Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 26

Эхлэлээс төгсгөл хүртэлх бүх зүйлийг Есүс тайлбарлав—Нялхас мөн хүүхдүүд бичигдэх аргагүй гайхамшигт зүйлийг хэлэв—Христийн Сүм дэх тэд өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшив. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр зүйлийг хэлээд тэрбээр цугласан олонд тэдгээрийг тайлбарлав; мөн тэрбээр тэдэнд, агуу их бас бяцхан аль алиныг нь бүх зүйлийг тайлбарласан болой.

2Мөн тэрбээр хэлэв: Та нарт өөрсдөд тань байгаагүй эдгээр судруудыг би та нарт өгөхийг Эцэг надад зарлиг болгосон бөлгөө; учир нь тэдгээр нь ирээдүйн үеүдэд өгөгдөх болно гэсэн нь түүний мэргэн ухаан байв.

3Мөн тэрбээр бүх зүйлийг тайлбарлав, бүр эхлэлээс тэрбээр алдар суундаа ирэх тэр цагийг хүртэл буюу—тийм ээ, бүр газрын гадаргуу дээр ирэх тэр бүх зүйлийг, бүр бичил хэсгүүд ч гал халуунд хайлах, мөн газар дэлхий хуйлмал бичиг лугаа адил хуйлагдаж, мөн тэнгэр хийгээд газар үгүй болох хүртэл;

4Мөн бүр бүх хүмүүс, мөн бүх ястан, мөн бүх үндэстэн мөн хэлтнүүд Бурханы өмнө өөрсдийн үйлүүдээр, тэдгээр нь сайн эсвээс хилэнцэт эсэхээр шүүгдэхээр зогсох тэрхүү агуу хийгээд эцсийн өдөр хүртэл—

5Хэрэв тэдгээр нь сайн аваас, үүрдийн амьдралын амилуулалтанд; мөн хэрэв тэдгээр нь хилэнцэт бөгөөс, ялын амилуулалтанд байна; эн зэрэгцээ байх тэр, нэг нь нэг гарт мөн нөгөө нь нөгөө гар талд, дэлхийн эхлэлээс өмнө байсан Христ дэх нигүүлслийн, мөн шударга ёсны, мөн ариун чанарын дагуу байх бөлгөө.

6Мөн эдүгээ уг хүмүүст Есүсийн үнэхээр сургасан тэр зүйлүүдийн бүр зууны нэг хэсэг нь ч энэ номонд бичигдэх аргагүй;

7Гэвч болгоогтун Нифайн ялтсууд уг хүмүүст түүний заасан зүйлүүдийн өөр хэсгийг агуулдаг болой.

8Мөн эдгээр зүйлийг, уг хүмүүст түүний заасан зүйлүүдийн багахан хэсгийг би бичиглэсэн; мөн тэдгээр нь Есүсийн ярьсан үгсийн дагуу, энэ хүмүүст харийнханаас дахин авчрагдаж болно гэсэн зорилготойгоор тэдгээрийг бичиглэсэн бөлгөө би.

9Мөн эхэлж авах нь зайлшгүй болох үүнийг итгэл нь соригдохын тулд тэд хүлээн аваад, мөн хэрэв тэд эдгээр зүйлд итгэх аваас, тэгвэл агуу зүйлүүд тэдэнд үзүүлэгдэх болно.

10Мөн хэрэв эдгээр зүйлүүдэд тэд итгэхгүй аваас, тэгвэл тэднийг буруутгах буруушаалт болон илүү агуу зүйлүүд тэднээс далдлагдах болно.

11Болгоогтун, Нифайн ялтсууд дээр сийлбэрлэгдсэн бүгдийг би бичих гэж байв, гэвч Их Эзэн үүнийг хориглож, хэлсэн нь: Би өөрийн хүмүүсийн итгэлийг сорих болно.

12Тиймийн тул би, Мормон, Их Эзэнээс надад зарлиг болгогдсон зүйлийг бичсэн бөлгөө. Мөн эдүгээ би, Мормон, үгсээ төгсгөл болгон, мөн надад зарлиг болгогдсон зүйлийг бичихээ үргэлжлүүлье.

13Тиймийн тул, Их Эзэн гурван өдрийн турш уг хүмүүст үнэхээр заасныг та нар болгоогоосой хэмээнэ би; мөн тэгснийхээ дараа тэрбээр өөрийгөө тэдэнд ойр ойрхон үзүүлсэн, мөн ойр ойрхон талх хувааж, мөн үүнийг адисалж, мөн үүнийг тэдэнд өгсөн болой.

14Мөнхүү улиран тохиох дор тухайлан яригдсан цугласан олны хүүхдүүдэд тэрбээр зааж мөн тохинуулж, мөн тэрбээр тэдний хэлийг хурц болгон, мөн тэд агуу хийгээд гайхамшигт зүйлийг, бүр түүний хүмүүст илчилснээс ч илүү агуу эцгүүддээ ярьсан ажгуу; мөн тэд ярьж чадахын тулд тэдний хэлийг тэрбээр хурцалсан бөлгөө.

15Мөнхүү улиран тохиох дор тэр тэнгэрт дээшлэн одсоныхоо—хоёр дахь удаагаа тэдэнд өөрийгөө үзүүлж, мөн тэдний өвдсөнийг мөн доголонг эдгээж, мөн тэдний хараагүйнх нь нүдийг нээж, мөн дүлийнх нь чихний бөглөөсийг гаргаж, мөн бүр төрөл бүрийн эдгээлтийг тэдний дунд үйлдэж, мөн хүмүүнийг нас барагсдын дундаас босгож, мөн тэдэнд өөрийн хүчийг үзүүлснийхээ дараа Эцэгт очив, мөн Эцэгт дээшлэн одсоныхоо дараа болой—

16Болгоогтун, улиран тохиох дор маргааш нь олон түмэн нэгдэн цугларцгааж, мөн тэд эдгээр хүүхдүүдийг харж мөн сонсоцгоов; тийм ээ, бүр нялхас ч амаа нээж мөн гайхамшигт зүйлийг хэлэв; мөн тэдний хэлсэн зүйлийг ямар ч хүмүүн тэдгээрийг бичих нь хориглогдов.

17Мөнхүү улиран тохиох дор Есүсийн сонгосон шавь нар тэр цагаас ирсэн болгонд баптисм хүртээж мөн тэдэнд зааж эхлэв; мөн Есүсийн нэрээр баптисм хүртсэн болгон нь Ариун Сүнсээр дүүргэгдэв.

18Мөн тэдний олон нь бичигдэх нь зөвшөөрөгдөөгүй, үгээр хэлшгүй зүйлийг үзэж мөн сонсов.

19Мөн тэд нэг нэгэндээ зааж мөн тохинуулсан болой; мөн тэд бүх зүйлийг дундаа нийтээр эзэмшиж, хүн бүр нэг нэгэндээ шударгаар хандаж байв.

20Мөнхүү улиран тохиох дор тэд яг Есүсийн тэдэнд зарлиг болгосончлон бүх зүйлийг ёсчлон хийжээ.

21Мөн Есүсийн нэрээр баптисм хүртсэн тэд Христийн сүм хэмээн нэрлэгдэв.