“Жишээ,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)
“Жишээ,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж
Жишээ
Бүлгүүдийг дотоод хэрэгцээгээ хангахад нь хэрхэн зохион байгуулах талаарх зарим жишээг доор харуулав.
Хичээл нь явагдаж буй бүлгүүд
Гадасны зөвлөлөөс гадасны болон орон нутгийн гишүүдийг хүссэн үедээ нэгдэх боломжтой EnglishConnect бүлгүүдээр хангахыг хүсдэг. Тэд EnglishConnect бүлгүүд нь Сүмийн гишүүдэд үйлчлэх боломжийг олгоно гэж найдаж байдаг. Тэд мөн эдгээр бүлэг нь орон нутгийн гишүүдэд Есүс Христийн талаар илүү ихийг судалж, Сүмийн гишүүдийн хайрыг мэдрэх боломжийг олгоно гэж найдаж байна.
Тэд оролцох магадлалтай хүмүүсийн ихэнхэд нь хамгийн ойрхон байх байрыг сонгосон. Тэд бүлгүүдийг мягмар гаргийн оройн 7 цагаас 8:30 хүртэл уулзуулахаар шийдсэн. Тэд EnglishConnect 1 Суралцагчдад зориулав хөтөлбөр мөн EnglishConnect 2 Суралцагчдад зориулав хөтөлбөрт тус бүр хоёр хоёр, нийт дөрвөн багшид дуудлага илгээнэ. Тэд багш нарын нэгнээс нь нийт хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллахыг хүсэх бөгөөд тухайн багшид Удирдагч ба Бичиг хэргийн нөөцийг хариуцсан нийгмийн халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтний дуудлагыг өгнө. Энэхүү дуудлагаар зохицуулагч нь бүлгүүдийг QuickReg дээр бүртгүүлэх боломжтой.
Дараа нь гадасны зөвлөл сүмд тараах материал тарааж, бүлгүүдийн талаар сошиал мэдээллийн хэрэгслээр нийтэлж, номлогчдоос уулзсан хүмүүсээ урихыг хүсэх зэргээр бүлгүүдийн талаар сурталчилна. Эхлээд гадаснаас суралцагчдыг EnglishConnect 2 хөтөлбөрийг дуусгахад бэлэн болсон үед өөрсдийн бүс дэх EnglishConnect 3 бүлэгт онлайнаар нэгдэхийг санал болгоно. Яваандаа гадас нь EnglishConnect 1 ба 2 бүлгүүдийн хичээллэдэг Сүмийн байранд EnglishConnect 3 бүлгийг хичээллүүлэхийг дэмжих хэмжээний хангалттай оролцогчтой болно. Тэд EnglishConnect 3 бүлэгт хяналт тавих зорилгоор PathwayConnect-ын номлогчдод дуудлага илгээхийн тулд өөрсдийн BYU–Pathway Worldwide-тэй хамтран ажилладаг.
Хоёр хэсэгтэй бүлгүүд
Тойргийн зөвлөлөөс тойргийн болон орон нутгийн гишүүдийг англи хэл сурах боломжоор хангахыг хүсдэг. Тэд өмнө нь EnglishConnect бүлгийн ажиллагааг зохион байгуулахаар оролдсон боловч ихэнх оролцогчдын хувьд бүтэн 25 долоо хоногийн хөтөлбөрт оролцох нь хүндрэлтэй байсан. Тэд зөвхөн хоёр хичээл хамардаг бүлгүүдийг санал болгохоор шийдсэн.
Удирдагчид бүлгүүдийг мягмар ба баасан гаргийн оройн 19:30 цагаас 21:00 хүртэл хичээллүүлэхээр төлөвлөж байна. Тэд EnglishConnect 1 Суралцагчдад зориулав хөтөлбөр мөн EnglishConnect 2 Суралцагчдад зориулав хөтөлбөрт тус бүр хоёр хоёр, нийт дөрвөн багшид дуудлага илгээнэ. Тэд бүлгүүдийг QuickReg дээр бүртгүүлэх бөгөөд Сүмийн барилгын гадна самбар өлгөж, бүлгүүдийг сурталчилна. Тэд мөн гишүүдийн найз нартаа тарааж өгөх эсвэл сошиал мэдээллийн хэрэгсэл дээр хуваалцах боломжтой тараах материал хийнэ.
Сарын эцэст удирдагчид бүлгүүдийг QuickReg дээр эцэслэн дүгнэж, ойрын хугацаанд хичээлийн дараагийн хоёр сэдвийг хамрахаар төлөвлөнө.
Өсвөр үеийнхний бүлгүүд
Гадасны зөвлөл өсвөр үеийнхнийг өсвөр үеийнхний хөтөлбөрөө дуусгаад, номлолын ажлаасаа гэртээ буцан ирснийхээ дараа суралцах, ажил эрхлэх боломж олж авахад нь туслахыг хүсдэг. Түүнчлэн удирдагчид EnglishConnect-ийг ашиглан англи хэл сурах үнэ цэнэтэй зорилгодоо хүрэхийн тулд Бурхантай хэрхэн хамтрах талаар суралцахад нь өсвөр үеийнхэнд тусална гэж найддаг. Тэд гадасныхаа өсвөр үеийнхэнд зориулан EnglishConnect бүлгүүдийг нээхээр шийдээд байна.
Өсвөр үеийнхэн нэг нэгнээсээ хол амьдардаг тул удирдагчид бүлгүүдийг мягмар гаргийн оройн 20:00 цагаас 21:00 хүртэл онлайнаар хичээллүүлэх шийд гаргасан. Тэд эргэн ирсэн номлогч, өсвөр үеийнхний дундаас англи хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүсийг бүлэгт багшлуулахаар дуудна. Удирдагчид Өсвөр үеийнхнийг хамгаалах Сүмийн бодлого-ыг дагах ёстой. Тухайлбал, тэд онлайн уулзалт бүрд Өсвөр үеийнхнийг хамгаалах сургалтад хамрагдсан насанд хүрсэн хоёр хүн байлцаж, хүүхэд тус бүр эцэг эхээрээ эцэг эхийн зөвшөөрлийн маягт дээр гарын үсэг зуруулсан байхад анхаарах ёстой.
Түүнчлэн удирдагчид багшийн эсвэл удирдагчийн хяналттай WhatsApp бүлэг үүсгэх ба ингэснээр өсвөр үеийнхэн өдөр бүр англи хэлний дадлага хийх боломжтой болно. WhatsApp бүлэг нь мягмар гаргийн уулзалтад орж чадаагүй өсвөр үеийнхнийг оролцуулах юм.
Удирдагчид EnglishConnect 2 түвшнээс дээш түвшний англи хэлний чадвартай хүүхдүүдэд зориулан өөрсдийнх нь бүсэд EnglishConnect 3 өсвөр үеийнхний бүлгийг нээхээр өөрсдийн бүсийн халамж, бие даах чадвар хөгжүүлэх менежертэй хамтран ажиллана.
Номлогчоор удирдуулсан бүлгүүд
Номлолын удирдагчид Есүс Христийн сайн мэдээг хуваалцахын тулд EnglishConnect-ийг ашиглахыг хүсдэг. Тэд EnglishConnect бүлгүүдийг номлогчийн дэмжлэгтэйгээр гишүүд нь ажиллуулж байх үед хамгийн сайн ажилладаг гэдгийг мэддэг. Тэд номлолын гадасны ерөнхийлөгчидтэй зөвлөлдсөний үндсэн дээр номлолоос EnglishConnect бүлгүүдийг нээж, тэднийг гадсанд шилжүүлэхээр шийдсэн байна.
Номлогчид номлох хуваарьт нь хамгийн сайн тохирдог төдийгүй орон нутгийн иргэдэд хамгийн сайн хүрэх боломжтой цагт бүлгүүдийн уулзалтын цагийг товлодог. Номлогчид EnglishConnect-ийн багшаар ажиллаж эхлэхийн зэрэгцээ өөрсдийг нь орлох орон нутгийн гишүүдийг олоход санваарын удирдагчидтай хамтран ажиллана. Тэдгээр гишүүний зарим нь EnglishConnect 1 ба 2 түвшинд нь урьд өмнө нь суралцаж байсан байж болно. Явцдаа номлогчид дэмжих үүрэгтэй болж ирнэ. Номлогчид хичээлд тогтмол оролцож, шинэ суралцагчдыг бүлгүүдэд санал болгож, суралцагчдыг англи хэл сурахдаа Бурханы тусламжийг эрэлхийлэхэд уриалах зэргээр бүлгүүдэд дэмжлэг үзүүлсээр байх болно.