“Багш нарын зөвлөлийн хурал—Эцэг эх, дуудагдсан багш нарт зориулав,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)
“Багш нарын зөвлөлийн хурал,” Аврагчийн арга барилаар заах нь
Багш нарын зөвлөлийн хурал—Эцэг эх, дуудагдсан багш нарт зориулав
Тойрог бүр улирал тутам эцэг эхчүүдэд болон тойргийн дуудагдсан багш нарт зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг хийх ёстой. Эдгээр хурлаар эцэг эхчүүд болон бусад багш нар Христийнхтэй адил заах зарчмуудын талаар хамтран зөвлөлдөж болно (Gospel Library дэх Гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 13.4, 13.5, 17.4, 17.5-ыг үзнэ үү).
Багшийн зөвлөлийн энэ хоёр хурлыг улиралд нэг удаа ням гарагт хичээлийн 50 минутын үеэр хийнэ.
Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал
Хэн эдгээр хурлыг удирддаг вэ? Ихэвчлэн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн багш нарын зөвлөлийн хурлыг удирдан явуулна. Гэвч бишопын зөвлөл зарим үед хурлыг хөтлөн явуулахад тойргийн бусад гишүүнийг томилж болно.
Тойргийн зөвлөл нь Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн тусламжтайгаар эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг хянана. Тэд эцэг эх, гэр бүлүүдийн хэрэгцээний талаар хамтдаа зөвлөлдөж, Аврагчийн арга барилаар заах нь товхимлын аль зарчим тэдгээр хэрэгцээнд нь хамгийн сайн тохирохыг хамтран тодорхойлно.
Хэн хуралд суух вэ? Тойргийн зөвлөл уг хуралд тодорхой хэдэн эцэг эхийг урих уу аль эсвэл оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй байлгах эсэхийг шийддэг.
Эдгээр хурлыг хэзээ зохион байгуулах хэрэгтэй вэ? Эцэг эхчүүдэд зориулсан багшийн зөвлөлийн хурлыг тойргийн зөвлөлөөс тогтоосон аль ч ням гарагт хуралдуулж болно.
Дуудагдсан багш нарт зориулсан багш нарын зөвлөлийн хурал
Хэн эдгээр хурлыг удирддаг вэ? Ихэвчлэн Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн дуудагдсан багш нарт зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг удирдан явуулна. Гэвч бишопын зөвлөл зарим үед хурлыг хөтлөн явуулахаар тойргийн бусад гишүүнийг томилж болно.
Тойргийн зөвлөл нь Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн тусламжтайгаар дуудагдсан багш нарт зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг хянана. Тэд багш, суралцагчдын хэрэгцээний талаар хамтран зөвлөлдөж, Аврагчийн арга барилаар заах нь товхимлын аль зарчим тэдгээр хэрэгцээнд нь хамгийн сайн тохирохыг хамтран тодорхойлно.
Хэн хуралд суух вэ? Тойрогтоо чуулгад эсвэл ангид хичээл заадаг хүн бүр багш нарын зөвлөлийн хуралд суух хэрэгтэй. Чуулгын болон байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг мөн урьж болно.
Энэ хурлыг хэзээ зохион байгуулах хэрэгтэй вэ? Багш нар хичээл заадаггүй ням гарагтаа багш нарын зөвлөлийн хуралд сууна.
-
Санваарын чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн багш нар удирдагчдынхаа тодорхойлсноор эхний эсвэл гурав дахь ням гарагийн аль нэгэнд сууж болно.
-
Ням гаргийн ангийн багш нар орон нутгийн удирдагчдын шийдвэрлэснээр хоёр дахь эсвэл дөрөв дэх ням гарагт оролцож болно.
-
Хүүхдийн хэсгийн багш нар тойргийн Хүүхдийн хэсгийн болон Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрлэсэн аль ч ням гарагт оролцож болно. Хүсвэл, Хүүхдийн хэсгийн багш нар бусад багшаас тусдаа уулзаж, хүүхдүүдэд заахад тохиолддог онцгой байдлын талаар зөвлөлдөж болно. Энэ хурлыг 20 минутын дууны цаг, ням гаргийн тогтсон цуглааны өмнө юм уу дараа эсвэл долоо хоногийн өөр өдөр хуралдуулж болно. Хүүхдийн хэсгийн багш нарт Хүүхдийн хэсгийн ангид ээлжлэн орох боломж олгохын тулд улиралд нэгээс дээш удаа багш нарын зөвлөлийн хурлыг хуралдуулж болно. (Тайлбар: Шаардлагатай бол Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл Хүүхдийн хэсгийн багш нарт багшийн зөвлөлийн хуралд суух боломжийг олгохын тулд туслах багш нарыг томилон, ангиудыг нийлүүлж эсвэл өөр хэлбэрээр зохион байгуулж болно.)
Хурлыг зохион байгуулах
Эцэг эхчүүд болон дуудагдсан багш нарт зориулсан багш нарын зөвлөлийн хурлыг дараах загвараар хийнэ:
-
Хуваалцаж, хамтдаа зөвлөлдөх (20 минут орчим) Эцэг эх, багш нарыг сайн мэдээг гэртээ эсвэл ангидаа хэрхэн үр дүнтэй заахад нь юу тусалж байгаа талаар хуваалцахад урь. Тэд бас өөрсдөд нь тулгарч байгаа бэрхшээл эсвэл сайжруулахыг хүсэж байгаа зүйлээ хуваалцаж болно.
-
Хамтдаа суралцах (ойролцоогоор 15 минут). Аврагчийн арга барилаар заах нь товхимол дахь аль нэгэн зарчмыг эцэг эх, багш нартай ярилц. Ирээд, Намайг дага товхимлыг эдгээр хэлэлцүүлэгт эх сурвалж болгон ашиглаж болно.
-
Төлөвлө мөн урь (10 минут орчим). Эцэг эх, багш нарыг хурлын үеэр сурсан зүйлээ мөн тэдгээрийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хуваалцахад урь.