Гарын авлагууд болон дуудлагууд
9. Халамжийн нийгэмлэг


“9. Халамжийн нийгэмлэг,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“9. Халамжийн нийгэмлэг,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Судраас суралцаж буй эмэгтэй

9.

Халамжийн нийгэмлэг

9.1

Зорилго ба зохион байгуулалт

9.1.1

Зорилго

Бошиглогч Иосеф Смит Халамжийн нийгэмлэгийн зорилго бол бодгалиудыг аварч, зовлон шаналлыг хөнгөвчлөх явдал болохыг заасан.

Халамжийн нийгэмлэг “Энэрэл хэзээ ч мөхөхгүй” (1 Коринт 13:8) хэмээх уриатай.

9.1.2

Халамжийн нийгэмлэгийн гишүүнчлэл

Залуу эмэгтэй 18 нас хүрэхдээ Халамжийн нийгэмлэгт хамрагдаж эхэлж болно. 19 нас хүрэхээс өмнө эсвэл их сургуульд суралцах, номлолд явах гэх мэтээр гэрээсээ явахаас өмнө тэр Халамжийн нийгэмлэгт оролцдог байх ёстой.

Мөн 18-аас доош насны гэрлэсэн эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн гишүүд болдог.

9.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

3:31

9.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

9.2.1.2

Халамжийн нийгэмлэгийн цуглаанд сайн мэдээг судлах

Цуглааныг сарын хоёр, дөрөв дэх ням гарагт явуулна. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр цуглааныг төлөвлөнө. Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна.

Халамжийн нийгэмлэгийн цуглаан нь хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы нэг эсвэл хэд хэдэн үгийн сэдэвт төвлөрнө.

9.2.1.3

Үйл ажиллагаа

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Ихэнх үйл ажиллагааг ням гараг эсвэл даваа гаргийн оройноос бусад цагт явуулна.

9.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

2:46

9.2.2.1

Тохинуулал

Эгч нар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс тохинууллын үүрэг даалгавар авдаг. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

9.2.2.2

Богино хугацааны хэрэгцээ

Тохинуулагч эгч нар өөрсдийн үйлчилж буй хүмүүсийн хэрэгцээг ойлгож, хариу арга хэмжээ авахыг эрэлхийлнэ. Өвдөх, төрөх, нас барах, ажилгүй болох зэрэгт болон бусад нөхцөл байдалд гишүүдэд богино хугацааны тусламж хэрэгтэй байж болно.

Хэрэгтэй бол тохинуулагч эгч нар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс тусламж хүснэ.

9.2.2.3

Урт хугацааны хэрэгцээ ба бие даах чадвар

Бишопын зохион байгуулалтаар Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд гишүүдэд урт хугацааны хэрэгцээгээ хангах, бие даах чадвараа хөгжүүлэхэд нь тусална.

Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч эсвэл өөр удирдагч Бие даах чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь хувь хүн, гэр бүлд тусална.

9.2.2.4

Тойргийн гишүүнийг нас барахад

Тойргийн гишүүнийг нас барахад Халамжийн нийгэмлэг, ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн сэтгэлийн дэм, тусламж үзүүлнэ. Тэд бишопын удирдлага доор оршуулгын ажилд нь тусалж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 38.5.8-аас үзнэ үү.

9.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тойрог дахь гишүүн номлогчийн ажлыг удирдахад туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүнтэй хамтран эдгээр ажлыг зохицуулна (23.5.1-ийг үзнэ үү).

9.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүнтэй хамтран эдгээр хүчин чармайлтыг зохицуулна (25.2.2-ыг үзнэ үү).

2:49

9.3

Халамжийн нийгэмлэгийн удирдагчид

9.3.1

Бишоп

Бишоп Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй ихэвчлэн хамгийн багадаа сар тутамд уулздаг. Тэд тохинуулагч эгч нарын үйлчлэл зэрэг Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын талаар ярилцана.

9.3.2

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл

9.3.2.1

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудах

Бишоп нь тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчлэх эмэгтэйг дууддаг. Хэрэв тухайн нэгж хангалттай том бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч өөрийн зөвлөхүүдээр үйлчлэх нэг эсвэл хоёр эгчийг бишопод санал болгоно.

Цөөн хүнтэй зарим нэгж Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчгүй байж болно. Ийм нэгжүүдэд Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд зориулсан хичээлийг төлөвлөхөд эцэг эхчүүдэд тусалж болно.

9.3.2.2

Үүрэг хариуцлага

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч дараах үүрэг хариуцлагатай. Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ.

  • Аврал, өргөмжлөлийн ажилд оролцох Халамжийн нийгэмлэгийн ажлыг удирдан явуулна (1-р бүлгийг үзнэ үү).

  • Тохинуулагч эгч нарын үйлчлэлийн ажлыг зохион байгуулж, хянана.

  • Бишопын удирдлага доор тойргийн насанд хүрсэн гишүүдтэй зөвлөлдөнө.

    3:16
  • Тойргийн ганц бие, гэрлэсэн, насанд хүрсэн залуу эгч нарыг хүчирхэгжүүлэхийн тулд гаргаж буй Халамжийн нийгэмлэгийн хүчин чармайлтыг уялдуулан зохицуулна.

  • Жилд хамгийн багадаа нэг удаа Халамжийн нийгэмлэгийн гишүүн бүртэй ганцаарчлан уулзана.

  • Халамжийн нийгэмлэгийн бүртгэл, тайлан, санхүүг хянана (LCR.ChurchofJesusChrist.org).

9.3.2.3

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзана. Ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулна. Хурлын хөтөлбөрт дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Эгч нарыг болон гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх арга замуудыг төлөвлөх;

  • Номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах;

  • Тойргийн зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

  • Тохинууллын ярилцлагын үеэр авсан мэдээллийг авч үзэх;

  • Халамжийн нийгэмлэгийн дуудлага, үүрэгт ажилд үйлчлэх эгч нарыг бодож үзэх;

  • Халамжийн нийгэмлэгийн хурал цуглаан, үйл ажиллагааг төлөвлөх зэрэг юм.

9.3.3

Нарийн бичиг

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн нарийн бичгээр үйлчлэх эгчийг санал болгож болно.

9.4

Залуу эмэгтэйчүүдэд Халамжийн нийгэмлэгт хамрагдахаар бэлдэхэд нь туслах

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл залуу эмэгтэйчүүд, тэдний эцэг эх, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчидтай хамтран ажиллаж, Халамжийн нийгэмлэгт хамрагдахад нь залуу эмэгтэйчүүдийг бэлдэхэд тусална.

Мөн удирдагчид залуу эмэгтэйчүүдэд болон Халамжийн нийгэмлэгийн эгч нарт харилцаа холбоо тогтоох боломжийг байнга олгож байна. Тохинуулагч эгч нарын хувьд хамтран үйлчлэх нь өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох үнэ цэнтэй арга замуудын нэг юм.

9.6

Нэмэлт удирдамж ба бодлого журам

9.6.2

Бичиг үсгийн боловсрол

Шаардлагатай бол Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бишоп, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон тойргийн зөвлөлтэй хамтран гишүүдэд уншиж, бичиж сурахад нь тусална.