Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 18

Нифайчуудын дунд Есүс ариун ёслолыг эхлүүлэв—Тэд түүний нэрээр үргэлж залбирахаар зарлиг болгогдов—Зохистой бусаар түүний маханбодийг идэх мөн түүний цусыг уух тэд яллагддаг—Ариун Сүнсийг өгөх хүч шавь нарт нь олгогдов. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөнхүү улиран тохиох дор өөртөө хэсэг талх мөн дарс авчрахыг Есүс шавь нартаа зарлиг болгов.

2Мөн тэднийг талх мөн дарсанд явсан хойгуур, тэд газар дээр доош сууцгаахыг тэрбээр цугласан олонд зарлиглав.

3Мөн шавь нар нь талх мөн дарстай ирэхэд, тэрбээр талхнаас авч мөн хуваагаад мөн үүнийгээ адислав; мөн тэрбээр шавь нартаа өгч мөн тэдэнд идэхийг зарлиг болгов.

4Мөн тэд идэж мөн ханахад, тэрбээр тэдэнд цугласан олонд өгөхийг зарлиглав.

5Мөн цугласан олон идээд мөн ханахад, тэрбээр шавь нартаа хэлэв: Болгоогтун та нарын дундаас томилогдох нэг нь байх болно, мөн би түүнд хүчийг өгснөөр тэрбээр талхыг хувааж мөн үүнийгээ адислан мөн миний сүмийн хүмүүст, итгэж мөн миний нэрээр баптисм хүртэх тэд бүгдэд үүнийг өгөх болно.

6Мөн үүнийг та нар хийхээр, бүр яг миний хийсэн шигээр, би талхыг хувааж мөн үүнийг адисалж мөн үүнийг та нарт өгсний адилаар үргэлж чармайх болно.

7Мөн та нар үүнийг та нарт миний үзүүлснээр миний бие махбодийг төлөөлөн дурсаж үйлдэх болно. Мөн энэ нь Эцэгт та нар намайг үргэлж дурсан санаж байгаагийн гэрчлэл байх болно. Мөн хэрэв та нар намайг үргэлж санах аваас, миний Сүнс та нартай хамт байх болно.

8Мөнхүү улиран тохиох дор тэрбээр эдгээр үгийг хэлээд, тэд аяган дахь дарснаас авч мөн үүнээс уухыг, мөн түүнчлэн тэд ууж болохын тулд цугласан олонд өгөхийг тэр шавь нартаа зарлиг болгов.

9Мөнхүү улиран тохиох дор тэд үүнчлэн үйлдэж, мөн үүнээс ууж мөн ханав; мөн тэд цугласан олонд өгч, мөн тэд ууж, мөн тэд ханацгаав.

10Мөн шавь нар нь үүнийг үйлдэхэд, Есүс тэдэнд хэлэв: Үйлдсэн энэ зүйлийнхээ төлөө адислагдсан болой та нар, учир нь энэ нь миний зарлигуудыг гүйцэлдүүлж, мөн та нар, өөрсдөдөө миний зарлигласныг үйлдэхэд бэлэн буйг энэ нь Эцэгт гэрчилдэг билээ.

11Мөн наманчилж мөн миний нэрээр баптисм хүртсэн тэдэнд та нар үүнийг үргэлж үйлдэх болно; мөн та нарын төлөө асгаруулсан миний цусыг төлөөлөн дурсаж, та нар үргэлж намайг санаж байгаагаа Эцэгт гэрчилж болохын тулд та нар үүнийг үйлдэх болно. Мөн хэрэв та нар намайг үргэлж санах юм бол миний Сүнс та нартай хамт байх болно.

12Мөн эдгээр зүйлийг та нар үйлдэх болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна. Мөн хэрэв та нар эдгээр зүйлийг үргэлж үйлдэх аваас адислагдах болой та нар, учир нь та нар миний хадан дээр барьж босгогдсон билээ.

13Гэвч та нарын дундаас үүнээс илүүг эсвээс дутууг үйлдэх хэн боловч тэд миний хадан дээр барьж босгоогүй, харин элсэрхэг суурин дээр барьж босгосон ажгуу; мөн бороо цутгаж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөн тэднийг цохиход, тэд унах болно, мөн тамынүүд тэднийг хүлээн авахаар бэлэн нээлттэй байна.

14Тиймийн тул намайг та нарт өгөхийг Эцэг надад зарлигласан тэрхүү зарлигуудыг минь хэрэв та нар дагах аваас адислагдсан болой та нар.

15Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар чөтгөрөөр уруу татагдаж, мөн та нар түүгээр боолчлогдон удирдагдах болуузай хэмээн та нар үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой.

16Мөн наманчилдаг мөн миний нэрээр баптисм хүртдэг миний хүмүүсийн дунд, би та нарын дунд залбирсан шиг, та нар түүнчлэн миний сүмд залбирах болно. Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэржишээ үзүүлсэн билээ.

17Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг шавь нартаа яриад, тэрбээр дахин цугласан олонд хандаж мөн тэдэнд хэлэв:

18Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар уруу таталтанд орохгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой; учир нь тэр та нарыг буудай мэт шигшиж болохын тулд Сатан та нарыг эзэмдэхийг хүсч байна.

19Тиймийн тул та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой;

20Мөн та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно.

21Эхнэрүүд хийгээд хүүхдүүд чинь адислагдаж болохын тулд, гэр бүлдээ Эцэгт хандан миний нэрээр үргэлж залбир.

22Мөн болгоогтун, та нар ойр ойрхон цуглан уулзацгаах болно; мөн та нар нэг ч хүнийг та нар цуглах үедээ ирэхийг хориглохгүй, харин тэд та нарт ирэхийг тэдэнд зөвшөөрч мөн тэднийг хориглохгүй байх болно;

23Харин та нар тэдний төлөө залбирах болно, мөн тэднийг зайлуулахгүй байх болно; мөн хэрэв тэд ойр ойрхон та нарт ирэх аваас та нар тэдний төлөө Эцэгт миний нэрээр залбирах болно.

24Тиймийн тул, дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой. Болгоогтун Эцэгт хандан залбирахыг минь та нар харсан, мөн та нар бүгдээрээ харсан билээ.

25Мөн би та нарын хэнийг нь ч зайлан явахыг та нарт зарлиг болгосонгүй, харин ч эсрэгээр та нар тэмтэрч мөн харж болохын тулд надад ирэхийг та нарт зарлиг болгосоныг та нар харж байна; та нар түүнчлэн дэлхийхэнд үйлдэх болно; мөн энэ зарлигийг эвдсэн хэн боловч тэрбээр өөрийгөө уруу таталтанд удирдагдахыг хүлцдэг.

26Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад, тэрбээр өөрийн сонгосон шавь нартаа дахин харцаа хандуулж, мөн тэдэнд хэлэв:

27Болгоогтун үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, би өөр нэг зарлигийг та нарт өгч байна, мөн тэгээд би надад түүний өгсөн өөр зарлигуудыг гүйцэлдүүлж болохын тулд би Эцэгтээ очих ёстой.

28Мөн эдүгээ болгоогтун, энэ бол та нарт өгөх миний зарлиг, та нар үүнийг адислан түгээхдээ хэн нэгэн миний махбодь болон цусыг зохисгүйгээр хүртэхийг та нар мэдсээр байж хүлцэж болохгүй;

29Учир нь миний бие махбодь болон цусыг зохисгүйгээр идэж мөн уух хэн боловч бодгальдаа ялыг идэж мөн уудаг; тиймийн тул хэрэв хэн нэгэн миний махбодь мөн цусыг идэх мөн уух нь зохистой бусыг та нар мэдэх аваас та нар түүнийг хориглох болно.

30Гэсэн хэдий ч, та нар түүнийг өөрсдийн дундаас зайлуулахгүй, харин та нар түүнд тохинуулж мөн миний нэрээр, Эцэгт хандан түүний төлөө залбирах болно; мөн хэрэв тэрбээр наманчилж мөн миний нэрээр баптисм хүртэх аваас, тэгвэл та нар түүнийг хүлээн зөвшөөрч, мөн миний махбодь болон цуснаас түүнд адислан түгээх болно.

31Харин хэрэв тэр наманчлахгүй аваас тэрбээр миний хүмүүсийг устгаж болохгүйн тулд, тэрбээр миний хүмүүсийн дунд тоологдохгүй, учир нь болгоогтун би хонинуудаа мэднэ, мөн тэд тоологдсон билээ.

32Гэсэн хэдий ч, та нар түүнийг синагогуудаасаа, эсвэл шүтлэгийн байруудаасаа хөөхгүй, учир нь тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно; учир нь, тэд эргэж ирээд мөн наманчилж, мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй.

33Тиймийн тул, та нар буруушаалтанд өртөхгүйн тулд та нарт миний зарлигласан эдгээр үгсийг дагагтун; учир нь Эцэг буруушаасан түүнд халаг.

34Мөн та нарын дунд байсан арцалдааны учир би эдгээр зарлигуудыг та нарт өгч байна. Мөн хэрэв та нарын дунд арцалдаанууд үгүй аваас адислагдсан болой та нар.

35Мөн эдүгээ би Эцэгт очно, учир нь би та нарын тусын тулд Эцэгт очих нь зайлшгүй юм.

36Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг төгсгөл болгоод, тэрбээр өөрөө сонгосон шавь нартаа гараа хүргэж, нэг нэгээр нь, бүр тэднийг бүгдэд нь хүрэх хүртлээ, мөн тэрбээр тэдэнд хүрэхийн хамтаар тэдэнд ярив.

37Мөн цугласан олон түүний ярьсан үгсийг сонссонгүй, тиймийн тул тэд гэрчилсэнгүй; гэвч тэрбээр Ариун Сүнсийг өгөх хүчийг тэдэнд олгосон хэмээн шавь нар нь гэрчилсэн болой. Мөн энэ цэдэг үнэн гэдгийг би та нарт цаашид үзүүлэх болно.

38Мөнхүү улиран тохиох дор Есүс тэдэнд бүгдэд нь хүрэхэд, үүл бууж мөн тэд Есүсийг харж чадахааргүй болгож цугласан олныг сүүдэрлэв.

39Мөн тэднийг сүүдэрлэгдсэн байхад тэрбээр тэднээс одож, мөн тэнгэрт дээш одов. Мөн шавь нар нь харж мөн тэрбээр тэнгэр өөд дахин дээшлэн одсоныг гэрчлэв.