Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 16

Есүс Израилын төөрөлдсөн хонинуудын бусад заримд нь зочлох болно—Хожмын өдрүүдэд сайн мэдээ харийнханд мөн дараа нь Израилын угсаанд очих болно—Их Эзэний хүмүүс Сионыг тэрээр дахин авчрахыг нүдээрээ үзэх болно. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөн үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ энэ нутагт бас Иерусалимын нутагт ч, бас миний тохинуулсан тэндхийн эргэн тойрны нутгийн аль ч хэсэгт байхгүй өөр хонинууд надад бий.

2Учир нь миний тухайлан ярьж байгаа тэд дуу хоолойг минь хараахан сонсоогүй тэд билээ; бас би тэдэнд өөрийгөө огт үзүүлээгүй байгаа.

3Гэвч нэг хороо байж мөн нэг хоньчинтой байж болохын тулд намайг тэдэнд очиж, мөн тэд дуу хоолойг минь сонсож, мөн хонинуудын минь дунд тоологдох болно гэсэн зарлигийг би Эцэгээс хүлээн авсан; тиймийн тул өөрийгөө тэдэнд үзүүлэхээр би явна.

4Мөн хэрэв намайг харсан мөн надтай хамт тохинуулалд минь байсан Иерусалим дахь миний хүмүүс та нарын тухай, мөн түүнчлэн тэд тухайлан мэдэхгүй бусад овгуудын тухай мэдлэгийг Ариун Сүнсээр хүлээн авч болохын тулд миний нэрээр Эцэгээс асуухгүй аваас, итгэлгүйнхээ учир газрын гадаргуу дээр тараагдах тэдний үр удмын үлдэгдэл нь, харийнханы бүрэн байдлаар дамжуулан, дотогш авчрагдаж болно, өөрөөр хэлбэл тэдний Гэтэлгэгч болох миний тухай мэдлэгт авчрагдаж болохын тулд та нарын бичих эдгээр үгс харийнханд хадгалагдаж мөн үзүүлэгдэхийн тулд намайг явсны дараа эдгээр үгийг та нар бичихийг би та нарт зарлиг болгож байна.

5Мөн тэгээд би тэднийг газар дэлхийн дөрвөн зүгээс цуглуулах болно; мөн тэгээд Израилын угсааны бүх хүмүүстэй Эцэгийн хийсэн гэрээг би гүйцэлдүүлэх болно.

6Мөн харийнхан адислагдсан болой, учир юун гэвэл миний тухай мөн Эцэгийн тухай тэдэнд гэрчлэх Ариун Сүнсээр ирдэг надад итгэх тэрхүү итгэлийнх нь учир билээ.

7Болгоогтун, надад итгэх тэдний итгэлийн учир, мөн та нарын итгэлгүйн учир, Ай Израилын угсаа, хожмын өдөр эдгээр зүйлийн бүрэн байдал тэдэнд мэдүүлэгдэхийн тулд харийнханд үнэн ирэх болно хэмээн Эцэг хэлдэг.

8Гэвч Эцэг хэлдэг, харийнханы итгэлгүй тэдэнд халаг—учир нь тэд энэ нутгийн гадаргуу дээр ирсэн мөн Израилын угсааных болох миний хүмүүсийг тараасан; мөн Израилын угсааных болох миний хүмүүс тэдний дундаас зайлуулагдсан, мөн тэдний хөл дор тэднээр дэвслэгдсэн бөлгөө;

9Мөн харийнханд хандах Эцэгийн нигүүлслийн, мөн түүнчлэн Израилын угсааных болох миний хүмүүсийн дээрх Эцэгийн шүүлтүүдийн учир, үнэнээр үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бүгдийн дараа, мөн Израилын угсааных болох өөрийн хүмүүсийг би цохигдож, мөн зовоогдон, мөн хөнөөгдөх, мөн тэдний дундаас зайлуулагдан, мөн тэднээр үзэн ядагдаж, мөн тэдний дунд муу хэлэгдэх болгосон мөн муугийн зүйр болгосон билээ—

10Мөн Эцэг тийн зарлигласан, намайг та нарт ийн хэлэхийг: Харийнхан миний сайн мэдээний эсрэг нүгэл үйлдэж, мөн миний сайн мэдээний бүрэн байдлыг эсэргүүцэн, мөн бүх үндэстнүүдийн дээгүүр, мөн бүх газар дэлхийн бүх хүмүүсийн дээгүүр, зүрх сэтгэлийнхээ бардамналд хөөрч, мөн бүх төрлийн худал хэлж, мөн хуурч, мөн түүнчлэн бүх төрлийн хоёр нүүр гарган, мөн аллагууд, мөн санваараар мэргэших явдал, мөн садар самуун, мөн нууц жигшүүрт хэргүүдээр дүүрэх тэр өдөр; мөн хэрэв тэд эдгээр бүх зүйлийг хийж, мөн миний сайн мэдээний бүрэн байдлыг эсэргүүцвэл, болгоогтун, би сайн мэдээнийнхээ бүрэн байдлыг тэдний дундаас авах болно хэмээн Эцэг хэллээ.

11Мөн тэгээд би өөрийн хүмүүстэй хийсэн гэрээгээ санах болно, Ай Израилын угсаа, мөн би тэдэнд сайн мэдээгээ авчрах болно.

12Мөн, Ай Израилын угсаа, харийнхан чамайг давамгайлах хүчгүй гэдгийг би чамд үзүүлэх болно; харин би чамтай хийсэн гэрээгээ санах болно, Ай Израилын угсаа, мөн та нар миний сайн мэдээний бүрэн байдлын мэдлэгт ирэх болно.

13Гэвч хэрэв харийнхан наманчилж мөн надад эргэж ирэх аваас, болгоогтун тэд миний хүмүүсийн, Ай Израилын угсааны дунд тоологдох болно хэмээн Эцэг хэлдэг.

14Мөн Израилын угсаа болох өөрийн хүмүүсийг тэдний дундуур явж, мөн доош дэвслэхийг би зөвшөөрөхгүй хэмээн Эцэг хэлдэг.

15Гэвч хэрэв тэд надад хандахгүй, мөн дуу хоолойг минь анхааран сонсохгүй аваас, тэдний дундуур явахыг, мөн тэднийг доош дэвслэхийг би тэдэнд зөвшөөрөх болно, тийм ээ, би өөрийн хүмүүст, Ай Израилын угсаанд зөвшөөрөх болно, мөн тэд зайлуулагдаж, мөн Ай Израилын угсаа болох хүмүүсийн минь хөлд дэвслэгдэхаас өөр юунд ч хэрэггүй болох, амтаа алдсан давс лугаа адил байх болно.

16Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ—би энэ хүмүүст тэдний өв болгон энэ нутгийг өгөхийг Эцэг надад тийн зарлигласан билээ.

17Мөн тэгээд бошиглогч Исаиагийн үгс гүйцэлдэх болно, үүнд:

18Таны харуулууд дуу хоолойгоо өргөх болно; тэд дуу хоолойгоор хамтдаа дуулна; учир нь Их Эзэн Сионыг дахин авчрахыг тэд нүдээр үзэх болно.

19Иерусалимын зэлүүд газрууд та нар баясан мөн хамтдаа дуулцгаа; учир нь Их Эзэн өөрийн хүмүүсийг тайтгаруулж, тэрээр Иерусалимыг гэтэлгэсэн болой.

20Их Эзэн ариун мутраа бүх үндэстний нүдэнд харуулсан бөлгөө; мөн дэлхийн бүх хязгаарууд Бурханы авралыг үзэх болно.