Ирээд, Намайг дага
Шударга байх нь яагаад чухал вэ?


Шударга байх нь яагаад чухал вэ?

Шударга байна гэдэг нь ямар нэгэн байдлаар худлаа хэлэх, хулгай хийх, хууран мэхлэхгүй байна гэсэн үг юм. Бид шударга байснаар, Бурхан болон бусдад агуу их үйлчлэл үзүүлэгч байх зан төлвийг эзэмшдэг. Бид амар тайван бодол санаа болон өөрийгөө хүндлэх байдлаар адислагдаж мөн Их Эзэн болон бусдын итгэлийг хүлээх болно.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Дараах судар ба материалуудыг залбиралтайгаар судлаад, залуу эрэгтэйчүүдэд шударга байдлын талаар заахад хамгийн тохирох хэсгүүдийг сонго.

Дуулал 101:7 ; Сургаалт үгс 12:22; 2 Коринт 4:2; Eфес 4:29; Алма 27:27; Итгэлийн Тунхаг 1:13 (Бүх зүйлд шударга мөн зөв шулуун байх)

Үйлс 5:1–10 (Бид Их Эзэнд худлаа ярьж болохгүй)

2 Нифай 9:34; Алма 12:1–6 (Худал хэлэх нь ноцтой үр дагавартай нүгэл юм)

Иосеф Смит— Түүх 1:21–25 (Иосеф мөрдлөг хавчлагатай тулгарах үедээ шударга байсан тухай )

Томас С.Монсон “Бэлтгэснээр адислалууд ирдэг” Ensign эсвэл Лиахона 2010 оны 5 сар, 64–67

Робэрт С.Гэй “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?Ensign эсвэл Лиахона 2012 оны 11-р сар, 34–36

Ричард С.Эджли, “Гурван алчуур ба 25 центний сонин ” Ensign эсвэл Лиахона 2006 оны 11-р сар, 72–74

Үнэнч Шударга Байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө(2011), 19

Шударга байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 223

Видео бичлэг: “Шударга байдал: Итгэсэн нь дээр”

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Өнгөрсөн долоо хоногийн хичээлтэй холбоотой туршлагаасаа хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Шударга бус байдалд уруу татагдаж болох хэд хэдэн нөхцөл байдлыг жижиг цаасан дээр (нэрээ бичилгүйгээр) бичихийг залуу эрэгтэйчүүдээс хүс (тэд санаа авч болохын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө номон дахь жишгүүдийг харж болно). Цааснуудыг цуглуулан, чуулгатай хэд хэдэн нөхцөл байдлыг хуваалц. Эдгээр нөхцөл байдалд тэд юу хийх вэ? Шударга эсвэл шударга бус байдлын үр дүн нь юу вэ?

Хамтдаа суралц

Зөв шударга байх нь яагаад чухал болохыг чуулгын гишүүдэд ойлгуулахад дараах үйл ажиллагаанууд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Залуу эрэгтэйчүүдийг “Шударга байдал: Итгэсэн нь дээр” видео бичлэгийг үзэж эсвэл ахлагч Робэрт С.Гэйн “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? ” хэлсэн үгээс киноны билет худалдан авч байгаа түүхийг уншихыг хүс. Шударга бус байдлын уруу таталтыг ялан дийлэхийн тулд одооноос бэлтгэж болох арга замуудаа бичихийг тэднээс хүс. Бодол санаагаа чуулгын бусад гишүүдтэй хуваалцахыг тэднээс хүс.

  • Чуулгаараа хамтдаа “Үнэнч шударга байдал” бүлгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө номоос унш. Зөв шударга байснаар ирэх адислалуудыг тодорхойлохыг залуу эрэгтэйчүүдээс хүсээд, тэдгээрийг самбар дээр жагсаан бич. Бусдын төлөө болон Их Эзэний төлөө сайн сайхныг үйлдэх чадварт нь зөв шударга байдал хэрхэн нөлөөлдөг вэ? Санваарыг атгагчийн хувьд, хүү, ах дүү, найз, удирдагч эсвэл ажилчны хувьд зөв шударга байх нь тэдэнд яагаад чухал вэ?

  • Иосеф Смит —Түүх 1:21–25 хэсгийг чуулгаараа хамтдаа уншаад, энэ түүхээс шударга байдын талаар юу сурсныг нь залуу эрэгтэйчүүдээс асуу. Иосеф өөрийн туулсан туршлага мөн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн өөрөөс нь хүссэн зүйлд үнэнч байснаас тэд хэрхэн адислагдсан бэ? Зөв шударга байх нь залуу эрэгтэйчүүдээс зоригтой байхыг шаардаж байсан удаа бий юу? Зөв шударга байсныхаа төлөө тэд хэрхэн адислагдсан бэ?

  • Самбарын голоор босоо зураас зур. Нэг талд нь “Хэрвээ би шударга байх юм бол …” гэж бичээд нөгөө талд нь “Хэрвээ би шударга бус байх юм бол …” гэж бич. Итгэлдээ үнэнч байх нь авлагын Шударга байдал бүлгийг мөн ерөнхийлөгч Томас С.Монсоны “Бэлтгэснээр адислал ирдэг” хэлсэн үгээс шударга бус оюутны түүхийг залуу эрэгтэйчүүдээр уншуулаад дээрх өгүүлбэрүүдийг төгсгөж болох арга замуудыг хайхыг хүс. Өөр ямар санааг тэд нэмж болох вэ? Залуу эрэгтэйчүүд амьдралдаа эдгээр зүйлийг хэрхэн олж харснаа хуваалцахыг тэднээс хүс. Хүмүүс шударга бус байдлаа заримдаа хэрхэн зөвтгөдөг талаар хуваалцахыг чуулгын гишүүдээс хүс. Шударга байдлынхаа шалтгааныг тэд бусдад хэрхэн тайлбарладаг вэ?

  • Энэ хичээлийн судрын хэсгүүдээс залуу эрэгтэй бүрт хуваарилж өгнө. Тэдэнд хуваарилагдсан шүлэгт шударга байдлын талаар юу гэж зааж байгааг нэгээс дөрвөн үгэнд багтаан бичихийг залуу эрэгтэй бүрээс хүс. Залуу эрэгтэйчүүдийг бичсэн зүйлсээ мөн шударга байдлын талаар сэтгэгдэл, туршлагаа хуваалцахыг хүс.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Шударга байх нь хэр чухал болохыг тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү цаг зарцуулах шаардлага байна уу?

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй чуулганыг өндөрлөнө. Тэрээр:

  • Өнөөдөр хичээл дээр сурсан зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж болох юм.

  • Залуу эрэгтэй бүрийг бүх зүйл дээр шударга хандахыг уриалж болох юм.