Гарын авлагууд болон дуудлагууд
25. Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил


“25. Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“25. Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил,” Ерөнхий гарын авлага.

Зураг
ариун сүм

25.

Тойрог, гадсан дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил

25.0

Оршил

Гэр бүлийг мөнхөд холбох нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын нэгэн хэсэг мөн (1.2-ыг үзнэ үү). Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэн, лацдан холбох нэг арга зам юм (Maтай 16:19-ийг үзнэ үү). Энд дараах ажил багтана.

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адисалдаг. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах шаардлагыг хангаж, хүлээн авахад урьдаг.

Энэ бүлэгт Сүмийн удирдагч, гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд удирдан зална. Дэлгэрэнгүй мэдээллийг “Temples,”, “Family History”-оос авна уу (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).

25.1

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил дахь гишүүн, удирдагчийн оролцоо

Сүмийн гишүүд өөрсдийн гэр бүлийг мөнхөд нэгтгэхэд туслах онцгой эрх, үүрэгтэй. Тэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээ байгуулахад өөрсдийгөө бэлтгэж мөн гэрээгээ сахихыг хичээдэг. Тэд түүнчлэн ариун сүмийн ёслолуудыг ойлгож, хүлээн авч мөн сахихыг хичээхэд нь гэр бүлийн гишүүддээ тусална. Нас барсан гэр бүлийн гишүүдийн өмнөөс ариун сүм, гэр бүлийн түүхийн үйлчлэлийг үзүүлснээр хүлээн авах адислалуудыг мэдрэхэд нь хүүхдүүддээ туслах гол үүрэг хариуцлагыг эцэг эхчүүд үүрдэг.

Сүм гишүүдээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч чадалгүй нас барсан хамаатан саднаа олж мэдэхэд урамшуулан дэмждэг. Дараа нь гишүүд нас барсан тэдгээр хамаатан садныхаа өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг (Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Сүнсний дэлхийд байгаа нас барсан хүмүүс өөрсдийнх нь өмнөөс гүйцэтгэсэн ёслолуудыг хүлээн авах эсэхээ сонгодог.

Түүнчлэн гишүүд гэр бүл, найз нөхдөө өөрсдийн өвөг дээдсийн талаар судалж, тэдний түүхийг олж мэдэхэд урина.

Сүмийн удирдагчид дараах байдлаар гишүүдийг дэмжинэ. Үүнд:

  • Ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, сахихыг хичээхийн ач холбогдлыг заах

  • Өвөг дээдсийнхээ талаар мэдэж авч, тэдний түүхийг олж мэдэн, ариун сүмийн ёслолуудыг тэдний өмнөөс гүйцэтгэхийг гишүүдэд урамшуулах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь хүүхдүүддээ туслахад эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх

  • Хишиг хүртсэн гишүүдэд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байж, боломж олдох бүрд ариун сүмд аль болох олон удаа орохыг уриалах

  • Өсвөр үеийнхэн, шинэ гишүүд, хишиг хүртээгүй бусад насанд хүрэгчийг, төлөөлөн гүйцэтгэх баптисмд болон гишүүний баталгаанд зориулсан хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байж, нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын тулд ариун сүмд ороход урамшуулан дэмжих зэрэг нь орно.

Ариун сүмийн эрхийн бичгийн талаарх мэдээллийг 26-р бүлгээс үзнэ үү.

25.1.1

Ариун сүмд орох хувь хүний үүрэг хариуцлага

Гишүүд өөрсдөө ариун сүмд хэзээ, ямар давтамжтай шүтэн бишрэхээ шийднэ. Удирдагчид ариун сүмд орсон байх ёстой тоог тогтоож, энэ талаар мэдээлдэг системтэй байж болохгүй.

25.1.2

Тойрог, гадасны хүрээнд хийгдэх ариун сүмийн аялал

Сүмийн нэгж бүр аль нэг ариун сүмийн дүүрэгт харьяалагддаг. Харьяа бус ариун сүм рүү гадас, тойргийн аялал хийхийг дэмждэггүй.

Гишүүд хувиараа болон гэр бүлээрээ өөрсдийн хүссэн аль ч ариун сүмд орж болно.

25.2

Тойрогт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохион байгуулах

25.2.1

Бишопын зөвлөл

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдах явцад нь Бишопын зөвлөл тэдэнтэй хамтран ажиллана. Эдгээр удирдагч хамтдаа тогтмол зөвлөлдөнө.

Бишопын зөвлөл нь мөн тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Хувь хүн, гэр бүлүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудын талаар суралцахад урамшуулах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудын талаар сүм дээр заасан байхад анхаарах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлуудыг тойргийн болон өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар уялдуулан зохицуулж байгаад анхаарах

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг хянаж, батлах (25.2.6-г үзнэ үү)

  • Ариун сүмд бэлтгэх ангийн зохион байгуулалтыг удирдах (25.2.8-ыг үзнэ үү).

  • Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох (26-р бүлгийг үзнэ үү).

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхийг бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ (нэмэлт мэдээллийг 25.2.3-аас үзнэ үү).

25.2.2

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой өдөр тутам хийгддэг ажлыг удирдана (8.2.4, 9.2.4-ийг үзнэ үү). Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ахлагчийн чуулгын гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийн эдгээр ажлыг удирдана. Тэд бишопын удирдлага доор эдгээр ажлыг удирдахаар тойргийн зөвлөлтэй хамтран ажиллана.

Эдгээр удирдагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Саяхан номлолын дуудлага хүлээн авсан тойргийн гишүүдэд нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдгээрийг ариун сүмийн ёслолуудад бэлтгэхэд туслахыг тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөс хүсэх

  • Хувь хүн, гэр бүлүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудын талаар суралцахад урамшуулах

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудын талаар сүм дээр заасан байхад анхаарах

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах

  • Гишүүдийг боломжийнхоо хэрээр ариун сүмд орж шүтэн бишрэхийг урамшуулах

  • Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд гишүүдийг урамшуулах

  • Тойргийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь туслах (25.2.6-г үзнэ үү)

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг төлөвлөж, тойргийн зөвлөлийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурлаар тайлагнасан байхад анхаарах

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийн ажлыг удирдах зэрэг үүргүүд орно. Удирдагч дуудагдаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ (25.2.3-ыг үзнэ үү).

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нар тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслахад тус бүр нэг нэг ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг томилно. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэ хоёр гишүүн хамтран ажиллана. Тэд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).

Зураг
Ариун сүмийн гадна буй өсвөр үеийнхэн

25.2.3

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг дуудах эсэхээ бишопын зөвлөл гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийднэ. Хэрэв энэ дуудлагыг өгөхөөр шийдвэл бишопын зөвлөл Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөн, хэнийг дуудахаа шийднэ. Уг хүн нь Мелкизедек санваартан байх ёстой. Хэрвээ ийм удирдагчийг дуудаагүй бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн энэ үүргийг гүйцэтгэнэ.

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд ариун сүм, гэр бүлийн түүхийн үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тэр мөн дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Тойргийн байгууллагуудын удирдагч, үүний дотор өсвөр үеийнхний чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдагчидтай хамт ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулна.

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурлыг удирдана (25.2.7-г үзнэ үү).

  • Уригдсан бол тойргийн зөвлөлийн хуралд оролцоно.

  • Тойргийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд нь тусална (25.2.6-г үзнэ үү).

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд зааварчилгаа өгнө. Гишүүдийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд туслахын тулд хийгдэж буй ажлуудыг зохицуулна.

  • Тойргийн номлолын удирдагч, номлогчидтой хамтран сайн мэдээг сурч байгаа хүмүүс, шинэ гишүүд, эргэж ирсэн гишүүдийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь тусална.

  • Боломжтой бол тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг FamilySearch төвд үйлчлүүлэхээр хуваарилна (25.3.6-г үзнэ үү).

25.2.4

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд нь тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч эсвэл энэ үүргийг гүйцэтгэдэг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилдэг. Бишопын зөвлөл эдгээр гишүүнийг үйлчлүүлэхээр дуудна. Насанд хүрсэн хүмүүсийг болон өсвөр үеийнхнийг дуудаж болно. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчид үйлчлэх гишүүдийн нэрийг дэвшүүлж болно.

Зөвлөхүүд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Гишүүдэд өвөг дээдсийнхээ нэрсийг олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн адислалуудыг мэдрэхэд нь тусална. Эдгээр туршлага нь сайн мэдээнээс суралцаж буй хүмүүс, шинэ ба эргэн ирж байгаа гишүүд болон төлөөлөн гүйцэтгэх баптисм, гишүүний баталгаанд зориулсан зөвшөөрлийн бичиг авахаар бэлтгэж байгаа хүмүүст нэн чухал юм.

  • Гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь тусална.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).

  • Томилогдсон бол орон нутгийн FamilySearch түүхийн төвд үйлчилнэ (25.3.6-г үзнэ үү).

25.2.5

Тойргийн зөвлөл

Тойргийн зөвлөлийн гишүүд залбирч, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлнэ. Уг төлөвлөгөөний талаарх мэдээллийг 25.2.6-аас үзнэ үү.

Бишоп тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчийг тойргийн зөвлөлийн хуралд урьж оролцуулж болно.

25.2.6

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөө

Тойрог бүр ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын энгийн төлөвлөгөө гаргасан байх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө нь тойргийн гишүүдийг, үүний дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн ажилд оролцож, нөхцөл байдал, боломж бүрдэхийн хэрээр ариун сүмд шүтэн бишрэхэд бэлтгэхэд нь тусалдаг.

Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд тойргийн зөвлөлд уг төлөвлөгөөг гаргахад нь тусална. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч энэ ажилд мөн тусална. Энэ төлөвлөгөөг гаргахдаа тэд:

  • Байгаа хэрэгцээ шаардлага, боломжтой эх сурвалжийг авч үзнэ.

  • Жилийн туршид авах арга хэмжээг тодорхойлно.

  • Төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж, үүний дагуу үүрэг даалгаврыг хэрхэн хуваарилахаа шийднэ.

Төлөвлөгөөнд юуг оруулсан байх талаар доорх жишээг өгөв. Үүнд:

  • Гишүүдэд FamilySearch.org эсвэл FamilySearch Tree aппликэйшн (25.4.2-ыг үзнэ үү)-ыг ашиглан гэр бүлийн модоо бүтээхэд нь туслах

  • Шинэ ба эргэн ирж буй гишүүд, өсвөр үеийнхэн, хүүхдүүдийг гэр бүлийн түүхийн ажилд оролцуулах

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад тодорхой гишүүдийг бэлтгэхэд туслах зэрэг юм.

Бишоп уг төлөвлөгөөг хянаж, батална. Тойргийн зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдана. Тэд ажлын явцыг тойргийн зөвлөлийн хурал дээр тайлагнана. Тэд мөн шаардлагын дагуу төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.

25.2.7

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах хурал

Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах товч, албан ёсны бус хурлыг тогтмол хуралдуулна. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч дуудагдсан бол тэрээр энэ хурлыг удирдана. Үгүй бол энэ үүргийг гүйцэтгэж байгаа ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хурлыг удирдана.

Энэ хуралд дараах хүмүүс уригдан оролцоно.

  • Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн энэ ажлыг хариуцдаг гишүүд

  • Пристийн чуулгын туслах

  • Залуу эмэгтэйчүүдийн хамгийн ахмад ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд.

Оролцож байгаа хүмүүс, тэр дундаа өсвөр үеийнхэн бүгд тэгш оролцоотойгоор хамтдаа зөвлөлдөнө.

Энэ хурал дараах зорилготой. Үүнд:

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хийгдэж байгаа ажлыг зохицуулах (25.2.6-г үзнэ үү)

  • Хүсэлтийн дагуу тойргийн тодорхой хэдэн гишүүнд ариун сүм, гэр бүлийн ажилд нь хэрхэн туслахаа төлөвлөх

Эдгээр хурлыг биечлэн эсвэл онлайнаар явуулж болно. Түүнчлэн утсаар ярих, мессеж болон э-мэйл зэрэг бусад арга замаар харилцаж болно.

25.2.8

Ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээл

Бишопын удирдлага доор, гишүүдэд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь туслах ариун сүмд ороход бэлтгэх цуврал хичээлийг зохион байгуулж болно. Эдгээр цуврал хичээлийг гишүүдэд тохиромжтой цагаар, ням гаргийн цуглааны цагаас гадуур заана. Эдгээр хичээлийг сүм дээр эсвэл гэрт хийж болно.

Тойргийн зөвлөлийн гишүүд цуврал хичээл бүрд оролцох гишүүдийг залбирч сонгодог. Эдгээр цуврал хичээл ялангуяа дараах хүмүүст тустай байж болох юм.

  • Шинэ гишүүд

  • Хишиг хүртэхээр эсвэл лацдан холбогдохоор бэлтгэж байгаа гишүүд

  • Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж буй гишүүд

  • Удаан хугацаанд ариун сүмийн эрхийн бичгээ шинэчлээгүй, хишиг хүртсэн гишүүд.

Бишопын зөвлөл нэг эсвэл түүнээс олон, ариун сүмийн бэлтгэлийн ангийн багшийг дуудна. Энэ цуврал хичээлийг зохион байгуулах заавар нь “Дээрээс хишиг хүртэх нь: Ариун сүмийн бэлтгэлийн хичээлийн багшийн гарын авлага””-д байдаг. Оролцож байгаа хүмүүст Preparing to Enter the Holy Temple гарын авлагын хувийг өгнө. Хувиараа суралцах, хичээлд ашиглах эх сурвалжийг temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

25.3

Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохион байгуулах

Гадасны удирдагчид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд гаргаж буй тойргийн удирдагч, гишүүдийн хүчин чармайлтыг дэмжинэ.

25.3.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны ерөнхийлөгч гадсан дахь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын түлхүүрүүдийг атгадаг. Уг ажлын нэгэн хэсэг болох ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд тэрээр зөвлөхүүдийнхээ хамт дараах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын сургаал, адислалуудыг гадасны цуглаанууд дээр тогтмол заахад анхаарах

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахдаа ариун нандин гэрээнүүдийг байгуулахад бэлтгэхэд нь гишүүдэд туслах

  • Өвөг дээдсийнхээ талаар олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхэд гишүүдийг урамшуулах

  • Боломжийнхоо хэрээр ариун сүмд очиж, шүтэн бишрэхэд гишүүдийг уриалах

  • Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагыг хийх (26-р бүлгийг үзнэ үү) зэрэг юм.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь ахлагчийн чуулгын ерөнхийлөгч бүртэй тогтмол хийдэг хуралдаа тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар ярилцана (8.3.1-ийг үзнэ үү). Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, чуулгад томилогдсон дээд зөвлөх оролцож болно.

25.3.2

Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороо

Гадасны насанд хүрэгчдийн удирдлагын хороонд дараах хүмүүс оролцоно.

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

  • Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

  • Ахлагчийн чуулгатай ажиллахаар томилогдсон дээд зөвлөхүүд

Эдгээр удирдагч нь Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд хүлээх үүрэг хариуцлагыг нь зааварчилж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ (25.2.2-ыг үзнэ үү). Зааварчилгааг ганцаарчлан эсвэл бүлгийн хүрээнд өгч болно. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдыг энэхүү зааварчилгааг хүлээн авахад мөн урьж болно.

Энэ хорооны хурлын талаарх нэмэлт мэдээллийг 29.3.9-өөс үзнэ үү.

25.3.3

Дээд зөвлөлийн гишүүд

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар дараах хүмүүст зааж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр дээд зөвлөлийн гишүүдийг томилж болно. Үүнд:

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагч

  • Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд

Эдгээр ажлыг удирдахад нэг юм уу үүнээс олон дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно. Гэхдээ, дээд зөвлөлийн бүх гишүүн өөрсдийн томилогдсон тойрог, чуулгад энэ үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Дээд зөвлөлийн гишүүд тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдагчдыг тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд заахад тусалж болно. Дээд зөвлөлийн гишүүдэд гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд тусалж болно.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны индексжүүлэлт хийх хүчин чармайлтыг зохицуулахад дээд зөвлөлийн нэг гишүүнийг томилж болно (25.4.3-ыг үзнэ үү). Түүнийг эсвэл дээд зөвлөлийн өөр нэг гишүүнийг FamilySearch төвийн ажлыг хянуулахаар томилж болно (25.3.6-г үзнэ үү).

25.3.4

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынх нь талаар тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд зааж, дэмжлэг тусламж үзүүлнэ.

25.3.5

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх

Гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд гадас даяарх ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд дэмжлэг үзүүлнэ. Тэд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд томилогдсон нэг юм уу нэгээс илүү дээд зөвлөлийн гишүүний удирдлага доор үйлчилдэг.

Эдгээр зөвлөх нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар бусдад заах дээд зөвлөлийн гишүүдэд болон гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлнэ (25.3.3, 25.3.4-ийг үзнэ үү). Тэдэнд түүнчлэн дараах үүрэг даалгаврыг өгч болно. Үүнд:

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн дуудлагыг гишүүдэд зааж, дэмжлэг үзүүлэх

  • Гадасны индексжүүлэлтийн ажлыг зохицуулахад туслах (25.4.3)

  • FamilySearch төвүүдэд үйлчлэх зэрэг орно (25.3.6-г үзнэ үү).

25.3.6

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
FamilySearch төвүүд

Хэрвээ эдгээр эх сурвалжийг ашиглах боломжтой бол гадас нь нэг юм уу үүнээс олон FamilySearch төвийг байгуулж болно. Эдгээр төв нь зочдод амьд ба нас барсан гэр бүлийн гишүүдээ олж, тэдний талаар мэдээлэл цуглуулж, холбоход тусалдаг. Хэн ч эдгээр төвийг ашиглаж болно.

Гадасны ерөнхийлөгч FamilySearch төв бүрийн ажлыг хянах гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн нэг зөвлөхийг томилно. Төв бүрд ихэвчлэн томилогдсон гадас, тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд ажиллана. FamilySearch төвүүд тохиромжтой цагуудад нээлттэй байна.

Онцгой тохиолдолд зарим томоохон FamilySearch төвүүдийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл хянадаг.

25.3.7

Бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдийг дуудаж болно. Хэрэв боломжтой бол нэг хүнийг эсвэл гэр бүлийн нэг хосыг зохицуулах зөвлөл бүрд дуудаж болно. Зөвлөхүүд ихэвчлэн гурваас таван жил үйлчилдэг.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл уг зөвлөхүүдийн ажлыг зохицуулах зөвлөлөөр дамжуулан удирдуулахаар Бүсийн далуудыг томилж болно. Зөвлөхүүдийн ажил нь бүсийн төвлөрч буй зүйлстэй нийцэх хэрэгтэй.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ба Бүсийн далын удирдамжаар зөвлөхүүд гадасны ерөнхийлөгчдөд ариун сүм, гэр бүлийн түүхийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь тусалдаг. Зөвлөхүүд дээд зөвлөлийн гишүүд, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл, гадасны насанд хүрэгчдийн хорооны удирдлагын зөвлөл, мөн гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүдэд тэдний үүрэг хариуцлагын талаар заахад нь гадасны ерөнхийлөгчдөд тусалдаг.

Зөвлөхүүд бүсийн хил хязгаарт шинээр зарлагдсан ариун сүмд гишүүдийг шүтэн бишрэхэд бэлтгэхэд нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тусалж болно. Гадасны удирдагчдад ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын зарчим, аргачлалын талаар сургах зэрэг бусад үүрэг даалгавар багтаж болно. Үүнд:

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг гадас, тойрогт хэрхэн зохион байгуулах (25.3 ба 25.2-ыг үзнэ үү)

  • Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь хэрхэн дэмжих (25.2.2-ыг үзнэ үү).

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хүүхэд, өсвөр үеийнхнийг хэрхэн адисалдаг (10.2.4, 11.2.4, ба 12.2.4-ийг үзнэ үү)

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулах хурлыг хэрхэн үр дүнтэй явуулах (25.2.7-г үзнэ үү)

  • Тойргийн удирдагчдад төлөвлөж, зорилго тавихад нь хэрхэн туслах (25.2.6-г үзнэ үү)

  • Гишүүдэд ариун сүмд орохоор бэлдэхэд нь хэрхэн туслах (25.2.8-ыг үзнэ үү)

  • Гишүүдэд төлөөлөн гүйцэтгэх баптисмыг ариун сүмд анх удаа гүйцэтгэхэд нь хэрхэн туслах (23.2-ыг үзнэ үү)

  • Гишүүдэд гэр бүлийн түүхийн ажлын утга учиртай туршлагатай болоход нь хэрхэн туслах (Ариун сүм ба Гэр бүлийн түүхийн удирдагчдад зориулсан удирдамж) зэрэг нь орно.

25.4

Гэр бүлийн түүхийн эх сурвалж

25.4.1

Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд

Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд нь хүмүүст хамаатан садан, өвөг дээдсээ олж, тэдний түүхийг цуглуулахад тусалдаг. Энэ товхимол нь гишүүдэд түүнчлэн ариун сүмийн ёслол гүйцэтгэхээр гэр бүлийнхнийхээ нэрийг бэлтгэж эхлэхэд тусална.

Энэ товхимлыг ChurchofJesusChrist.org-оос татаж авч болно. Биет хувилбарыг store.ChurchofJesusChrist.org-оос захиалан авч болно.

25.4.2

FamilySearch.org ба FamilySearch аппликэйшн

FamilySearch.org нь ариун сүм, гэр бүлийн түүхэд зориулсан Сүмийн вэбсайт юм. Энэ нь хэрэглэгчдэд дараах байдлаар тусална. Үүнд:

  • Гэр бүлийн модонд холбоо харилцаа үүсгэх

  • Өвөг дээдсээ болон тэдний түүхийг олж мэдэх

  • Гэр бүлийн түүх, зураг, мэдээллийг хадгалж, хуваалцах

  • Гэр бүлийнхнийхээ нэрсийг ариун сүмийн ёслолуудыг авахад бэлтгэх гэх зэрэг орно.

FamilySearch Tree aппликэйшн ба FamilySearch Memories аппликэйшн нь хүмүүст зөөврийн цахим хэрэгслээрээ ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох боломжийг олгодог.

Зураг
Гэрэл зургуудаа үзэж буй гэр бүл

25.4.3

Индексжүүлэлт

Индексжүүлэлт гэдэг нь гараар бичсэн түүхэн бичиг баримт дээрх мэдээллийг FamilySearch.org дээрх хайлтын өгөгдлийн сан руу оруулах үйл явц юм. Индексжүүлэлт хийдэг хүмүүс бусдад өвөг дээдсээ илүү амархан олж, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх боломжийг олгодог.

Индексжүүлэлтэд хэн ч оролцож болно. Энэ нь дараах хүмүүст ашиг тустай туршлага өгч болох юм. Тухайлбал:

  • Өсвөр үеийнхэн

  • Залуучууд

  • Сүмийн цуглаануудад тогтмол оролцох боломжгүй гишүүд

  • Шинэ гишүүд

  • Олон нийт

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл энэ ажлыг зохицуулах ажил үүрэгт гадасны ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг эсвэл дээд зөвлөлийн гишүүнийг томилж болно.

Нэмэлт мэдээллийг FamilySearch.org дээрх “Indexing Overview”-ээс үзнэ үү.

25.5

Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох ба дуудах

25.5.1

Ариун сүмийн ажилтнуудыг санал болгох

Ариун сүмийн ажилтан болж болох хүмүүсийг дараах арга замаар тодорхойлно. Үүнд:

  • Бишопын эсвэл тойргийн өөр удирдагчийн тодорхойлсон гишүүд

  • Үйлчлэх хүслээ бишопт мэдэгдсэн гишүүд

  • Ариун сүмийн ерөнхийлөгч, түүний эхнэр эсвэл ариун сүмийн өөр нэг удирдагчийн санал болгосон гишүүд

  • Номлолын үйлчлэлд бэлтгэж байгаа эсвэл үйлчлэлээс саяхан буцаж ирсэн гишүүд (24-р бүлгийг үзнэ үү).

Recommend Temple Worker tool-ийг ашиглан ариун сүмийн ажилтан болж чадах хүмүүсийн нэрийг оруулна. Энэ хэрэгслийг бишоп, гадасны ерөнхийлөгч, ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ашиглах боломжтой. Нэрийг дэвшүүлэх үйл явцыг доор тусгав.

Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл ариун сүмийн ажилтан болох хүнийг тодорхойлсныхоо дараа Recommend Temple Worker tool ашиглан тухайн хүний нэрийг бишопт өгнө.

Бишоп ариун сүмийн ажилтан болох хүнийг тодорхойлсны дараа эсвэл ариун сүмийн ерөнхийлөгчийн саналыг авсныхаа дараа тухайн гишүүнтэй үйлчлэх боломжтой эсэхийг нь зөвлөлдөнө. Тэр ариун сүмийн ёслолын ажилтнуудад (25.5.2-ыг үзнэ үү) эсвэл ариун сүмд сайн дураар ажиллах (25.5.3-ыг үзнэ үү) хүмүүст тавигддаг шаардлагыг авч үзнэ. Хэрэв бишоп, гишүүн хоёр хоёулаа ажиллах боломжтой гэж үзвэл бишоп нь Recommend Temple Worker tool ашиглан, ажиллахыг санал болгох маягтыг бөглөн явуулна. Ажиллахыг санал болгох маягтыг явуулах нь ариун сүмийн ажилтнаар дуудна эсвэл томилно гэсэн баталгаа биш гэдгийг гишүүн ойлгосон байх хэрэгтэй.

Үүний дараа гадасны ерөнхийлөгч тухайн гадсанд амьдардаг гишүүдийн хувьд уг саналыг авч үзнэ. Дүүрэгт амьдардаг гишүүдийнхийг номлолын ерөнхийлөгч хянана. Хэрэв саналыг гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч зөвшөөрвөл Recommend Temple Worker tool ашиглан саналыг ариун сүмийн ерөнхийлөгчид шалгуулахаар явуулна

Ариун сүмийн ажилтнаар дуудагдаж, томилогдсон гишүүдийг долоо хоног бүр тогтсон цагт ариун сүмд ажиллахыг зөвшөөрдөг. Удирдагчид ариун сүмд үйлчлэх боломжид нь саад болох нэмэлт дуудлагыг гишүүдэд өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Recommend Temple Worker tool хэсгээс одоогийн байдлаар гадас, тойргоос ариун сүмд үйлчилж буй бүх гишүүний нэрсийн жагсаалтыг гадасны ерөнхийлөгч, бишопууд харах боломжтой.

25.5.2

Ариун сүмийн ёслолын ажилтнуудад тавигдах шаардлага

Ариун сүмийн ёслолын ажилтнууд ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэхэд тусалдаг. Ёслолын ажилтнаар ажиллахад нэрийг нь санал болгохын тулд гишүүн дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Үйлчлэх ариун сүмийнхээ харьяа дүүрэгт амьдардаг байх

  • Хишиг хүртсэн, ариун сүмийн гэрээгээ сахидаг, хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай хүчтэй гэрчлэлтэй

  • Бусдын тусламжгүйгээр ёслолуудыг биеэр гүйцэтгэх чадвартай

  • Сүмд болон олон нийтэд нэр хүнд сайтай

  • Бусадтай сайн хамтран ажилладаг

  • Найдвартай мөн эрүүл мэнд сайтай

  • Тухайн үед гишүүнчлэлийн бүртгэлдээ тэмдэглэгээгүй байх зэрэг юм.

Үүнээс гадна бишоп дараах зүйлийг хийхэд анхаарна. Тухайлбал:

  • Хэрэв тухайн хүний гишүүнчлэлийн эрхийг албан ёсоор хязгаарласан бол хязгаарлалтыг цуцалснаас хойш таваас доошгүй жилийн дараа түүнийг ёслолын ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.3, 32.16.1-ийг үзнэ үү.)

  • Хэрэв хишиг хүртээгүй хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан бол түүнийг Сүмд дахин элссэнээс хойш таваас доошгүй жилийн дараа ёслолын ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.4, 32.14.9, 32.16.1, 32.16.2-ыг үзнэ үү.)

  • Хэрэв хишиг хүртсэн хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан бол түүнийг адислалуудыг нь сэргээснээс хойш таваас доошгүй жилийн дараа ёслолын ажилтнаар томилохыг санал болгож болно. (32.11.4, 32.14.9, 32.17.2-ыг үзнэ үү.)

Хэрэв дээр дурдсан үйл явдлаас хойш таван жил өнгөрөөгүй бол тухайн гишүүнийг уг үүрэгт ажлын шаардлагыг хангасан тохиолдолд ариун сүмийн сайн дурын ажилтнаар томилохыг санал болгож болно.

25.5.3

Ариун сүмийн сайн дурын ажилтнуудад тавигдах шаардлага

Ариун сүмийн сайн дурынхан оффист, угаалгын өрөөнд ажиллах зэрэг ариун сүмийн захиргааны ажилд тусалдаг. Ариун сүмийн сайн дурын ажилтнаар ажиллахын тулд гишүүн нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Үйлчлэх ариун сүмийнхээ харьяа дүүрэгт амьдардаг

  • Хишиг хүртсэн, ариун сүмийн гэрээгээ сахидаг, хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй

  • Бусадтай сайн хамтран ажилладаг

  • Найдвартай мөн эрүүл мэнд сайтай

  • Тухайн үед гишүүнчлэлийн бүртгэлдээ тэмдэглэгээгүй байх зэрэг юм.

Ариун сүмийн гадна сайн дураар ажиллах гишүүд хишиг хүртсэн байх шаардлагагүй. Жишээлбэл, ариун сүмийн гаднах талбайд ажилладаг гишүүнд дээрх шаардлага хамаарахгүй.

25.5.4

Ёслолын ажилтнуудыг дуудах ба онцгойлон адислах

Ариун сүмийн ерөнхийлөгчийг ёслолын ажилтнаар үйлчлэх хүний нэрийн саналыг хүлээн авсны дараа ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл түүний томилсон хүн уг гишүүнтэй ярилцана. Ярилцлагыг хийж байгаа хүн нь сүнсний удирдамжийн дагуу ёслолын ажилтнаар үйлчлэх боломжтой хүмүүсийг дуудан, онцгойлон адисална.

25.5.5

Сайн дурынхныг томилох

Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл түүний томилсон хүн ариун сүмийн сайн дурын ажилтнуудтай ярилцаж, тэднийг томилно. Сайн дурынхныг дууддаггүй, харин томилдог. Тэднийг онцгойлон адислах шаардлагагүй.