Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 8

(1831 оны Хоёрдугаар сар)

Метусела бошиглов—Ноа болон түүний хөвгүүд сайн мэдээг номлов—Агуу ёс бус явдал ноёрхов—Наманчлалын дуудлагад анхаарсангүй—Үерээр тохиох бүх маханбодийн устгалыг Бурхан тогтоов.

1Мөн Енохын бүх өдрүүд дөрвөн зуун гучин жил байв.

2Мөнхүү улиран тохиох дор Енохтой түүний хийсэн Их Эзэний гэрээнүүд биелэгдэхийн тулд, Енохын хүү Метусела аваачигдаагүй ажээ; учир нь тэрээр Ноа түүний хэвлийн үр байх ёстой хэмээн Енохтой үнэнээр гэрээнд орсон байлаа.

3Мөнхүү улиран тохиох дор түүний хэвлийгээс дэлхийн бүх хаант улсууд өсөн өндийх (Ноагаар дамжин) ёстой хэмээн Метусела бошиглож мөн тэрээр өөртөө алдар сууг олов.

4Мөн уг нутагт их өлсгөлөн болов, мөн Их Эзэн дэлхийг зовлонт зүхлээр зүхэж, мөн үүний оршин суугчдаас олон нь үхэв.

5Мөнхүү улиран тохиох дор Метусела нэг зуун наяндолоон жил амьдарч, мөн Ламехыг төрүүлэв;

6Мөн Метусела, тэрээр Ламехыг төрүүлсний дараа, долоон зуун наян хоёр жил амьдарч, мөн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв.

7Мөн Метуселагийн бүх өдрүүд есөн зуун жаран есөн жил байв, мөн тэрээр нас нөгчив.

8Мөн Ламех нэг зуун наян хоёр жил амьдарч, мөн нэг хөвгүүн төрүүлэв;

9Мөн тэрээр түүний нэрийг Ноа хэмээн нэрлэж өгүүлрүүн: Их Эзэний зүхсэн газрын улмаас энэ хөвгүүн бидний ажил хийгээд бидний гарын хүчир хөдөлмөрийн талаар биднийг тайтгаруулах болно.

10Мөн тэрээр Ноаг төрүүлсний дараа, Ламех таван зуун ерэнтаван жил амьдарч, мөн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв;

11Мөн Ламехын бүх өдрүүд долоон зуун даландолоон жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

12Мөн Ноа дөрвөн зуу мөн тавин настай байв, мөн Иафетыг төрүүлэв; мөн дөчин хоёр жилийн хойно тэрээр Иафетын эх асан түүнээс Шемийг төрүүлсэн бөлгөө, мөн тэрээр таван зуун настай байхдаа Хамыг төрүүлэв.

13Мөн Ноа болон түүний хөвгүүд Их Эзэнийг анхаарч, мөн анхаарал тавьдаг байв, мөн тэд Бурханы хөвгүүд хэмээн нэрлэгддэг байв.

14Мөн эдгээр хүмүүс дэлхийн гадаргуу дээр өсөн үржиж эхлэхэд, мөн тэдэнд охид төрсөн байлаа, тэдгээр охид гоо үзэсгэлэнтэйг хүмүүний хөвгүүд хараад мөн тэд тэднийг, бүр тэд шилж сонгон эхнэр болгон авцгаадаг байв.

15Мөн Их Эзэн Ноад хэлэв: Чиний хөвгүүдийн охид өөрсдийгөө худалдлаа; учрыг болгоогтун хүмүүний хүүхдүүдийн эсрэг миний уур дүрэлзэж байна, учир нь тэд миний дуу хоолойг анхааран сонссонгүй.

16Мөнхүү улиран тохиох дор Ноа бошиглож, мөн Бурханы зүйлүүдийг бүр энэ нь эхлэлд байсны адилаар заадаг байлаа.

17Мөн Их Эзэн Ноад хэлэв: Миний Сүнс хүмүүний төлөө цаг ямагт зүтгэх нь үгүй, учир нь тэрээр бүх махан бодь үхнэ гэдгийг мэдэх болно; гэсэн ч түүний өдрүүд нэг зуун хорин жил байх болно; мөн хэрэв хүмүүн үл наманчлах аваас, би тэдэн дээр үер илгээх болно.

18Мөн тэр өдрүүдэд дэлхий дээр аварга хүмүүс байв, мөн тэд Ноаг амь насыг нь бүрэлгэхээр эрэлхийлж байв; гэвч Их Эзэн Ноатай хамт байлаа, мөн Их Эзэний хүч түүн дээр байв.

19Мөн Их Эзэн өөрийн жаягийн дагуу Ноаг томилж, мөн тэрээр урагш одож мөн өөрийнх нь Сайн мэдээг бүр энэ нь Еноход өгөгдсөний адилаар хүмүүний үрст тунхаглах ёстой хэмээн түүнд зарлиглав.

20Мөнхүү улиран тохиох дор Ноа тэд наманчлах ёстой хэмээн хүмүүний үрсийг дуудав; гэвч тэд түүний үгсийг анхааран сонссонгүй;

21Мөн тэрчлэн, тэд түүнийг сонссоны дараа, тэд түүний өмнө хүрч ирэн, хэлсэн нь: Болгоогтун, бид Бурханы хүүхдүүд билээ, бид хүмүүний охидыг өөрсдөдөө аваагүй бил үү? Бид идээгүй мөн уугаагүй, мөн гэрлэж мөн хадамд гарч байна уу? Мөн бидний эхнэрүүд бидэнд хүүхдүүдийг авчирдаг, мөн тэд бол эрт цагийн хүмүүс, агуу алдар нэрт хүмүүсийн нэгэн адил хүчирхэг хүмүүс билээ. Мөн тэд Ноагийн үгсийг анхааран сонссонгүй.

22Мөн дэлхийд хүмүүсийн ёсон бус нь агуу болсныг Бурхан харав; мөн хүн болгон зүрх сэтгэлийнхээ бодлуудын төсөөлөлд хөөрч, үргэлжид хилэнцэт байв.

23Мөнхүү улиран тохиох дор Ноа хүмүүст номлохоо үргэлжлүүлэн, хэлдэг байв: Анхаарцгаа, мөн миний үгсэд анхаарал тавигтун;

24Итгэж мөн нүглүүдээсээ наманчлан мөн Бурханы Хүү, Есүс Христийн нэрээр, бүр бидний эцгүүдийн адилбаптисм хүртдэг байгтун, та нарт бүх зүйл илэрхийлэгдэхийн тулд, та нар Ариун Сүнсийг хүлээн авах болно; мөн та нар үүнийг үл хийх аваас, үер та нар дээр ирэх болно; гэсэн хэдий ч тэд анхааран сонссонгүй.

25Мөн Ноа үүнд харамсаж, Их Эзэн дэлхий дээр хүнийг бий болгосонд түүний зүрх сэтгэл өвдөв, мөн энэ нь түүний сэтгэлийг эмзэглүүлэв.

26Мөн Их Эзэн хэлэв: Би өөрийн бүтээсэн хүнийг, хүн амьтан хоёуланг нь, мөн мөлхөгч зүйлүүдийг, мөн агаарын жигүүртнүүдийг дэлхийн гадаргуугаас устгах болно; би тэдгээрийг бүтээсний төлөө мөн би тэдгээрийг бий болгосны төлөө Ноа харамсдаг буюу; мөн тэрээр намайг дуудсан билээ; учир нь тэд түүний амийг эрэлхийлж байв.

27Мөн ийн Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу; учир нь Ноа шударга мөн өөрийн үеийнхэн дотор төгс хүн байв; мөн тэрээр, өөрийн гурван хүү Шем, Хам мөн Иафет нарын адил тэрчлэн Бурхантай хамт алхалж байв.

28Бурханы өмнө дэлхий ялзарсан байв, мөн энэ нь хүчирхийллээр дүүрсэн байлаа.

29Мөн Бурхан дэлхийг харав, мөн, болгоогтун, энэ нь ялзарсан байлаа, учир нь бүх маханбодь өөрийн замаар дэлхийд ялзарсан байв.

30Мөн Бурхан Ноад хэлэв: Бүх маханбодийн төгсгөл миний өмнө ирэх болно, учир нь дэлхий хүчирхийллээр дүүрээд байна, мөн болгоогтун бүх махан бодийг би дэлхийгээс устгах болно.