“30. Сүмийн дуудлага,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“30. Сүмийн дуудлага,” Ерөнхий гарын авлагын түүвэр
30.
Сүмийн дуудлага
30.0
Оршил
Дуудлага нь Бурханы хүүхдүүдэд үйлчилснээр Түүнд үйлчлэхийн баяр баясгаланг мэдрэх боломжийг гишүүдэд олгодог (Мозая 2:17-г үзнэ үү). Дуудлага нь түүнчлэн гишүүдэд итгэлээ өсгөж, Их Эзэнд илүү ойртоход нь тусалдаг.
Сүмийн тодорхой дуудлага авахыг эрмэлзэх нь зохисгүй юм (Марк 10:42–45; Сургаал ба Гэрээ 121:34–37-г үзнэ үү). Сүмийн гишүүд мөн нэг дуудлагаас нөгөөд “дэвшдэггүй”. Тухайн дуудлага нь ямар байхаас илүүтэйгээр, дуудлагадаа итгэлтэй үйлчлэх нь чухал. Их Эзэн Өөрийн Сүмд үйлчилдэг бүх хүний хичээл зүтгэлийг хүндэтгэдэг.
30.1
Хэнийг дуудахаа шийдэх
30.1.1
Ерөнхий удирдамж
Сүмд үйлчилдэг хүмүүс Бурханаар дуудагддаг (Еврей 5:4; Итгэлийн Тунхаг 1:5-ыг үзнэ үү). Удирдагчид хэнийг дуудахаа шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлдэг (4.2.6-г үзнэ үү). Тэд мөн дараах зүйлсийг анхаардаг. Үүнд:
-
Гишүүний зохистой байдал (ярилцлагын үед тодорхойлно).
-
Бусдыг адислахын тулд гишүүнд буй эсвэл түүний хөгжүүлж болох бэлэг болон ур чадвар.
-
Гишүүний эрүүл мэнд, ажил зэрэг хувийн нөхцөл байдал.
-
Уг дуудлага нь тухайн гишүүний гэрлэлтэд болон гэр бүлд үзүүлэх үр нөлөө.
Гишүүд Сүмд үйлчлэхдээ гаргасан золиосныхоо хариуд адислагддаг. Гэсэн ч, дуудлага нь хувь хүнд болон гэр бүлүүдэд хэт ачаалал болж болохгүй. Мөн дуудлага нь гишүүдэд эрхэлдэг ажлынхаа үүрэг хариуцлагыг биелүүлэхэд хүндрэл учруулж болохгүй.
Ерөнхийдөө бол гишүүнийг тохинуулагч ах, эгчээр үйлчлүүлэхээс гадна нэг удаадаа нэг л дуудлагад үйлчлүүлэхээр дуудна.
Удирдагч гэрлэсэн гишүүнд дуудлага өгөхдөө түүний эхнэр/нөхөр дуудлагыг нь мэдэж, дэмжиж байгаа эсэхэд анхаарал тавина. Залуу эрэгтэйд эсвэл залуу эмэгтэйд дуудлага өгөхдөө удирдагч түүний эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна.
Дуудлага өгөхийнхөө өмнө бишоп уг хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ, гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалт байгаа эсэхийг анхааралтай нягтлан шалгана.
30.1.2
Шинэ гишүүдэд өгөх дуудлага
Үйлчлэх боломж нь гишүүдэд сүнслэгээр өсөж хөгжихөд нь тусалдаг.
Тойргийн удирдагчид шинэ гишүүддээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулсных нь дараа удалгүй үйлчлэх боломжийг олгодог.
30.1.3
Гишүүн бус хүмүүст өгөх дуудлага
Сүмийн гишүүн биш хүмүүсийг бадралт баг бишгүүрч, хөгжмийн удирдаач, үйл ажиллагаа төлөвлөхөд туслах дуудлага зэрэг зарим үүрэгт дуудаж болно. Гэвч тэднийг багш, чуулгад эсвэл байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөлд эсвэл Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн удирдагчаар дуудаж болохгүй.
30.1.4
Мэдээллийн нууцыг хадгалах
Дуудлагад дуудах ба дуудлагаас чөлөөлөх нь ариун нандин хэрэг юм. Тиймээс санал болгох дуудлага, дуудлагаас чөлөөлөх тухай мэдээллийг удирдагчид нууцлах ёстой.
30.1.5
Дуудлагад нэрийг нь дэвшүүлж, зөвшөөрөл өгөх
Дуудлагуудын жагсаалтад дуудлага бүрд хэн нэр дэвшүүлж, мөн хэн зөвшөөрөл өгч болохыг харуулсан (30.8-ыг үзнэ үү).
Гадасны ерөнхийлөгч болон бишоп санал болгоныг залбиран авч үзсэн гэдгийг бодолцон, нягт няхуур хандана. Гадасны ерөнхийлөгчийн эсвэл бишопын зөвлөл эцэст нь хэнийг дуудах талаар илчлэлт хүлээн авах үүрэг хариуцлагатай.
30.2
Дуудлага өгөх
Үйлчлэх дуудлага хүлээн авах нь тухайн гишүүнд сүнслэг ач холбогдол бүхий туршлага байх ёстой.
Дуудлага өгөхдөө удирдагч үүнийг Их Эзэнээс ирж буйг тайлбарлана.
Удирдагч түүнчлэн:
-
Тухайн дуудлагын зорилго, ач холбогдол, үүрэг хариуцлагыг тайлбарлана.
-
Дуудлагаа биелүүлэхдээ Их Эзэний Сүнсийг эрэлхийлэхэд гишүүнийг урамшуулна.
-
Итгэлтэйгээр үйлчилснийх нь төлөө Их Эзэн түүнд тусалж, түүнийг адисална гэдгийг гэрчил.
-
Уг дуудлагатай холбоотой сургалт, дэмжлэгийг хэн өгөх талаар гишүүнд хэлнэ.
-
Гишүүнд ямар хурал цуглаанд хамрагдах, боломжтой эх сурвалжуудын талаар мэдэгдэнэ.
30.3
Гишүүдийг дуудлагад дэмжүүлэн батлуулах
Сүмийн ихэнх дуудлагад дуудагдаж буй хүнийг үйлчилж эхлэхээс нь өмнө дэмжүүлэн батлахаар танилцуулна (Сургаал ба Гэрээ 28:13; 42:11-ийг үзнэ үү).
Дэмжин батлахыг хөтөлж буй хүн эхлээд (хэрэв байгаа бол) уг дуудлагаас чөлөөлөгдөж байгаа хүнийг зарлана. Тэрээр гишүүдийг тухайн хүний хийсэн үйлчлэлд талархаж буйгаа илэрхийлэхэд урина (30.6-г үзнэ үү).
Дэмжин батлуулах хүнийг танилцуулахдаа эрх мэдэл олгогдсон санваарын удирдагч уг гишүүнийг босож зогсоход урина. Удирдагч доорхтой төстэй үг хэлж болно:
“[Нэр]-ийг [албан тушаал]-д дуудаж байна. [Түүнийг] дэмжин баталж байгаа хүмүүс гараа өргөнө үү. [Түр хүлээнэ] Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү. [Түр хүлээнэ]
Дэмжин батлуулах явцад идэвхтэй гишүүн татгалзсан санал өгвөл тэргүүлж буй удирдагч эсвэл томилогдсон санваарын удирдагч түүнтэй цуглааны дараа ганцаарчлан уулзаж ярилцана.
30.4
Дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислах
Нэмэлт мэдээллийг 18.11-ээс үзнэ үү.
30.6
Гишүүдийг дуудлагаас чөлөөлөх
Ерөнхийлөгч эсвэл бишоп чөлөөлөгдөхөд зөвлөхүүд нь автоматаар хамт чөлөөлөгддөг.
Чөлөөлөх үйл явц нь удирдагчид тухайн гишүүнийн үйлчлэлд Бурханы мутрыг хүлээн зөвшөөрч мөн талархлаа илэрхийлэх чухал боломж юм. Чөлөөлөх тухай олон нийтэд зарлахаас өмнө удирдагч уг гишүүнтэй биечлэн уулзаж, чөлөөлөх тухай мэдэгдэнэ. Чөлөөлөх тухай зарлахаас өмнө зөвхөн мэдэх шаардлагатай хүмүүст мэдэгдэх хэрэгтэй.
Эрх мэдэлтэй санваарын удирдагч чөлөөлөх ажил хэргийг тухайн хүнийг дэмжин батлуулсантай адил нөхцөл байдалд зарлана. Удирдагч дараахтай төстэй үгсийг хэлж болно.
“[Нэр]-ийг [албан тушаал]-аас чөлөөлж байна. Түүний үйлчлэлд талархахыг хүсэж буй гишүүд гараа өргөж харуулна уу.”
Удирдагч хэн нэгний татгалзаж байгааг асуухгүй.
30.8
Дуудлагуудын жагсаалт
30.8.1
|
Дуудлага |
Санал дэвшүүлэх хүн |
Зөвшөөрөл олгох хүн |
Дэмжин батлах хүн |
Дуудаж, онцгойлон адислах хүн |
|---|---|---|---|---|
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, УБХАМС-г ашиглан | Зөвшөөрөл олгох хүн Тэргүүн Зөвлөл ба Арван хоёрын чуулга | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч (Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа) |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишоп | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл (бишоптой зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Чуулгын ерөнхийлөгч (бишоптой зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн |
Дуудлага Ахлагчдын чуулгын бусад дуудлага | Санал дэвшүүлэх хүн Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Чуулгын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Чуулгын ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага Тойргийн байгууллагын ерөнхийлөгчид | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп |
Дуудлага Тойргийн байгууллагуудын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд | Санал дэвшүүлэх хүн Байгууллагын ерөнхийлөгч | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага Тойргийн Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, Ням гаргийн ангийн бусад дуудлага | Санал дэвшүүлэх хүн Байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл (ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл эсвэл Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл (ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчидтэй зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишоп (пристийн чуулгын ерөнхийлөгчийн хувьд) | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Чуулгын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Чуулгын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх дуудаж, бишоп онцгойлон адисална |
Дуудлага Багшийн болон диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхүүд, чуулгын нарийн бичиг | Санал дэвшүүлэх хүн Чуулгын ерөнхийлөгч | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Чуулгын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл (Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Ангийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөх, ангийн нарийн бичиг | Санал дэвшүүлэх хүн Ангийн ерөнхийлөгч | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Ангийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
Дуудлага Салбарын бусад дуудлага | Санал дэвшүүлэх хүн Бишопын зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Бишопын зөвлөл | Дэмжин батлах хүн Тойргийн гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Бишоп эсвэл томилогдсон зөвлөх |
30.8.2
|
Дуудлага |
Санал дэвшүүлэх хүн |
Зөвшөөрөл олгох хүн |
Дэмжин батлах хүн |
Дуудаж, онцгойлон адислах хүн | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Гадас, номлол эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл | Дэмжин батлах хүн Салбарын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч (эсвэл томилогдсон дүүргийн ерөнхийлөгч) | ||||||||||||
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Салбарын ерөнхийлөгч | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл) | Дэмжин батлах хүн Салбарын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадас, номлолын эсвэл дүүргийн ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх | ||||||||||||
Дуудлага Салбарын бичиг хэргийн ажилтан, бичиг хэргийн туслах ажилтан, гүйцэтгэх нарийн бичиг | Санал дэвшүүлэх хүн Салбарын ерөнхийлөгчийн зөвлөл | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл) | Дэмжин батлах хүн Салбарын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх, эсвэл дээд зөвлөлийн гишүүн (гадасны харьяа салбарын хувьд); дүүргийн ерөнхийлөгч эсвэл түүний томилсон санваарын удирдагч (номлолын харьяа салбарын хувьд) | ||||||||||||
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Гадас, дүүрэг, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (салбарын ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл) | Дэмжин батлах хүн Салбарын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч (эсвэл томилогдсон дүүргийн ерөнхийлөгч) | ||||||||||||
Дуудлага | Санал дэвшүүлэх хүн Чуулгын ерөнхийлөгч (салбарын ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө) | Зөвшөөрөл олгох хүн Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл, эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл) | Дэмжин батлах хүн Салбарын гишүүд | Дуудаж, онцгойлон адислах хүн Гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч, томилогдсон зөвлөх эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн (томилогдсон бол дүүргийн ерөнхийлөгч эсвэл санваарын өөр удирдагч) | ||||||||||||
Дуудлага Салбарын бусад дуудлага | Санал дэвшүүлэх хүн 30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү. | Зөвшөөрөл олгох хүн 30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү. | Дэмжин батлах хүн 30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү. | Дуудаж, онцгойлон адислах хүн 30.8.1 хэсгийг бишоп гэдэг үгийг салбарын ерөнхийлөгч, тойрог гэдэг үгийг салбар гэдэг үгээр орлуулан үзнэ үү. | ||||||||||||