“Бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд ба хороонууд,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)
“Бие даасан байдал,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж
Бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд ба хороонууд
EnglishConnect нь хувь хүмүүст итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчинд англи хэлний чадвараа хөгжүүлэх замаар сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даах чадвараа сайжруулахад нь тусалдаг. Мэргэжилтэн, багш нар эсвэл суралцагчийн хувиар оролцох нь хэнд ашигтай талаар залбиран бодож үзээрэй.
Та үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд EnglishConnect-ийг тохируулан өөрчилж болно. Та доорх алхмуудыг гүйцэтгэх явцдаа өөрийн үйлчилдэг хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг залбиран бодож үзээрэй.
EnglishConnect 1 ба 2 бүлгүүдийг зохион байгуулах
EnglishConnect бүлгүүдийг бусад бие даасан байдлын бүлгүүдийн адилаар зохион байгуулж, удирдаж болно. Энэ нь EnglishConnect 1 ба 2-ийн удирдлагыг бие даах чадвар хөгжүүлэх эсвэл бусад томилогдсон хороонд шилжүүлдэг гэсэн утгыг ихэвчлэн илэрхийлдэг.
Товч тайлбар
EnglishConnect 1 ба 2-т элсэхэд үнэгүй бөгөөд дараах зүйлс багтана:
-
Орон нутгийн гишүүдийн эсвэл номлогчдын удирдсан долоо хоног тутмын харилцан ярианы бүлэг.
-
90 минутын хичээлүүд.
-
Бүлгүүдэд хуваасан 25 хичээл.
-
“Судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцах зарчмууд (Сургаал ба Гэрээ 88:118).
-
Өдөр тутмын дадлага хийх эх сурвалж.
-
Gospel Library дээрх аудио болон орчуулгыг ашиглах.
Хичээлийн үргэлжлэх хугацаа, хурдыг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно (“Жишээ”).
Бүлэг эхлүүлэхийн өмнө
-
Алсын хараа, зорилтуудын талаар санваарын удирдагчтай зөвлөлдөх (Дэлгэрэнгүйг).
-
Багш нарт дуудлага илгээх, сургах (Дэлгэрэнгүйг).
-
Материалуудаар хангах (Дэлгэрэнгүйг).
-
Байршил, давтамжийг тогтоох (Дэлгэрэнгүйг).
-
QuickReg дээр бүлгийг бүртгүүлэх (Дэлгэрэнгүйг).
-
Оролцогчдыг урих ба хүлээн авах (Дэлгэрэнгүйг).
Бүлгийн ажиллагааны үеэр
-
Итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчныг бүрдүүлэх (Дэлгэрэнгүйг).
-
Багш нарын өсөлт хөгжлийг дэмжих (Дэлгэрэнгүйг).
-
Суралцагчдад EnglishConnect-ийн дараагийн түвшинд бэлтгэгдэхэд нь туслах (Дэлгэрэнгүйг).
-
Сүмийн бусад эх сурвалжийг танилцуулах (Дэлгэрэнгүйг).
-
QuickReg дээр бүлгээ удирдах (Дэлгэрэнгүйг).
Бүлгийн ажиллагааг эцэслэн дүгнэх
-
Бүлгийн ажиллагааны төгсгөлд гэрчилгээ хэвлэж, тараах (Дэлгэрэнгүйг).
-
Суралцагчдад EnglishConnect-ийн дараагийн түвшин эсвэл BYU–Pathway Worldwide руу шилжихэд нь туслах (Дэлгэрэнгүйг).
-
Багш гэж дуудагдаж болох суралцагчдыг тодорхойлох (Дэлгэрэнгүйг).
-
Суралцагчдыг Сүмийн бусад хөтөлбөрт оролцоход урих (Дэлгэрэнгүйг).
-
QuickReg дээр бүлгийн ажиллагааг эцэслэн дүгнэх (Дэлгэрэнгүйг).
-
Санваарын удирдагчдад мэдэгдэх (Дэлгэрэнгүйг).
EnglishConnect 3 бүлгүүдэд суралцагчдыг холбох
EnglishConnect 3 нь суралцагчдад ажил эрхлэх, суралцах боломжууд—тэр дундаа BYU–Pathway Worldwide-д элсэх боломжийг олж авахад туслах дунд шатны англи хэлний ур чадвараа хөгжүүлэхэд тусалдаг. Сүмийн үйлчлэлийн номлогчид EnglishConnect 3 бүлгүүдэд дэмжлэг үзүүлдэг.
Та суралцагчдад EnglishConnect 3-д хандахад нь хоёр арга замаар туслах боломжтой:
-
Одоо байгаа бүлэгт суралцагчдыг элсэхэд нь туслах. EnglishConnect 3 нь дэлхийн ихэнх бүсэд бүлгүүдтэй. Та суралцагчдыг englishconnect.org/join дээр өргөдөл гаргахад нь чиглүүлэх замаар EnglishConnect 3 бүлэгт элсэхэд нь туслах боломжтой. Нэмэлт асуулт байгаа эсвэл элсэлтийн асуудалтай тулгарсан суралцагчдыг byupathway.org/help/contact-us руу санал болгох.
-
EnglishConnect 3 бүлгийг санал болгох. Хэрэв та EnglishConnect 3 бүлгийг эхлүүлэхийг хүсвэл learn@englishconnect.org руу э-мэйл бичнэ үү. Сүмийн үйлчлэлийн номлогчид дараа нь тантай холбогдох болно.