Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 14

Есүс зарлигласан нь: Бүү шүүгтүн; Бурханаас гуйгтун; хуурамч бошиглогчдоос сэрэмжлэгтүн—Тэрбээр Эцэгийн тааллыг үйлдэх тэдэнд авралыг амлав—Матай 7 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад цугласан олонд тэрээр дахин хандаж, мөн тэдний зүг дахин ам нээж, хэлсэн нь: Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, Бүү шүүгтүн, та нар шүүгдэхгүйн тулд болой.

2Учир нь та нар ямар шүүлтээр шүүнэ, та нар түүгээрээ шүүгдэх болно; мөн та нар ямар хэмжээгээр хэмжинэ, та нар тэрчлэн хэмжигдэх болно.

3Мөн чи яагаад ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг болгоодог хэрнээ өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй билээ

4Эс бөгөөс чи ах дүүдээ: Нүдэн дэх үртсийг чинь аваад өгье хэмээн—мөн болгоогтун, өөрийн тань нүдэнд дүнз байхад хэрхэн хэлэх билээ

5Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг гаргаж хая; мөн тэгээд чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхаа сайн харах болно.

6Ариун болох түүнийг нохдод бүү өг, бас гахайн өмнө сувдаа бүү хая, тэд тэдгээрийг хөл дороо дэвслээд, мөн эргэж бас чамайг урах болуузай.

7Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөх болно; эрэлхийл, тэгвэл та нар олох болно; тогш тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

8Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь, олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно.

9Эсвэл та нарын хэн нь, хүүгээ талх гуйхад, түүнд чулуу өгөх билээ

10Эсвэл түүнийг загас гуйхад, тэр түүнд могой өгөх бил үү

11Хэрэв тэгээд та нар, хилэнцэт байж, хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхийг мэддэг бол, тэнгэр дэх Эцэг тань түүнээс гуйсан тэдэнд сайн зүйлийг хичнээн ихээр өгөх билээ

12Тиймийн тул, хүмүүн өөрсдөд тань хэрхэн хандахыг хүсдэгчлэн юуг боловч, бүх зүйлийг, та нар тэдэнд түүнчлэн үйлд, учир нь энэ бол хууль хийгээд бошиглогчид билээ.

13Та нар давчуу хаалгаар орогтун; учир нь устгалд хөтлөх тэр зам уужим, мөн хаалга нь өргөн, мөн түүгээр ордог нь олон байдаг.

14Учир юун гэвэл амьдралд удирдах тэр хаалга давчуу, мөн зам нь нарийн, мөн үүнийг олдог нь цөөхөн байдаг.

15Хонины арьс нөмрөн та нарт ирэх, хуурамч бошиглогчдоос сэрэмжил, харин дотор нь улангассан чононууд байдаг.

16Та нар тэднийг үр жимсээр нь таних болно. Хүмүүн өргөснөөс усан үзэм, эсвээс халгайнаас инжир хураадаг гэж үү

17Үүнчлэн сайн мод болгон сайн жимс өгдөг; харин ялзарсан мод хилэнцэт үр жимс өгдөг.

18Сайн мод хилэнцэт үр жимс өгч, бас ялзарсан мод ч сайн үр жимс өгч чадахгүй.

19Сайн үр жимс өгдөггүй мод болгон тас цавчигдаж, мөн галд хаягддаг.

20Иймийн тул, үр жимсээр нь та нар тэднийг таних болно.

21Их Эзэн минь, Их Эзэн минь гэж надад хэлдэг болгон тэнгэрийн хаант улсад орохгүй; харин тэнгэр дэх Эцэгийн минь тааллыг биелүүлдэг тэр нь бөлгөө.

22Олон нь тэр өдөр надад хэлэх болно: Их Эзэн, Их Эзэн, бид таны нэрээр бошиглож мөн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж, мөн таны нэрээр олон гайхамшигт ажлыг үйлдээгүй гэж үү

23Мөн тэгэхэд би тэдэнд өгүүлнэ: Би та нарыг огт танихгүй; алдсыг үйлдэгч та нар надаас холд.

24Тиймийн тул, эдгээр үгсийг минь сонсоод, тэдгээрийг биелүүлэх хэнийг боловч, түүнийг хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй би адилтгах болно—

25Мөн бороо орж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөнхүү байшинг нүдэв; мөн энэ нь унасангүй, учир нь хадан дээр суурилсан байв.

26Мөн эдгээр үгийг минь сонсоод, мөн тэдгээрийг үл биелүүлдэг болгон, элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй адилтгагдах болно—

27Мөн бороо орж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөнхүү байшинг нүдэв; мөн энэ нь унасан байв, мөн уналт нь агуу байлаа.