Гарын авлагууд болон дуудлагууд
8. Ахлагчийн чуулга


“8. Ахлагчийн чуулга,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).

“8. Ахлагчийн чуулга,” Ерөнхий гарын авлагын түүвэр

Эрчүүд ярилцаж байгаа нь

8.

Ахлагчийн чуулга

8.1

Зорилго ба зохион байгуулалт

8.1.1

Зорилго

18 ба түүнээс дээш насны зохистой эрэгтэйчүүд Мелкизедек санваар хүлээн авч, ахлагчийн албанд томилогдож болно. Энэ албанд томилогдсон хүн Бурханы ажлыг гүйцэлдүүлэхээр Түүнд туслах ариун гэрээг байгуулдаг (Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг үзнэ үү).

8.1.2

Ахлагчийн чуулгын гишүүнчлэл

Тойрог бүр ахлагчийн чуулгатай байна. Чуулгад дараах ах нар орно. Үүнд:

  • Тойргийн бүх ахлагч.

  • Тойргийн ахлагч болох боломжтой бүх ах (8.4-ийг үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөл, дээд зөвлөлд мөн патриархаар үйлчлээгүй бүх дээд прист.

Залуу эрэгтэй ахлагчид хараахан томилогдоогүй байсан ч 18 нас хүрээд ахлагчийн чуулгын цуглаанд сууж эхэлж болно. 19 нас хүрэхэд нь эсвэл их сургуульд суралцах, номлолд үйлчлэхээр гэрээ орхин явах зэргийн өмнө, хэрэв зохистой бол түүнийг ахлагчаар томилох ёстой.

18 нас хүрээгүй гэрлэсэн эрчүүд ахлагч болох боломжтой ах нар бөгөөд ахлагчийн чуулгын гишүүд юм.

8.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

3:31

8.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

8.2.1.2

Чуулгын цуглаан дээр сайн мэдээнээс суралцах

Цуглааныг сарын хоёр, дөрөв дэх ням гарагт явуулна. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр цуглааныг төлөвлөнө. Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна.

Чуулгын цуглаан хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн нэг эсвэл хэд хэдэн үгийн сэдэвт төвлөрнө.

8.2.1.3

Үйл ажиллагаа

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл үйл ажиллагаануудыг төлөвлөж болно. Ихэнх үйл ажиллагааг ням гараг эсвэл даваа гаргийн оройноос бусад цагт явуулна.

8.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

2:46

8.2.2.1

Тохинуулал

Ахлагчийн чуулгын гишүүд чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөс тохинуулах үүрэг даалгавар авдаг. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

8.2.2.2

Богино хугацааны хэрэгцээ

Тохинуулагч ах нар үйлчилж буй хүмүүсийнхээ хэрэгцээг ойлгож, хариу арга хэмжээ авахыг эрэлхийлнэ. Өвдөх, төрөх, нас барах, ажилгүй болох болон бусад нөхцөл байдалд орсон гишүүдэд богино хугацааны тусламж хэрэгтэй байж болно.

Хэрэгтэй бол тохинуулагч ах нар ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөс тусламж хүснэ.

8.2.2.3

Урт хугацааны хэрэгцээ ба бие даах чадвар

Бишопын зохион байгуулалтаар ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл гишүүдэд урт хугацааны хэрэгцээнд нь мөн бие даах чадвараа хөгжүүлэхэд тусална.

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч эсвэл өөр удирдагч хувь хүн, гэр бүлд Бие даах чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад нь тусална. Тохинуулагч ах, эгч нар ч гэсэн төлөвлөгөөгөө гаргахад нь тусалж болно.

8.2.2.4

Тойргийн гишүүнийг нас барахад

Тойргийн гишүүнийг нас барахад ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд сэтгэлийн дэм, тусламж үзүүлнэ. Тэд бишопын удирдамжийн дагуу оршуулгын ажилд нь тусалж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 38.5.8-аас үзнэ үү.

8.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч тойрог дахь гишүүн номлогчийн ажлыг удирдахад туслуулахаар ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон нэг гишүүнтэй хамтран эдгээр ажлыг зохицуулна.

23.5.1, 23.5.3-ыг үзнэ үү.

8.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд холбох

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч тойрог дахь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдахад туслах ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг томилно. Тэр Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон нэг гишүүнтэй хамтран эдгээр ажлыг зохицуулна.

25.2.2-ыг үзнэ үү.

2:49

8.3

Ахлагчийн чуулгын удирдагчид

8.3.1

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба бишоп

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн шууд удирдлага доор ажилладаг. Тэрээр ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй тогтмол уулзаж, удирдамж заавар авч, үүрэгт ажлаа тайлагнана.

Түүнчлэн ахлагчийн чуулгын ерөнхийлөгч нь тойргийн тэргүүлэх албан тушаалтан болох бишопоос удирдамж авна. Тэд тогтмол уулзаж байна.

8.3.2

Дээд зөвлөлийн гишүүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нь дээд зөвлөлийн нэг гишүүнийг ахлагчийн чуулгад өөрсдийгөө төлөөлүүлэн томилно. Түүний үүрэг хариуцлагыг 6.5-д тоймлосон.

8.3.3

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл

8.3.3.1

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудах

Гадасны ерөнхийлөгч бишоптой зөвлөлдсөний дараа нэг ахлагч эсвэл дээд пристийг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчөөр дуудна.

Хэрэв нэгж нь хангалттай том бол ахлагчийн чуулгын ерөнхийлөгч өөрийн зөвлөхөөр үйлчлэх нэг эсвэл хоёр ахлагчийг гадасны ерөнхийлөгчид санал болгоно.

8.3.3.2

Үүрэг хариуцлага

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч дараах үүрэг хариуцлага хүлээнэ. Зөвлөхүүд нь түүнд тусална.

  • Тойргийн зөвлөлд үйлчилнэ.

  • Аврал, өргөмжлөлийн ажилд оролцохын тулд гаргаж буй чуулгын хүчин чармайлтыг удирдан явуулна (1-р бүлгийг үзнэ үү).

  • Тохинуулагч ах нарын үйлчлэлийн ажлыг зохион байгуулж, хянана.

  • Бишопын удирдлага доор тойргийн насанд хүрсэн гишүүдтэй зөвлөлдөнө.

  • Ганц бие, гэрлэсэн, насанд хүрсэн залуу ах нарыг хүчирхэгжүүлэх ахлагчийн чуулгын ажлыг зохицуулна.

  • Жилд хамгийн багадаа нэг удаа чуулгын гишүүн бүртэй ганцаарчлан уулзана.

  • Чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заана (Сургаал ба Гэрээ 107:89-ийг үзнэ үү). Үүнд, ёслол гүйцэтгэх, адислал өгөх зэрэгт хэрхэн санваараа ашиглахыг тэдэнд заах явдал орно.

  • Чуулгын бүртгэл, тайлан, санхүүг хянана (LCR.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

8.3.3.3

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзаж байна. Ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулна. Томилогдсон дээд зөвлөх чуулгад үе үе сууна.

Хурлын хөтөлбөрт дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Чуулгын гишүүдийг (түүний дотор ахлагч болох боломжтой ах нарыг) болон тэдний гэр бүлийг хэрхэн хүчирхэгжүүлэхийг төлөвлөх;

  • Номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг зохицуулах;

  • Тойргийн зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

  • Тохинууллын ярилцлагын үеэр авсан мэдээллийг авч үзэх;

  • Дуудлага, үүрэгт ажилд үйлчлэх ах нарыг бодож үзэх;

  • Чуулгын хурал цуглаан, үйл ажиллагааг төлөвлөх зэрэг юм.

8.3.4

Нарийн бичиг

Бишопын зөвшөөрлөөр ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь чуулгын нэг гишүүнийг чуулгын нарийн бичгээр дуудаж болно.

8.4

Ахлагч болох боломжтой ах нарт Мелкизедек санваар хүлээн авахад бэлдэхэд нь туслах

Ахлагч болох боломжтой ах гэдэг нь Мелкизедек санваар хүртээгүй (1) 19 ба түүнээс дээш насны эсвэл (2) 19 хүрээгүй боловч гэрлэсэн хүн байна.

Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлдэж буй ахлагч болох боломжтой ах нарт туслах нь чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хамгийн чухал үүрэгт ажил юм.