Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 5

Гурван гэрч хийгээд уг ажил нь өөрөө Мормоны Ном үнэний гэрчлэл болон зогсоно.

1Мөн эдүгээ би, Моронай, ой ухааныхаа дагуу, надад зарлиг болгосон үгсийг бичсэн буюу; мөн би лацадсан зүйлүүдээ танд хэлсэн бөлгөө; тиймийн тул та нар орчуулж болно хэмээн тэдгээрийг бүү хөндөгтүн; учир нь хэзээ нэгэн цагт энэ нь Бурханы мэргэн ухаанд байхаас бусдаар, тэр зүйл та нарт хориглогдсон болой.

2Мөн болгоогтун, энэ ажлыг авчрахад туслах тэдэнд уг ялтсуудыг та нар үзүүлж болно хэмээн та нар эрх авч магадгүй юм;

3Мөн Бурханы хүчээр гуравт тэдгээр нь үзэгдэх болно; иймийн тул тэд эдгээр зүйлүүд үнэнийг гарцаагүйгээр мэдэх болно.

4Мөнхүү гурван гэрчийн амаар эдгээр зүйлүүд нотлогдох болно; мөн гурвын гэрчлэл, мөн ажил, түүгээр Бурханы хүч, мөн түүнчлэн Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнс гэрчлэх түүний үг үзүүлэгдэх тэр—мөн энэ бүхэн нь эцсийн өдөр дэлхийнхний эсрэг гэрчлэл болон зогсох болно.

5Мөн хэрэв тэд наманчилж мөн Есүсийн нэрээр Эцэгт ирэх аваас, тэд Бурханы хаант улсад хүлээн авагдах болно.

6Мөн эдүгээ, хэрэв эдгээр зүйлүүдэд надад эрх мэдэл буй эсэхийг, та нар шүүн тунгаагтун; учир нь намайг харахад надад эрх мэдэл буйг та нар мэдэх болно, мөн бид эцсийн өдөр Бурханы өмнө зогсох болно. Амен.