаад хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгал хэмээн тушаасан бэ?

Их Эзэн хүндэтгэлийн өдрийг бидний ашиг тусын тулд өгсөн ба энэ өдрийг ариунаар хадгалахыг тушаасан. Хүндэтгэлийн өдрийг сахих нь биднийг гэр бүлд маань болон Их Эзэнд илүү ойртуулдаг. Энэ нь бидэнд аливаа зүйлсийг мөнхийн талаас харахад тусалж, сүнслэг хүч чадлыг өгөх болно. Мөн хүндэтгэлийн өдөр нь бидэнд биеийн хөдөлмөрөөсөө амарч, Их Эзэнийг шүтэн бишрэх боломжийг олгодог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалснаар та ямар адислалуудыг эдэлдэг вэ? Хүндэтгэлийн өдөр юу хийвэл зохистой эсвэл зохисгүйг та хэрхэн мэддэг вэ?

Бидэнд хүндэтгэлийн өдөр өгөгдсөн шалтгааныг залуу эрэгтэйчүүд ойлгох нь яагаад чухал вэ? Хүндэтгэлийн өдрийг сахих хүсэлтэй болоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Хүндэтгэлийн өдөр ямар үйл ажиллагаануудыг хийх нь зохистой болохыг шийдэхэд та залуу эрэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Дараах судар болон суралцах материалуудыг залбирч судлан, тэдэнд хүндэтгэлийн өдрийн талаар заахад хамгийн тохиромжтойг нь сонго.

Эхлэл 2:2 (Хүндэтгэлийн өдрийн үүсэл)

Египетээс гарсан нь 20:8–11 (Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь)

Марк 2:27 (Хүндэтгэлийн өдөр нь хүмүүнд зориулагдсан юм)

С ба Г 59:9–13 (Хүндэтгэлийн өдрийг сахих нь биднийг бохирдсон дэлхийгээс хол байхад тусалдаг)

Хэнри Б.Айринг, “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–96

Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112

Кэвин С.Хамилтон, “Тууштай зууран барих нь,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114

Хүндэтгэлийн өдөрИтгэлдээ үнэнч байх нь (2004), 217–219

Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 30

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийнхөө дагалдагчдыг итгэлээр үйлдэж мөн Түүний заасан үнэний дагуу амьдрахад уриалсан. Өөрийн дагалдагчдыг бүхий л зүрх сэтгэлээрээ сайн мэдээг дагахад нь туслахад Тэр анхаардаг байсан. Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалснаар ирэх адислалын талаар гэрчилж мөн хүндэтгэлийн өдрийг итгэлээр сахин, өөрсдөө сурч авахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс нэг зураг юм уу үзүүлэнг залуу эрэгтэйчүүдэд үзүүлж, өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлтэй нь ямар холбоотой болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

  • Хүндэтгэлийн өдөрт тохирохгүй зүйлийг ням гарагт хийхийг хэн нэгэн найз нь хүсэж байсан эсэхийг залуу эрэгтэйчүүдээс асуу. Хүндэтгэлийн өдрийг яагаад ариунаар хадгалдаг болох талаараа тэд найздаа хэрхэн тайлбарлаж өгсөн бэ? Энэ тоймын эхэнд байгаа догол мөрөөс уншаад, хүндэтгэлийн өдөр хэр чухал болохыг бусдад хэрхэн тайлбарлах талаарх бусад саналыг чуулгатай хуваалц.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь хүндэтгэлийн өдрийн зорилгыг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс олон үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эрэгтэй бүрийг ерөнхийлөгч Хэнри БАйрингийн “Хүндэтгэлийн өдөр талархалтай байх нь” үгийг уншаад, Хүндэтгэлийн өдөр талархалтай байж болох зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад урь. Залуу эрэгтэйчүүдийг жагсаалтаа харьцуулан, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ерөнхийлөгч Айрингийн үгийн төгсгөл дэх урилгыг хамтдаа уншаад, чуулгын гишүүдийг үүний дагуу үйлдэхэд урь.

  • “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” хэлсэн үгийг гурав эсвэл дөрвөн хэсэгт хуваа. Залуу эрэгтэйчүүдийг хэсгүүдийг бүлгээрээ эсвэл ганцаараа уншихад урь. Тэд Хүндэтгэлийн өдрийг хэрхэн баясгалант болгох талаар ямар зүйл олж мэдсэн бэ? Хүндэтгэлийн өдөр залуу эрэгтэйчүүдийн биеэ авч яваа байдал нь тэднийг баяр баясгалантай байлгаж байгаа эсэхийг тэд хэрхэн мэдэж болох вэ?

  • Залуу эрэгтэйчүүдийг хоёр, хоёроор нь хуваа. Хос бүрээс нэг залуу эрэгтэйгээс С ба Г 59:9–15-ыг уншиж, хүндэтгэлийн өдөр биднээс юу хийхийг хүсдэгийг жагсаан бичихийг хүс. Нөгөө залуу эрэгтэйгээс 16–19-ийг судлан, хүндэтгэлийн өдрүүдийг ариунаар хадгалснаар бидэнд ирэх амлагдсан адислалуудыг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцаж, Хүндэтгэлийн өдрийг сахих нь яагаад чухал болох талаар хоорондоо ярилцахыг тэднээс хүс. Их Эзэн бидэнд яагаад Хүндэтгэлийн өдрийг өгсөн талаар ярилцахыг чуулгаас хүс. Өөрсдийнх нь амьдралд Хүндэтгэлийн өдрийг сахих талаарх Их Эзэний хүсэл биелэгдэж байгааг бататгахын тулд тэдний хийж болох зүйлийг залуу эрэгтэй бүрээс асуу.

  • Хүндэтгэлийн өдрөөр ямар нэг үйл ажиллагаа хийхэд зохистой эсэхийг хэрхэн шийдэхийг нь залуу эрэгтэйчүүдээс асуу. Сургаал ба Гэрээ 59:9–13 болон Залуучуудын бат бөх байдлын төлөө (30–31-р хуудсууд) номоос тэдэнд тусалж болох зарчмуудыг хайж олохыг мөн олж мэдсэн зүйлсээ самбар дээр бичихийг тэднээс хүс. Залуу эрэгтэй бүрээс ням гарагт хийдэг зүйлсийнхээ талаар бодож, тэдгээр нь энэхүү зарчмуудтай тохирч байгаа эсэхийг өөрсдөө шийдэхийг хүс. Хүндэтгэлийн өдрөөр хийдэг зүйлсээ өөрчлөх хэрэгтэй гэж тэдэнд санагдах юм бол тодорхой зорилго тавихад залуу эрэгтэйчүүдийг уриал.

  • Ахлагч Кэвин С.Хамилтоны “Тууштай зууран барих нь” хэлсэн үгээс түүний аавын тухай түүхийн эхний хоёр догол мөрийг үзүүл эсвэл ярьж өг. Залуу эрэгтэйчүүд хүндэтгэлийн өдрийг сахихын ач холбогдлын талаар энэ түүхээс юу сурсан бэ? “Бидний хүн нэг бүр олон сонголт хийх хэрэгтэй болдог” гэсэн өгүүлбэрээр эхэлсэн ахлагч Хамилтоны хэлсэн үг бүхий догол мөрийн хуулбарыг залуу эрэгтэйчүүдэд өг. Уг догол мөрийг уншаад хоёр, хоёроороо хамтран ажиллаж, Хүндэтгэлийн өдрийн “сайн,” “илүү сайн,” “хамгийн сайн” үйл ажиллагаануудын жагсаалт хийхийг тэднээс хүс. Жагсаалтаа ангийнхантай хуваалцахад тэднийг урь.

  • Хүндэтгэлийн өдөр” хэсгийг Итгэлдээ үнэнч байх нь номоос уншихдаа ням гарагт хийхэд зохистой үйл ажиллагаануудын жишээг олж сонсохыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ням гарагт хийж болох үйл ажиллагааны талаарх дэлхийнхний санаа бодол биднийг хийгээсэй хэмээн Их Эзэний хүсдэг зүйлсээс юугаараа ялгаатай вэ? Зарим үйл ажиллагаанууд нь хүндэтгэлийн өдрийн сүнсэнд хэрхэн нөлөөлж болох талаар бодохыг тэднээс хүс. Тэдний хийж байгаа зүйлс Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад тохирч байгаа эсэхийг тэд хэрхэн мэдэх вэ? Хийж байгаа зүйл нь Хүндэтгэлийн өдөрт тохирч байна гэж хэзээ тэдэнд санагдаж байсан бэ?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Хүндэтгэлийн өдрийн зорилгыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Судруудаас заахдаа тодорхой нэг зүйлийг олж харахыг мөн олж сонсохыг суралцагчдаас хүсэх нь тустай байдаг” (Teaching, No Greater Call [1999], 55).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг өндөрлөнө. Тэрээр:

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалах нь хэр чухал болох талаар гэрчлэлээ хуваалцаж мөн үүний дагуу амьдарснаар амьдрал нь илүү сайхан байгааг тайлбарлаж болох юм.

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих сайн жишээг үзүүлснээр эргэн тойрныхоо хүмүүс мөн гэр бүлээ хүчирхэгжүүлэхийг чуулгын гишүүдээс хүсэж болох юм.