Институт ба семинар
Тэргүүн зөвлөлийн захиас бичиг


“Тэргүүн зөвлөлийн захиас бичиг,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

“Тэргүүн зөвлөлийн захиас бичиг,” Аврагчийн арга барилаар заах нь

Тэргүүн зөвлөлийн захиас бичиг

Хайрт ах, эгч нар аа,

Есүс Христийн сайн мэдээг заана гэдэг ямар гайхалтай боломж вэ! Бусдад заах тодорхой дуудлагатай эсэхээс үл хамааран та бол багш хүн мөн. Агуу Багш Есүс Христийн шавийн хувьд та бусдад тохинуулахдаа болон найз нөхдийнхөө дунд, гэр орондоо эсвэл Сүмд хаа ч явсан Түүний гэрлийг хуваалцах боломжтой. Сайн мэдээг заах нь ариун нандин итгэлцэл юм. Энэ нь Их Эзэний ажлын амин чухал хэсэг бөгөөд бид Түүний арга барилаар заах үедээ гайхалтай үр дүнд хүрдэг.

Бид таныг Есүс Христийн тухай болон Тэрээр сайн мэдээг хэрхэн заасан талаар илүү дэлгэрэнгүй суралцахад урьж байна. Түүний үг, үйлдэл, зан чанарыг залбиран байж судлан, Түүнд илүү ойртож дагахыг хичээгээрэй. Аврагчийн арга барилаар заах нь таны хөтөч байх болно.

Тэргүүн зөвлөл