Институт ба семинар
Аврагчийн арга барилаар заах зорилго


Аврагчийн арга барилаар заах зорилго,” Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022)

Аврагчийн арга барилаар заах зорилго,” Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах зорилго

Энэ эх сурвалжид дүрсэлсэн зарчмууд нь сайн мэдээний бүх багшид Аврагчийн арга барилаар заахад туслах болно. Үүнд эцэг эх, тохинуулагч ах, эгч, номлогч, семинар, институтийн багш болон Сүмд заах дуудлагатай бүх хүн багтана.

Та энэхүү эх сурвалжийг бие даан судлахдаа эсвэл хэрхэн илүү сайн багш болох талаар бусадтай ярилцахдаа удирдамж болгон ашиглах боломжтой. Жишээлбэл: Энэхүү эх сурвалжийг гэр бүлийн үдэш, ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, тойрог, гадасны зөвлөлийн хурал, семинар, институтийн үйл ажиллагаа, багшийн зөвлөлийн хурал зэрэгт ашиглаж болно (“Багшийг амжилтад хүрэхэд туслах нь—Удирдагчдад зориулав” гэдгийг үзнэ үү).

Энэ эх сурвалжийн бүтэц

1-р хэсэгт бид Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг заахдаа үргэлж Түүнд төвлөрөх нь чухал болохыг онцолно. Энэ хэсэгт бид юу заахыг тайлбарлана.

2-р хэсэгт Христтэй адил заах зарчмуудыг онцолно. Энэ хэсэгт бид хэрхэн заахыг тайлбарлана.

3-р хэсэгт Христтэй адил заах зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд багш нарт туслах амьдралд хэрэгтэй зөвлөмжүүдийг багтаана.

Христтэй адил заах тойм

Энэхүү эх сурвалжид заасан зарчмуудыг доорх хүснэгтүүдэд тоймлон харуулав.

Зураг
Хичээл төлөвлөх загвар