“31. Гишүүдтэй ярилцах ярилцлага ба бусад уулзалт,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“31. Гишүүдтэй ярилцах ярилцлага ба бусад уулзалт,” Ерөнхий гарын авлагын түүвэр
31.
Гишүүдтэй ярилцах ярилцлага, бусад уулзалт
31.0
Оршил
Есүс Христ бусдад нэг нэгээр нь тохинуулдаг байсан (жишээлбэл: Иохан 4:5–26; 3 Нифай 17:21-ийг үзнэ үү). Тэрээр Бурханы бүх хүүхдийг хайрладаг. Тэрээр хүн нэг бүрд тусалдаг.
Энэ бүлэг нь хувь гишүүдтэй уулзах боломжтой бүх удирдагчид тусалж чадна.
31.1
Удирдах зарчмууд
31.1.1
Сүнслэг байдлын хувьд бэлтгэх
Залбирах, судраас судлах, зөв зохистой амьдрах замаар өөрийгөө сүнслэгээр бэлтгэ. Ариун Сүнсний шивнээг сонс.
31.1.2
Гишүүнд Бурханы хайрыг мэдрэхэд нь тусал
Гишүүд ярилцлагад орохоор эсвэл хувийн асуудалдаа тусламж эрэлхийлэн тан дээр ирэх үед тэдэнд хамгийн их хэрэгтэй зүйл нь ихэнхдээ Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрладаг гэдгийг мэдэх явдал байдаг.
Судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгс Сүнсийг урьж, цэвэр сургаалыг заадаг. Буруушаах, албадах, айдас төрүүлэхийн тулд бус харин сүнслэгээр өдөөж, урамшуулахын тулд тэдгээрийг ашигла (Лук 9:56-г үзнэ үү).
31.1.3
Аврагчийн хүчийг ашиглахад гишүүнд туслах
Гишүүдийг Түүнд хандахад урамшуул. Тэднийг хүчирхэгжүүлж, тайвшруулж, гэтэлгэхийн тулд Түүний хүчийг ашиглахад тусал.
31.1.4
Гишүүнд тав тухтай, аюулгүй байдлыг мэдрэхэд нь туслах
Ярилцлагын эсвэл уулзалтын үеэр өөр хэн нэгнийг байлцуулах эсэх сонголтыг гишүүнд үргэлж өг. Эсрэг хүйсийн хүн, хүүхэд, өсвөр үеийнхэнтэй уулзахдаа эцэг/эхийг эсвэл өөр насанд хүрсэн хүнийг байлцуулахад анхаар. Таны уулзаж буй гишүүний сонголтоос хамааран тухайн хүн уулзалтад оролцож эсвэл өрөөний гадаа хүлээж болно.
Гишүүнийг зөвшөөрөөгүй тохиолдолд нууц мэдээллийг хэнтэй ч, тэр дундаа эхнэр, нөхөртэйгөө эсвэл Сүмийн бусад удирдагчтай бүү хуваалц.
31.1.5
Сүнслэгээр өдөөгдсөн асуулт тавьж, анхааралтай сонсох
Гишүүнтэй уулзахдаа түүний нөхцөл байдлыг ойлгоход туслах асуултуудыг тавь.
Гишүүнийг ярьж байхад анхааралтай, сэрэмжтэй сонс.
31.1.6
Бие даасан байдлыг урамшуулах
Гишүүдээ хайрладаг учраас та тэдэнд асуудлаа шийдвэрлэх арга замыг шууд санал болгохыг хүсэж магадгүй. Гэсэн хэдий ч та тэдэнд шийдлийг өөрсдөө олж, шийдвэр гаргахад нь тусалснаар тэднийг илүү их адислах болно (Сургаал ба Гэрээ 9:8-ыг үзнэ үү).
31.1.7
Наманчлах хүчин чармайлтыг дэмжих
Зөвхөн гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп ноцтой гэм нүглийг шийдвэрлэхэд нь уг хүнд тусалж чадна. Тэдгээрийн заримыг 32.6-д жагсаасан. Хэрэв гишүүн эдгээр нүглийн аль нэгийг үйлдсэн бол тэр даруй бишоптойгоо юм уу гадасны ерөнхийлөгчтэй уулзах ёстой.
31.1.8
Хүчирхийлэлд зохих ёсоор хариу арга хэмжээ авах
Хүчирхийллийн ямар ч хэлбэртэй эвлэрч болохгүй. Хүчирхийллийн талаарх мэдээллийг нухацтай авч үз. Хэрэв та хэн нэгэн хүчирхийлэлд өртсөнийг мэдсэн бол энэ талаар төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бишоптой зөвлөлд. Хүчирхийллийн тухай мэдээлэх, хариу арга хэмжээ авах тухай удирдамж 38.6.2-т байгаа.
31.2
Ярилцлага
31.2.1
Ярилцлагын зорилго
Ерөнхийдөө Сүмийн удирдагчид дараах зүйлийг тодорхойлохын тулд гишүүдтэй ярилцдаг. Үүнд:
-
Ёслол хүлээн авах эсвэл ёслолд оролцох бэлтгэлтэй эсэх
-
Сүмийн дуудлагад дуудах хэрэгтэй эсэх
31.2.2
Ярилцлагын хэлбэр
|
Ярилцлагыг хэн явуулах |
Ярилцлагын зорилго |
|---|---|
Ярилцлагыг хэн явуулах Зөвхөн бишоп | Ярилцлагын зорилго
|
Ярилцлагыг хэн явуулах Бишоп эсвэл түүний томилсон зөвлөх | Ярилцлагын зорилго
|
31.2.3
Баптисмын болон гишүүний баталгааны ярилцлага
31.2.3.1
Сүмд бүртгэлтэй хүүхдүүд
Бишоп тойрогт нь бүртгэлтэй, баптисм хүртэх 8 настай гишүүдийг гишүүнээр батлах санваарын түлхүүрийг атгадаг. Ийм учраас бишоп эсвэл томилогдсон зөвлөх дараах хүмүүстэй баптисмын өмнө ярилцана. Үүнд:
-
Сүмд бүртгэлтэй 8 настай хүүхдүүд
-
Сүмд бүртгэлгүй ч эцэг, эх хоёрынх нь аль нэг эсвэл асран хамгаалагч нь Сүмийн гишүүн, 8 настай хүүхдүүд
-
Оюуны хөгжлийн бэрхшээлээс болж баптисм нь хойшлогдсон, 9 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүд
Ярилцлагаар бишопын зөвлөлийн гишүүн уг хүүхэд баптисм хүртэх зорилгыг ойлгож байгаа эсэхийг бататгадаг (2 Нифай 31:5–20-ийг үзнэ үү). Мөн тэрээр тухайн хүүхэд баптисмын гэрээг ойлгож, үүний дагуу амьдрах шийдвэрт хүрсэн эсэхэд анхаарна (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Тэр асуултуудын тодорхой жагсаалтыг ашиглах шаардлагагүй. Энэ нь зохистой байдлыг тодорхойлох ярилцлага биш юм. Учир нь “бяцхан хүүхдүүдэд наманчлал хэрэггүй” (Моронай 8:11).
31.2.3.2
Хөрвөгчид
Номлолын ерөнхийлөгч хөрвөгчдөд баптисм хүртээх санваарын түлхүүрүүдийг атгадаг. Ийм учраас бүрэн цагийн номлогч дараах ярилцлагыг явуулна. Үүнд:
-
9 ба түүнээс дээш настай, урьд нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулж байгаагүй хүмүүс. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг онцгойлон авч үзэх талаар 31.2.3.1-ээс үзнэ үү.
-
Эцэг эх нь Сүмийн гишүүн бус, 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд
-
Эцэг эх нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан, 8 ба түүнээс дээш насны хүүхдүүд
31.2.4
Аароны санваарын албанд томилох ярилцлага
Дэлгэрэнгүй мэдээллийг 18.10.2-оос үзнэ үү.
31.2.5
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Ариун сүмд орж, ёслолуудад оролцох нь ариун нандин, онцгой эрх. Эрх бүхий санваарын удирдагчдын тодорхойлсноор, Их Эзэний жишгүүдийн дагуу амьдрахыг эрмэлзэж, сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн хүмүүст энэхүү онцгой эрх олгогддог.
Ийм шийдвэр гаргахын тулд санваарын удирдагчид УБХАМС дээрх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцдаг (мөн 26.3 дахь удирдамжийг үзнэ үү).
31.2.6
Мелкизедек санваарын албанд томилох ярилцлага
Гадасны ерөнхийлөгч Мелкизедек санваар олгох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Мөн тэрээр ахлагчийн болон дээд пристийн албанд томилох түлхүүрүүдийг атгадаг.
Бишоп гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр Мелкизедек санваарын томилгооны бүртгэл дээрх асуултуудыг ашиглан гишүүнтэй ярилцана.
31.3
Удирдагчид гишүүдтэй уулзах бусад боломж
-
Гишүүд сүнслэг удирдамж хэрэгтэй эсвэл хувийн ноцтой асуудалтай үедээ Сүмийн удирдагчтай уулзах хүсэлт гаргаж болно.
-
Бишоп эсвэл түүний томилсон хүн материаллаг хэрэгцээтэй гишүүдтэй уулзана (22.6-г үзнэ үү).
-
Бишопын зөвлөлийн гишүүн Хүүхдийн хэсгээс диконы чуулга эсвэл Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжих, 11 настай хүүхэд бүртэй уулздаг.
31.3.1
Өсвөр үеийнхэнтэй уулзах
Бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн аль нэг нь өсвөр үеийнхэнтэй жилд хоёр удаа уулзана. Жил бүрийн энэ уулзалтуудын дор хаяж нэгийг нь бишоп өөрөө явуулах ёстой. Өсвөр үеийнхнийг 16 нас хүрэх жилээс нь эхлэн жилд уулзах хоёр удаагийн уулзалтыг боломжтой бол бишоп өөрөө явуулах ёстой.
Мөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч залуу эмэгтэйчүүддээ нэг нэгээр нь тохинуулах үүрэгтэй. Тэрээр залуу эмэгтэйчүүдтэй ганцаарчлан (эсвэл өөр насанд хүрсэн хүнтэй цуг) уулзах замаар үүнийг гүйцэтгэж болно.
31.3.1.2
Ярилцах сэдэв
Өсвөр үеийнхэнтэй уулзах уулзалтын гол зорилго нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож, өсвөр үеийнхэнд Тэднийг дагахад нь туслах явдал юм. Эдгээр уулзалт нь сүнслэг байдлыг хөгжүүлэх үйл явдал байх ёстой.
31.3.2
Ганц бие залуучуудтай уулзах
Бишоп тойргийнхоо ганц бие залуучуудын сүнслэг ахиц дэвшилд онцгой ач холбогдол өгнө. Тэр эсвэл томилогдсон зөвлөх нь ганц бие залуу хүн бүртэй жилд дор хаяж нэг удаа уулзана.
31.3.3
Гишүүдтэй тэдний дуудлага, үүрэг хариуцлагын талаар ярилцахаар уулзах
Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл, бусад удирдагч тэдэнд дуудлагынхаа талаар тайлагнадаг гишүүн бүртэй ганцаарчлан уулзана.
Удирдагч гишүүний үйлчлэлд талархал илэрхийлж, урам зориг өгдөг.
31.3.6
Мэргэжлийн зөвлөгөө ба эмчилгээ
Сүмийн удирдагчдыг мэргэжлийн зөвлөхөөр эсвэл эмчилгээ хийлгүүлэх зорилгоор дууддаггүй. Тэдний өгч буй тусламж нь сүнслэг бөгөөд Есүс Христийн хүчирхэгжүүлэх, тайвшруулах, гэтэлгэх хүчинд төвлөрдөг. Энэхүү чухал бөгөөд сүнслэг нөлөө бүхий тусламжаас гадна боломжтой газарт зарим гишүүн мэргэжлийн зөвлөгөө авах нь ашиг тустай байж болно.
31.4
Гишүүдтэй онлайнаар уулзах
Удирдагчид ихэвчлэн гишүүдтэй биечлэн уулзаж ярилцан, сүнслэг тусламж үзүүлж, тохинуулдаг. Гэсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн уулзах боломжгүй үед тэд онлайнаар уулзан ярилцаж болно.