Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 21

Мормоны Ном ирэхэд Израил цуглуулагдах болно—Харийнхан Америкт чөлөөт хүмүүс болж төвхнүүлэгдэх болно—Тэд хэрэв итгэж мөн дуулгавартай байх аваас тэд аврагдах болно; эс тэгвээс тэд тусгаарлагдаж мөн устгагдах болно—Израил Шинэ Иерусалимыг барих болно, мөн төөрөлдсөн овгууд эргэж ирэх болно. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөн үнэнээр би та нарт хэлнэ, эдгээр зүйл тохиох нь ойртох цагийг та нар мэдэж болохын тулд би та нарт нэгэн тэмдэг өгье—үүнд би өөрийн хүмүүсийг, Ай Израилын угсааг удаан хугацааны тараагдалтаас нь дотогш цуглуулах болно, мөн тэдний дунд өөрийн Сионыг дахин байгуулах болно;

2Мөн болгоогтун, энэ нь та нарт миний тэмдэг болгон өгөх тэр зүйл билээ—учир нь үнэнээр би та нарт хэлнэ, Иаковын угсааны үлдэгдэл болох энэ хүмүүсийн талаар, мөн өөрсдөөр нь тараагдах миний энэ хүмүүсийн талаар тэд мэдэж болохын тулд та нарт миний тунхаглаж байгаа, мөн та нарт миний цаашид ч өөрийн биеэр мөн Эцэгээр та нарт өгөгдөх Ариун Сүнсний хүчээр тунхаглах эдгээр зүйлүүд харийнханд мэдүүлэгдэх тэр үед;

3Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, эдгээр зүйлүүд Эцэгээр тэдэнд мэдэгдэх болно, мөн та нарт тэднээс Эцэгээр ирүүлэгдэх тэр үед;

4Учир нь тэд энэ нутагт төвхнүүлэгдэж, мөн Эцэгийн хүчээр чөлөөт хүмүүс болгогдох нь Эцэгийн мэргэн ухаан, өөрийн хүмүүстэй, Ай Израилын угсаатай хийсэн Эцэгийн гэрээ гүйцэлдэж болохын тулд эдгээр зүйлүүд тэднээс та нарын үр удмын үлдэгдэлд ирж болохын тулд буюу;

5Тиймийн тул, эдгээр ажлууд, мөн цаашид та нарын дунд хийгдэх тэрхүү ажлууд харийнханаас, алдсын учир итгэлгүйдээ бууран доройтох тэрхүү үр удамд чинь ирэх тэр үед;

6Учир нь тийн энэ нь харийнханаас ирэх нь Эцэгийн таалал байв, тэрбээр өөрийн хүчийг харийнханд үзүүлж болохын тулд бөлгөө; хэрэв харийнхан зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, тэд миний хүмүүсийн, Ай Израилын угсааны дунд тоологдож болно гэсэн энэхүү шалтгааны улмаас тэд наманчилж мөн надад ирж, мөн миний нэрээр баптисм хүртэж мөн сургаалын минь заалтыг мэдэж болох бөлгөө;

7Мөн эдгээр зүйлүүд улиран тохиоход чиний үр удам эдгээр зүйлийг мэдэж эхлэх болно—тэд Израилын угсааных болох хүмүүст түүний хийсэн гэрээг гүйцэлдүүлэхээр Эцэгийн тэрхүү ажил аль хэдийн эхэлснийг тэд мэдэж болохын тулд энэ нь тэдэнд тэмдэг байх болно.

8Мөн тэр өдөр ирэхэд, улиран тохиох дор хаад түүний улмаас амаа хамхих болно; учир нь тэдэнд хэлэгдээгүйг тэд үзэх болно; мөн тэдэнд дуулдаагүйг тэд ухаарах болно.

9Өөрөөр хэлбэл тэр өдөр, миний тусын тулд Эцэг тэдний дундах агуу хийгээд гайхамшигт байх ажлыг үйлдэх болно; мөн хэдийгээр нэгэн хүмүүн үүнийг тэдэнд тунхаглах боловч үүнд итгэхгүй тэд тэдний дунд байх болно.

10Гэвч болгоогтун, миний үйлчлэгчийн амь гарт минь байх болно; тиймийн тул тэдний улмаас тэрбээр зэрэмдэглэгдэх хэдий ч тэд түүнийг гэмтээхгүй болой. Гэсэн хэдий ч би түүнийг эдгээх болно, учир нь миний мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агууг би тэдэнд үзүүлэх болно.

11Тиймийн тул улиран тохиох дор, Эцэг түүнд авчрах хүчийг өгч, харийнханд түүгээр авчруулах, Есүс Христ болох миний үгсэд итгэхгүй хэн боловч, (энэ нь яг Мосегийн хэлсэнчлэн хийгдэх болно) тэд гэрээнийх болох миний хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно.

12Мөн Иаковын үлдэгдэл болох миний хүмүүс харийнханы дунд буй, тийм ээ, тэдний дунд хөвчийн амьтдын дундах арслан лугаа адил, хонин сүрэг дундах залуу арслан лугаа адил байх болно, хэрэв тэр дундуур нь явах аваас доош дэвсэлж мөн хэдэн хэсэг тасчина, мөн хэн ч чөлөөлж чадахгүй.

13Гар тань өрсөлдөгчийн чинь дээр далайгдах ажгуу, мөн бүх дайснууд чинь зайлуулагдах болно.

14Тийм ээ, тэд наманчлахгүй аваас харийнханд халаг болог; учир нь улиран тохиох дор тэр өдөр, Эцэг хэлнэ, би морьдыг чинь та нарын дундаас устган зайлуулах болно, мөн би тэрэгнүүдийг чинь устгах болно;

15Мөн би нутгийн чинь хотуудыг тусгаарлана, мөн бүх бэхлэлтүүдийг чинь доош унагах болно;

16Мөн би чиний нутгаас шулмын аргыг тусгаарлах болно, мөн чамд зөгнөн хэлэгч дахин үгүй байх болно;

17Чиний зормол шүтээнүүдийг мөн та нарын дундаас босоо шүтээнүүдийг тань би түүнчлэн тусгаарлах болно, мөн та нар өөрийн гарын ажлуудаа цаашид шүтэх ёсгүй;

18Мөн та нарын дундаас би ойн цоорхойнуудыг чинь суга татах болно; тэрчлэн би хотуудыг чинь устгах болно.

19Мөнхүү улиран тохиох дор бүх худал, мөн хуурмаг, мөн атаа жөтөө, мөн хэрүүл маргаан, мөн санваараар мэргэших явдал, мөн садар самуун үгүй болох болно.

20Учир нь улиран тохиох дор, Эцэг хэлсэн нь, тэр өдөр наманчлахгүй мөн Хайрт Хүүд минь ирэхгүй хэнийг боловч, тэднийг би өөрийн хүмүүсийн дундаас, Ай Израилын угсаанаас тусгаарлах болно;

21Мөн би өс хонзонгоо авч мөн тэдний дээр, бүр буруу номтнуудын дээр лугаа, тэдний сонсоогүй ихээр хилэгнэх болно.

22Гэвч хэрэв тэд наманчилж мөн миний үгсийг анхааран сонсож, мөн зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, би өөрийн сүмийг тэдний дунд байгуулах болно, мөн тэд гэрээнд орж мөн энэ нутгийг өөрсдөд нь өв болгон миний өгсөн Иаковын энэхүү үлдэгдлийн дунд тоологдох болно.

23Мөн тэд миний хүмүүст, Иаковын үлдэгдэлд, мөн түүнчлэн Израилын угсаанаас ирэх болгонд, тэд Шинэ Иерусалим гэж нэрлэгдэх нэгэн хотыг барьж болохын тулд тэд туслах болно.

24Мөн тэгээд бүх нутгийн гадаргуу дээр тараагдсан тэд Шинэ Иерусалимд цуглан ирж болохын тулд тэд миний хүмүүст туслах болно.

25Мөн тэгээд тэнгэрийн хүч тэдний дунд бууж ирэх болно; мөн би түүнчлэн дунд нь байх болно.

26Мөн тэгээд, бүр энэ сайн мэдээ энэ хүмүүсийн үлдэгдлийн дунд номлогдох үед Эцэгийн ажил тэр өдөр эхлэх болно. Үнэнээр би та нарт хэлнэ, тэр өдөр миний хүмүүсийн тараагдсан бүгдийнх нь, тийм ээ, Иерусалимаас Эцэгийн удирдан гаргасан, бүр төөрөлдсөн овгуудын дунд Эцэгийн ажил эхлэх болно.

27Тийм ээ, тэд миний нэрээр Эцэгийг дуудаж болохын тулд, тэд түүгээр надад ирж болох замыг бэлтгэхээр уг ажил тараагдсан миний бүх хүмүүсийн дунд Эцэгээр эхлүүлэгдэх болно.

28Тийм ээ, мөн тэгээд түүний хүмүүс тэдний өвийн нутаг болох гэртээ түүгээр цуглуулагдаж болох замыг бэлтгэснээр уг ажлыг бүх үндэстнүүдийн дунд Эцэг эхлүүлэх болно.

29Мөн тэд бүх үндэстнүүдээс гарах болно; мөн тэд яарч бас зугтаж гарахгүй, учир нь би тэдний өмнө явах болно, мөн би тэдний ар талын хамгаалалт байх болно хэмээн Эцэг хэлдэг.