Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 5

(1830 оны зургадугаар сараас—аравдугаар сар)

Адам Ева хоёр хүүхдүүдийг урагш авчрав—Адам тахил өргөж мөн Бурханд үйлчлэв—Каин Абел хоёр төрөв—Каин эсэргүүцэн босч, Сатанд Бурханаас илүү хайртай байж, мөн Мөхөл болов—Аллага хийгээд ёс бус явдал газар авав—Сайн мэдээ эхлэлээс номлогдов.

1Мөнхүү улиран тохиох дор, бибээр, Их Эзэн, Бурхан тэднийг хөөсний дараа Их Эзэн түүнд зарлигласанчлан, мөн тэжээмэл бүх амьтдын дээр эзэгнэлтэй байж, мөн духныхаа хөлсийг дуслуулан байж талхаа олж идэхийн тулд Адам газар боловсруулж эхлэв.

2Мөн Адам эхнэртэйгээ унтаж, мөн тэр түүнд хөвгүүд мөн охидыг төрүүлэв, мөн тэд өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэж эхлэв.

3Мөн тэр цагаас хойш, Адамын хөвгүүд хийгээд охид газар нутагт хоёр хоёроороо хуваагдан, газар боловсруулж, мөн мал өсгөж эхлэв, мөн тэд тэрчлэн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв.

4Мөн Адам мөн түүний эхнэр Ева Их Эзэний нэрийг дуудав, мөн тэдэнд хандан өгүүлэх Их Эзэний дуу хоолойг Еденийн Цэцэрлэг уруу хөтлөх замаас тэд сонсов, мөн тэд түүнийг харсангүй, учир нь тэд түүний оршихуйгаас таслагдсан байлаа.

5Мөн тэд өөрсдийн Бурхан Их Эзэнийг шүтэх ёстой, мөн мал сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд барих өргөлийн тулд өргөж байх ёстой хэмээх зарлигуудыг тэрбээр тэдэнд өгчээ. Мөн Адам Их Эзэний зарлигуудад дуулгавартай байв.

6Мөн олон өдрийн дараа Их Эзэний тэнгэр элч Адам дээр хүрч ирэн хэлэв: Чи яагаад Их Эзэнд тахил өргөх болов? Мөн Адам түүнд хэлэв: Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй.

7Мөн тэгээд тэрхүү тэнгэр элч ярьж, хэлэв: Энэ зүйл бол ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн болох Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй бөлгөө.

8Иймийн тул, чи өөрийн хийх бүхнийг чи Хүүгийн нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой.

9Мөн тэр өдөр Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг Ариун Сүнс Адам дээр бууж ирэн, хэлэв: Бибээр эхлэлээс, үүнээс хойш мөн үүрд Эцэгийн Төрсөн Ганц билээ, унасан болохоор чи, мөн бүх хүн төрөлхтөн, бүр хүссэн болгон нь гэтэлгэгдэж болох буюу.

10Мөн тэр өдөр Адам Бурханыг магтан дуулж мөн дүүргэгдсэн байв, мөн дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэн хэлэв: Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно.

11Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баяртай байж хэлэв: Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан.

12Мөн Адам, Ева хоёр Бурханы нэрийг магтан дуулав, мөн тэд бүх зүйлийг хөвгүүд болоод охиддоо мэдүүлэв.

13Мөн Сатан тэдний дунд ирж, хэлэв: Би ч бас Бурханы хүү бөлгөө; мөн тэрээр тэдэнд тушаан хэлэв: Үүнд бүү итгэ; мөн тэд үүнд итгэсэнгүй, мөн тэд Сатаныг Бурханаас илүү хайрлав. Мөн хүмүүн тэр үеэс хойш зуурдын, тачаангуй, мөн чөтгөрийн адил болж эхэлсэн бөлгөө.

14Мөн Их Эзэн Бурхан хүмүүнийг газар сайгүй Ариун Сүнсээр дуудаж мөн тэд наманчлах ёстой хэмээн тэдэнд зарлиглав;

15Мөн Хүүд итгэж нүглүүдээсээ наманчилсан болгон нь аврагдах ёстой; мөн итгэдэггүй мөн наманчлаагүй болгон нь яллагдах ёстой; мөн үгс нь бат бэх тунхаглалд Бурханы амнаас урагш гарсан бөлгөө; иймийн тул тэдгээр нь гүйцэлдэх ёстой.

16Мөн Адам мөн түүний эхнэр Ева Бурханыг дуудахаа зогссонгүй. Мөн Адам эхнэр Еватайгаа унтаж, мөн тэрээр жирэмсэлж тэгээд Каиныг төрүүлж, мөн хэлэв: Би Их Эзэнээс эр хүнтэй боллоо, иймийн тул тэрээр түүний үгсийг эсэргүүцэж болохгүй. Гэвч болгоогтун, Каин анхаарсангүй, хэлсэн нь: Миний мэдэх ёстой тэр Их Эзэн чинь хэн бэ

17Мөн тэр дахин жирэмсэлж мөн дүү Абелыг нь төрүүлэв. Мөн Абел Их Эзэний дуу хоолойг анхаарав. Мөн Абел хоньчин байв, харин Каин газар боловсруулагч байв.

18Мөн Каин Сатанд Бурханаас илүү хайртай байв. Мөн Сатан түүнд тушаан, хэлсэн нь: Их Эзэнд өргөл өргөгтүн.

19Мөн цаг хугацааны явцад Каин газрын үр жимснээс Их Эзэнд өргөлөө авчрах нь тохиох болов.

20Мөн Абел, тэрээр тэрчлэн сүргийнхээ ууган төлүүдээс, мөн тэдгээрийн тарганаас нь авчирдаг байв. Мөн Абелыг, мөн түүний өргөлийг Их Эзэн хүлээн авав;

21Харин Каиныг, мөн түүний өргөлийг тэрбээр хүлээн авсангүй. Эдүгээ Сатан үүнийг мэдэж мөн энэ нь түүнийг баярлуулав. Мөн Каин маш ууртай байв, мөн түүний төрх байдал алдагдав.

22Мөн Их Эзэн Каинд хэлэв: Яагаад чи ууртай байна вэ?Яагаад төрх байдал чинь алдагдав

23Хэрэв чи сайныг хийх аваас, чи хүлээн авагдах ёстой. Мөн хэрэв чи сайн бишийг хийх аваас, нүгэл хаалган дээр ирж, тэгээд Сатан чамайг эзэмдэхийг хүсэх болно; мөн чи миний зарлигуудыг анхаарахаас бусдаар, би чамайг шилжүүлж өгөх болно, мөн энэ нь чамд түүний хүслийн дагуу байх болно. Мөн чи түүний дээр захирах болно;

24Учир нь энэ цагаас хойш чи түүний худал хуурмагийн эцэг байх болно; чибээр Мөхөл хэмээн нэрлэгдэх болно, учир нь чи тэрчлэн дэлхийн өмнө байсан бөлгөө.

25Мөн ирэх цагт энэ нь хэлэгдэх болно—Эдгээр жигшүүрт хэргүүд Каинаас ирсэн байлаа; учир нь Бурханаас байсан агуу зөвлөгөөг тэрээр эсэргүүцсэн юм; мөн энэ нь, чамайг үл наманчилбал чиний дээр миний тавих зүхэл болно.

26Мөн Каин ууртай байв, мөн цаашид Их Эзэний дуу хоолой ч, мөн Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд алхаж асан, дүү Абелыгаа ч сонссонгүй.

27Мөн Каин хийгээд түүний ах нарын улмаас Адам бас түүний эхнэр Их Эзэний өмнө гашуудав.

28Мөнхүү улиран тохиох дор Каин ах нарынхаа охидын нэгийг эхнэр болгон авч, мөн тэд Сатанд Бурханаас илүү хайртай болов.

29Мөн Сатан Каинд хэлэв: Мөн хэрэв чи үүнийг ярих аваас чи үхэх болно хэмээн хоолойгоороо надад тангарагла; мөн тэд үүнийг ярихгүй гэдгийг ах нараараа толгойгоор нь мөн амьд Бурханаар тангараглуул; учир нь хэрэв тэд үүнийг ярих аваас, тэд гарцаагүй үхэх болно; мөн үүнийг эцэг чинь мэдэж болохгүй; мөн энэ өдөр дүү Абелыг чинь би чиний гарт шилжүүлэх болно.

30Мөн тэрээр түүний зарлигуудын дагуу үйлдэх болно гэдгийг Сатан тангараглав. Мөн эдгээр бүх зүйлүүд нууцаар хийгдсэн байлаа.

31Мөн Каин хэлэв: Би аллага хийж мөн ашиг олж болох энэ агуу нууцын эзэн Махан үнэхээр би мөн. Иймийн тул Каин Эзэн Махан хэмээн нэрлэгддэг байв, мөн тэрээр өөрийн ёс буст алдаршив.

32Мөн Каин талбайд очиж, тэгээд Каин дүү Абелтайгаа ярилцав. Мөнхүү улиран тохиох дор тэднийг талбайд байхад, Каин дүү Абелынхаа эсрэг босч, мөн түүнийг алав.

33Мөн Каин өөрийн хийснээрээ бахархан хэлэв: Би чөлөөтэй байна; дүүгийн минь мал сүрэг гарцаагүй миний гарт орлоо.

34Мөн Их Эзэн Каинд хэлэв: Дүү Абел чинь хаана байна? Мөн тэр хэлсэн нь: Би мэдэхгүй. Би дүүгийнхээ манаач юм уу

35Мөн Их Эзэн хэлэв: Чи юу хийчих вэ? Дүүгийн чинь цусны дуу хоолой газраас надад хашгирч байна.

36Мөн эдүгээ дүүгийн чинь цусыг чиний гараас хүлээн авахаар амаа ангайсан дэлхийгээр чи зүхэгдэх болно.

37Чамайг газар боловсруулахад үүнээс хойш энэ нь хүч чадлаараа чамд өгөхгүй байх болно. Чи дэлхийд зугтагч мөн хэрэн тэнүүчлэгч байх болно.

38Мөн Каин Их Эзэнд хэлэв: Дүүгийн минь мал сүргийн улмаас Сатан намайг уруу татсан бөлгөө. Мөн би ч бас ууртай байв; учир нь та минийхийг биш, харин түүний өргөлийг хүлээн авсан билээ; шийтгэл минь миний тэвчиж чадахаас илүү их бөлгөө.

39Болгоогтун таэнэ өдөр намайг Их Эзэний нүүрнээс хөөн зайлууллаа, мөн бибээр таны нүүрнээс нуугдах болно; мөн би дэлхийд зугтагч хийгээд хэрэн тэнүүчлэгч байх болно; мөнхүү улиран тохиох дор намайг олох тэрээр алдсуудын минь учир намайг алах болно, учир нь эдгээр зүйлүүд Их Эзэнээс нуугдах нь үгүй бөлгөө.

40Мөн Их Эзэн бибээр түүнд хэлэв: Хэн ч чамайг аллаа гэсэн, өс хонзон нь түүн дээр долоо дахин байх болно. Мөн түүнийг олсон хэн ч гэсэн түүнийг алахгүйн тулд Их Эзэн бибээр Каин дээр тэмдэг тавьсан болой.

41Мөн Каин Их Эзэний оршихуйгаас таслагдсан байв, мөн өөрийн эхнэр бас дүү нарынхаа олонтой нь Еденийн зүүн талд, Нодын нутагт оршин сууж байв.

42Мөн Каин эхнэртэйгээ унтаж, мөн тэрээр жирэмсэлж мөн Енохыг төрүүлэв, мөн тэрээр тэрчлэн олон хөвгүүд мөн охидыг төрүүлэв. Мөн тэрээр хот барьж, мөн тэрээр уг хотын нэрийг өөрийн хүү Енохын нэрээр нэрлэв.

43Мөн Ирад, бас бусад хөвгүүд хийгээд охид Еноход төрөв. Мөн Ирад Мехуиаелыг, мөн бусад хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв. Мөн Мехуиаел Метушаелыг, мөн бусад хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв. Мөн Метушаел Ламехыг төрүүлэв.

44Мөн Ламех өөртөө хоёр эхнэр авав; нэгнийх нь нэр Ада, мөн нөгөөгийнх нь нэр Зилла байв.

45Мөн Ада Иабалыг төрүүлэв; тэрээр майханд амьдрагчдын эцэг байлаа, мөн тэд мал адгуулагчид байв; мөн ахынх нь нэр, ятга болон бадралт баг бишгүүр мэтийг тоглогч тэд бүгдийн эцэг асан Иубал байв.

46Мөн Зилла, тэрээр зэс хийгээд төмрийн урлалд мэргэшигч бүрийн зааварлагч Тубал Каиныг тэрчлэн төрүүлэв. Мөн Тубал Каины эгчийг Наама гэдэг байв.

47Мөн Ламех өөрийн эхнэрүүд, Ада Зилла хоёрт хэлэв: Ламехын эхнэрүүд та нар, миний дуу хоолойг сонсоцгоо, миний яриаг анхаар; учир нь намайг шархдуулсны төлөө, мөн намайг гомдоосон учир бибээр нэг хүнийг, залуу хүнийг алсан билээ.

48Хэрэв Каинаас долоо дахин өс хонзон авах ёстой болбоос, Ламех далан долоо дахин байх нь зөв байв;

49Учир нь Ламех, Каины маягаар Сатантай гэрээнд орж, үүндээ тэрээр Эзэн Махан, Сатанаар Каинд гүйцэлдсэн тэрхүү агуу нууцын эзэн болсон бөлгөө; мөн Енохын хүү Ирад, тэдний нууцыг мэдээд, үүнийг Адамын хөвгүүдэд илчилж эхэлсэн ажээ;

50Иймийн тул Ламех уурласны улмаас түүнийг алав, Каинтай адил өөрийн дүү Абелыг ашиг олохын төлөө бус, харин тэрээр түүнийг тангаргийн улмаас хөнөөв.

51Учир нь, Каины өдрүүдээс нууц хуйвалдаан байв, мөн тэдний ажлууд харанхуйд байлаа, мөн хүн болгон түүний ах дүүс гэдгийг мэддэг байв.

52Иймийн тул Их Эзэн Ламехыг, мөн түүний гэр орныг, мөн Сатантай гэрээнд орсон тэд бүгдийг зүхэв; учир нь тэд Бурханы зарлигуудыг сахиагүй аж, мөн энэ нь Бурханы таалалд эс нийцэв, мөн тэрбээр тэдэнд тохинуулсангүй, мөн тэдний ажлууд жигшүүртэй байв, мөн хүмүүний бүх хөвгүүдийн дунд дэлгэрч эхлэв. Мөн энэ нь хүмүүний хөвгүүдийн дунд байв.

53Мөн хүмүүний охидын дунд эдгээр зүйлүүд яригдсан байсангүй, учир нь Ламех уг нууцыг өөрийн эхнэрүүдэд ярьсан байжээ, мөн тэд түүний эсрэг босч, мөн эдгээр зүйлүүдийг гадагш нь зарлан мэдэгджээ, мөн өрөвч сэтгэл байсангүй;

54Иймийн тул, Ламех жигшигдэж, мөн зайлуулагдаж, мөн тэрээр үхэхгүйн тулд хүмүүний хөвгүүдийн дунд ирсэнгүй.

55Мөн ийн харанхуйн ажлууд хүмүүний бүх хөвгүүдийн дунд ноёрхож эхлэв.

56Мөн Бурхан дэлхийг гашуун зүхлээр зүхэв, мөн ёс бусчуудад, өөрийнхөө бий болгосон хүмүүний бүх хөвгүүдэд ууртай байлаа;

57Учир нь тэд түүний дуу хоолойг анхаарсангүй, мөн түүний Төрсөн Ганц Хүүд, бүр цагийн голчид ирэх болно хэмээн түүний тунхагласан, дэлхийн суурины өмнөөс бэлтгэгдсэн түүнд итгэсэнгүй.

58Мөн ийн Бурханы оршихуйгаас урагш илгээгдсэн ариун тэнгэр элчүүдээр мөн түүний Ариун Сүнсний бэлгээр тунхаглагдсан Сайн мэдээ эхлэлээс номлогдож эхлэв.

59Мөн ийн бүх зүйл ариун ёслолоор Адамд батлагдсан байлаа, мөн сайн мэдээ номлогдож, мөн энэ нь дэлхийд, үүний төгсгөл хүртэл байх ёстой тогтоол урагш илгээгдсэн буюу. Амен.