Гарын авлагууд болон дуудлагууд
10. Аароны санваарын чуулгууд


“10. Аароны санваарын чуулгууд,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“10. Аароны санваарын чуулгууд,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Залуу эрэгтэйчүүд Сүм дээр байгаа нь

10.

Аароны санваарын чуулгууд

10.1

Зорилго ба зохион байгуулалт

10.1.1

Зорилго

Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм.

10.1.2

Аароны санваарын чуулгын уриа

“Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа.

Би гэр орноосоо эхлэн бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Бурханыг хайрлаж, гэрээнүүдээ сахиж, бусдад үйлчлэхийн тулд Түүний санваарыг ашиглах болно.

Би өдөр бүр үйлчилж, итгэлээ үйлдэл болгож, наманчилж, сайжрахыг хичээснээр ариун сүмийн адислал, сайн мэдээний эцэс төгсгөлгүй баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно.

Би Есүс Христийн жинхэнэ шавь байснаар хичээнгүй номлогч, үнэнч хань, хайртай эцэг болоход бэлдэнэ.

Би бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхэд тусална.”

10.1.3

Чуулгууд

10.1.3.1

Диконы чуулга

Залуу эрэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн диконы чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн диконоор томилогдох эрхтэй болдог.

Диконы үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:57–59; 84:111-д тайлбарласан байдаг. Бусад үүрэгт ариун ёслолыг түгээх болон “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээ 107:68) бишопод туслах явдал багтдаг.

10.1.3.2

Багшийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн багшийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн багшаар томилогдох эрхтэй болдог.

Багш нь диконы адил үүрэг хариуцлагатай. Тэд мөн ариун ёслолыг бэлдэж, тохинуулагч ахаар үйлчилдэг. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:53–59; 84:111-д тайлбарласан.

10.1.3.3

Пристийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 16 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн пристийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн пристэд томилогдох эрхтэй болдог.

Прист нь дикон, багш нартай адил үүрэг хариуцлага хүлээнэ. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:46–52, 73–79-д тайлбарласан.

10.1.4

Санваарын түлхүүрүүд

Эдгээр түлхүүрийн тухай нэмэлт мэдээллийг 3.4.1-ээс үзнэ үү.

10.1.5

Чуулгуудыг орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх

Цөөхөн залуу эрэгтэйтэй тойрог, салбарт Аароны санваарын чуулгууд хичээл, үйл ажиллагаагаа хамтдаа цуглан хийж болно.

10.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

10.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

10.2.1.2

Сайн мэдээнээс суралцах

Чуулгын цуглаанууд сарын хоёр ба дөрөв дэх ням гарагт явагдана. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл пристийн чуулга дахь бишопын туслахууд) хөтлөн явуулна. Тэрээр чуулгыг уриагаа хэлэхэд удирдаж, даалгавар, үүрэг хариуцлага болон бусад асуудлын талаар хамтдаа зөвлөлдөнө.

Үүний дараа чуулгын гишүүн эсвэл насанд хүрсэн удирдагч сайн мэдээний хичээл заана.

10.2.1.3

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, чуулгын эв нэгдлийг бэхжүүлж, бусдыг адислах боломж бололцоо гаргаж өгөх ёстой.

Зарим үйлчлэл, үйл ажиллагаанд залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг, ялангуяа ахлах насны өсвөр үеийнхнийг хамтад нь оролцуулах ёстой.

Жил тутмын үйл ажиллагаа. Өсвөр үеийнхний тогтмол явагддаг үйл ажиллагаанаас гадна залуу эрэгтэйчүүд дараах үйл ажиллагаануудад жил бүр оролцож болно. Үүнд:

10.2.1.4

Хувийн өсөлт хөгжил

Өсвөр үеийнхнийг Аврагчтай илүү адил болохоор хичээх явцдаа сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжих зорилго тавихад урьдаг (Лук 2:52-ыг үзнэ үү).

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

10.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Аароны санваартнууд “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээ 107:68) бишопод тусалдаг. Тэдэнд гэр бүл дотроо болон гэр бүлийнхэнтэйгээ хамт мөн өсвөр үеийнхний үйл ажиллагааны үеэр болон хувиараа бусдад үйлчлэх боломж бололцоог байнга гаргаж өгөх ёстой.

10.2.2.1

Тохинуулал

14 нас хүрэх жилийнх нь 1-р сараас эхлэн Аароны санваартнуудыг тохинууллын ажилд хуваарилна. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

10.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Аароны санваартнууд “Христэд ирэхэд бүхнийг ур[их]” (Сургаал ба Гэрээ 20:59) үүрэгтэй.

Эцэг эх, удирдагчид залуу эрэгтэйчүүдийг бүрэн цагийн номлолд үйлчилж, насан туршдаа сайн мэдээг хуваалцахад бэлтгэхэд нь урамшуулан дэмжинэ.

10.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

Аароны санваартнууд олон арга замаар гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд тусалж чадна.

  • Эцэг эхээ хүндлэн дээдэлж, Христийнхтэй адил амьдралыг гэр орондоо үлгэрлэх

  • Мөнхийн гэрлэлт гэх мэт ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх

  • Ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх хэрэгтэй өвөг дээдсээ олж тодорхойлох (FamilySearch.org-ийг үзнэ үү).

  • Боломж гарах бүрд нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ажилд оролцох

10.3

Бишопын зөвлөл

Бишопын нэн тэргүүний үүрэг бол тойргийнхоо залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг халамжлах явдал юм. Тэр тэдний нэрийг цээжилж, гэрийнх нь нөхцөл байдлыг мэддэг болно. Тэрээр үйл ажиллагаа, Ням гаргийн цуглаан дээр нь байнга ирнэ.

Бишоп бол пристийн чуулгын ерөнхийлөгч.

Бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөх багшийн чуулгыг хариуцах үүрэгтэй. Хоёрдугаар зөвлөх диконы чуулгыг хариуцах үүрэгтэй.

Бишопын зөвлөл Аароны санваарын чуулгад дараах нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Залуу эрэгтэй бүртэй наад тал нь жилд хоёр удаа уулзана (31.3.1-ийг үзнэ үү).

  • Залуу эрэгтэйчүүдэд Мелкизедек санваар хүлээн авахаар бэлдэхэд нь туслах.

  • Аароны санваарын чуулгуудын бүртгэл, тайлан, санхүүг хянана.

Чуулгын зөвлөхүүд болон мэргэжилтнүүд шаардлагын дагуу эдгээр үүрэг хариуцлагад нь тусална.

10.4

Өсвөр үеийнхний чуулгын удирдагчид

10.4.1

Дуудаж, дэмжин баталж, онцгойлон адислах

Бишоп нь нэг эсвэл хоёр пристийг пристийн чуулгыг удирдах өөрийн туслахаар дууддаг.

Бишопын зөвлөлийн гишүүн диконы болон багшийн чуулгын ерөнхийлөгчдийг дуудна. Үйлчлэх Аароны санваартнуудын тоо хангалттай байвал эдгээр залуу эрэгтэй хэнийг зөвлөх, нарийн бичгээр үйлчлүүлэхээр санал болгохоо залбирч байгаад бодож үзнэ.

Дээрх дуудлагуудыг өгсний дараа бишопын зөвлөлийн гишүүн өсвөр үеийнхний чуулгын удирдагчдыг дэмжүүлэн батлуулахын тулд чуулгынх нь цуглаан дээр танилцуулна. Бишоп өөрийн туслахуудыг мөн диконы болон багшийн чуулгын ерөнхийлөгчдийг онцгойлон адисална. Тэрээр чуулгын ерөнхийлөгчдөд санваарын түлхүүрүүдийг өгдөг. Тэрээр өөрийн зөвлөхүүдэд ерөнхийлөгчийн зөвлөлийн бусад гишүүн, нарийн бичгүүдийг онцгойлон адислах үүрэг өгч болно.

10.4.2

Үүрэг хариуцлага

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох чуулгын ажлыг удирдан явуулна (1-р бүлгийг үзнэ үү).

  • Чуулгын гишүүн бүртэй, бас чуулгын цуглаанд ирдэггүй гишүүдтэй танилцаж, тэдэнд үйлчилнэ.

  • Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилнэ (10.4.4-ийг үзнэ үү).

  • Чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заана (Сургаал ба Гэрээ 107:85–88-ыг үзнэ үү).

  • Чуулгын цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулна (10.2.1.2-ыг үзнэ үү).

  • Чуулгын үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөж, явуулна (10.2.1.3-ыг үзнэ үү).

10.4.3

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Чуулгын ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулдаг. Бишопын зөвлөлийн гишүүн, зөвлөх, мэргэжилтэн гээд хамгийн багадаа насанд хүрсэн хоёр хүн суух ёстой.

10.4.4

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн тухай нэмэлт мэдээллийг 29.2.6-аас үзнэ үү.

10.8

Нэмэлт удирдамж ба бодлого журам

10.8.1

Өсвөр үеийнхнийг хамгаалах

Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд өсвөр үеийнхэнтэй харилцах үед тэдэнтэй хамт насанд хүрсэн, хариуцлагатай, наад зах нь хоёр хүн байх ёстой.

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org).