“Зорилго,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)
“Зорилго,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж
Зорилго
EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс явуулдаг англи хэл сурахад зориулан гаргасан хөтөлбөр юм. EnglishConnect-ийн зорилго нь хувь хүмүүст итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчинд англи хэлний чадвараа хөгжүүлэх замаар сүнслэг болон материаллаг байдлын хувь бие даах чадвараа сайжруулахад нь туслах явдал юм.
EnglishConnect нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг дэмждэг
EnglishConnect нь Бурханы хүүхдүүдэд дараах замаар тусалдаг:
-
Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах EnglishConnect дээр оролцогчид “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” суралцах зарчмуудыг ашигладаг (Сургаал ба Гэрээ 88:118). Багш, суралцагчид Их Эзэний тусламжийг эрэлхийлж, хүлээн авснаар итгэлээ хүчирхэгжүүлдэг. (Жишээ)
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Англи хэлний чадвар нь бие даасан байдал, үйлчлэлийн боломжуудыг өргөжүүлдэг. EnglishConnect нь суралцагчдад үйлчлэх, ажил эрхлэх, суралцах боломжуудад бэлтгэгдэхэд нь тусалдаг. Түүнчлэн оролцогчид бие биедээ зааж, хамтдаа суралцсанаар нэг нэгнээ хайрлаж, үйлчилж сурдаг. (Жишээ)
-
Сайн мэдээг хүлээн авахад бүгдийг урих EnglishConnect бүлгүүдэд оролцогчид сайн мэдээний зарчмуудыг судалж, ашиглаж, өөр хоорондоо нөхөрлөдөг. EnglishConnect-ийн туршид оролцогчид бусдыг хайрлах, хуваалцах болон сайн мэдээний адислалыг хүлээн авахад бусдыг урих үедээ Сүнсийг дагах олон боломжтой болдог. (Жишээ)