Судрууд
Мосе 2


Бүлэг 2

(1830 оны зургаадугаар сараас аравдугаар сар)

Бурхан тэнгэрүүд мөн дэлхийг бүтээсэн—Амьдралын бүх хэлбэр бүтээгдсэн—Бурхан хүнийг бий болгож мөн өөр бусад бүхний дээр ноёрхлыг түүнд өгсөн бөлгөө.

1 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Мосед ярьж, хэлсэн нь: Болгоогтун, би чамд энэ тэнгэрийн, мөн энэ дэлхийн талаар илчилнэ; миний хэлэх үгсийг бичигтүн. Бибээр Эхлэл мөн Төгсгөл мөн Бүхнийг Чадагч Бурхан болой; өөрийн Төрсөн Ганцаар би эдгээр зүйлийг бүтээлгэсэн, тийм ээ, би эхлэлд тэнгэрийг мөн дээр нь чиний зогсож байгаа дэлхийг бүтээсэн болой.

2 Мөн дэлхий нь хэлбэргүй, мөн хоосон байв, мөн би гүний дээгүүр харанхуй ирэхээр болгосон; мөн миний Сүнс усны гадаргуу дээр явсан; учир нь бибээр Бурхан болой.

3 Мөн Бурхан бибээр: Гэрэл бий болог хэмээн хэлэв; мөн гэрэл бий болов.

4 Мөн Бурхан бибээр гэрлийг харав; мөн тэр гэрэл нь сайн байлаа. Мөн Бурхан бибээр гэрлийг харанхуйгаас салгав.

5 Мөн Бурхан бибээр гэрлийг Өдөр хэмээн нэрлэв; мөн харанхуйг Шөнө хэмээн би нэрлэв; мөн үүнийг би өөрийн хүчний үгээр хийв, мөн энэ нь миний хэлснээр хийгдсэн бөлгөө; мөн уг үдэш ба өглөө нь эхний өдөр байв.

6 Мөн түүнчлэн, Бурхан бибээр хэлэв: Усны дунд агаар мандал байг, мөн энэ нь үүнчлэн бүр миний хэлснээр болов; мөн би хэлэв: Уснууд нь уснуудаас салаг; мөн энэ нь хийгдсэн байлаа;

7 Мөн Бурхан бибээр агаар мандлыг хийж мөн уснуудыг, тийм ээ уг мандлын доорх агуу их уснуудыг уг мандлын дээр байсан уснуудаас салгав, мөн энэ нь бүр миний хэлсэнчлэн болов.

8 Мөн Бурхан бибээр уг агаар мандлыг Тэнгэр хэмээн нэрлэв; мөн уг үдэш болон өглөө нь хоёр дахь өдөр байв.

9 Мөн Бурхан бибээр хэлэв: Тэнгэрийн доорх уснууд нь нэг газарт хамтдаа цуглагдаг, мөн энэ нь үүнчлэн болов; мөн Бурхан бибээр хэлэв: Хуурай газар бий болог; мөн энэ нь үүнчлэн болов.

10 Мөн Бурхан бибээр хуурай хөрсийг Газар хэмээн нэрлэв, мөн уснуудыг хамтад нь цуглуулсныг би Тэнгис хэмээн нэрлэв; мөн Бурхан бибээр хийсэн бүх зүйлээ сайн байсныг харав.

11 Мөн Бурхан бибээр хэлэв: Газар нь өвс, үрийг гаргагч ургамлыг, өөрийн төрлийн дагуу, жимсийг гаргагч жимсний модыг, мөн үрийг тээгч жимсийг мод нь газрын гадаргуу дээр урагш гаргаг, мөн энэ нь үүнчлэн бүр миний хэлснээр болов.

12 Мөн газар нь өвсийг, ургамал болгон өөрийнхөө төрөлтэй адилхан үрийг гаргаж, мөн үрийг тээгч жимсийг мод нь төрлийнхөө дагуу урагш гаргав; мөн Бурхан бибээр хийсэн бүх зүйлээ сайн байсныг харав;

13 Мөн уг үдэш болон өглөө нь гурав дахь өдөр байв.

14 Мөн Бурхан бибээр хэлэв: Шөнөөс өдрийг салгахын тулд тэнгэр огторгуйн мандалд гэрлүүд бий болог, мөн тэдгээр нь тэмдгүүдийн тулд, мөн улирлуудын тулд, мөн өдрүүдийн тулд, мөн жилүүдийн тулд байг;

15 Мөн тэдгээр нь дэлхийд гэрэл өгөх гэрлүүдийн тулд тэнгэр огторгуйн мандалд байг; мөн энэ нь үүнчлэн болов.

16 Мөн Бурхан бибээр хоёр агуу гэрлийг бий болгов; өдрийг захирах илүү агуу гэрлийг мөн шөнийг захирах бага гэрлийг буюу, илүү агуу гэрэл нь нар байв, мөн бага гэрэл нь сар байв; мөн тэрчлэн одод нь бүр миний үгийн дагуу хийгдсэн билээ.

17 Мөн Бурхан бибээр дэлхийд гэрэл өгөхийн тулд тэдгээрийг тэнгэр огторгуйн мандалд тавьсан юм,

18 Мөн нар нь өдрийг захирах, мөн сар нь шөнийг захирах, мөн гэрлийг харанхуйгаас салгахын тулд болой; мөн Бурхан, бибээр хийсэн бүх зүйлээ сайн байсныг харав;

19 Мөн уг үдэш болон өглөө нь дөрөв дэх өдөр байлаа.

20 Мөн Бурхан бибээр хэлэв: Уснууд нь амьтай, хөдөлдөг бүтээлүүдийг элбэг дэлбэгээр урагш авчраг, мөн газраас дээгүүр тэнгэрийн задгай агаар мандалд нисэж болох жигүүртнүүдийг буюу.

21 Мөн Бурхан бибээр агуу халимнуудыг, мөн уснууд элбэг дэлбэгээр урагш авчирсан, өөрсдийнхөө төрөлтэй адилхан, хөдөлдөг амьдрагч бүхнийг, мөн өөрийнх нь төрлөөр далавчит жигүүртэн бүрийг бүтээсэн бөлгөө; мөн Бурхан бибээр бүтээсэн бүх зүйлээ сайн байсныг харав.

22 Мөн Бурхан бибээр тэдгээрийг адисалж: Үр шимтэй байгтун, мөн өсөн үржтүгэй, мөн далай дахь уснуудыг дүүргэгтүн; мөн жигүүртнүүд дэлхийд өсөн үржиг хэмээн хэлэв;

23 Мөн уг үдэш болон өглөө нь тав дахь өдөр байв.

24 Мөн Бурхан бибээр хэлэв: Дэлхий өөрийн төрлийн дагуу амьдардаг зүйлийг, мал адгуус, мөлхөгч зүйлс мөн газрын амьтдыг өөрсдийнх нь төрлөөр урагш авчраг, мөн энэ нь үүнчлэн болов;

25 Мөн Бурхан бибээр газрын амьтдыг өөрсдийнх нь төрлөөр, мөн мал адгуусыг өөрсдийнх нь төрлөөр, дэлхий дээгүүр мөлхдөг бүхнийг өөрийнх нь төрлөөр бий болгосон бөлгөө; мөн Бурхан бибээр эдгээр бүх зүйл сайн байсныг харав.

26 Мөн Бурхан бибээр эхлэлээс надтай хамт байсан, өөрийн Төрсөн Ганцад хэлэв: Өөрсдийн дүр төрхөөр, өөрсдийн адилаар хүмүүнийг бий болгоё; мөн энэ нь үүнчлэн болов. Мөн Бурхан бибээр хэлэв: Далайн загаснууд, мөн агаарын жигүүртнүүд, мөн мал адгуус мөн бүх дэлхий, мөн дэлхий дээгүүр мөлхдөг мөлхөгч бүх зүйлийн дээр тэд ноёрхог.

27 Мөн Бурхан бибээр өөрийн дүр төрхөөр хүмүүнийг бүтээв, өөрийн Төрсөн Ганцын дүр төрхөөр түүнийг би бүтээв; мөн эрэгтэй болон эмэгтэй тэднийг бибээр бүтээсэн буюу.

28 Мөн Бурхан бибээр тэднийг адисалж, мөн тэдэнд хэлэв: Үр хүүхэдтэй бологтун, мөн өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэ, мөн үүнийг захирч, мөн тэнгисийн загас, агаарын жигүүртэн, мөн газар дэлхий дээр хөдлөн явдаг амьдрагч зүйл бүхний дээр ноёрх.

29 Мөн Бурхан бибээр хүмүүнд хэлэв: Болгоогтун, бүх дэлхийн гадаргуу дээр байдаг үр өгөгч ургамал бүрийг би та нарт өглөө, мөн мод болгон нь үр өгөгч жимстэй мод байх болно; эдгээр нь та нарт хоол хүнсний тулд байх болно.

30 Мөн бибээр амьдралыг нь соёрхсон дэлхийн амьтан болгонд, агаарын жигүүртэн болгонд, дэлхий дээгүүр мөлхөгч бүхэнд, хоол хүнсний тулд цэвэр ургамал бүхэн өгөгдөх болно; мөн энэ нь миний хэлснээр болов.

31 Мөн Бурхан бибээр хийсэн бүхнээ харав, мөн болгоогтун, миний хийсэн бүх зүйл маш сайн байлаа; мөн уг үдэш болон өглөө нь зургаа дахь өдөр байв.