Англи хэл сурах
Нэмэлт удирдамж


“Нэмэлт удирдамж,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)

“Нэмэлт удирдамж,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж

Нэмэлт удирдамж

Итгэл үнэмшил, нөхөрлөл ба өсөлт хөгжил

Итгэл үнэмшил, нөхөрлөл, өсөлт хөгжлийг бий болгох. Суралцагчдад итгэл үнэмшлээ нэмэгдүүлж, нөхөрлөл мэдэрч, чадавхаа хөгжүүлэх боломжтой орчныг бүрдүүлэхэд туслаарай. Та багш нарт дуудлага өгч, хичээлийн өрөө байраар хангаж, суралцагч, багш нарт шаардлагатай эх сурвалжийг олгох замаар үүнийг гүйцэтгэх боломжтой. Та мөн суралцагчдад дэмжлэг үзүүлж чадах номлогч, бие даах чадварыг хөгжүүлэх бусад бүлэгтэй хамтран ажиллаж болно.

Санваарын удирдагчид

Санваарын удирдагчидтай зөвлөлдөх. Танай хөтөлбөрийг санваарын удирдагчид хянаж, баталсан байх ёстой. Санваарын удирдагчдад бие даах чадвар, семинар, институт, номлолын хүчин чармайлтыг хариуцсан хүмүүс багтдаг. Санваарын удирдагчидтай дараах асуудлаар зөвлөлдөөрэй:

Санваарын удирдагчдад мэдэгдэх. EnglishConnect бүлгүүдийн ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар санваарын удирдагчдад эргүүлэн тайлагнаарай.

Хууль, дүрэм журам дагаж мөрдөх. EnglishConnect хөтөлбөр нь englishconnect.org/leader/approved-locations дээрх орон нутгийн хууль ёсны шаардлагуудтай нийцэж байх ёстой.

Анхаар: EnglishConnect-ийн эх сурвалжийг оюуны өмчийн хуулиар хамгаалдаг бөгөөд зөвшөөрөлгүй засварлан өөрчлөх ёсгүй.

Номлолын түншлэл

Сайн мэдээг хуваалцахын тулд EnglishConnect-ийг ашиглахаар төлөвлөөрэй. EnglishConnect нь тойргийн номлолын төлөвлөгөөний томоохон хэсэг болж болно. EnglishConnect бүлгүүд нь:

  • Бүтэн цагийн номлогчдыг хайж олох, тэдний хичээл заах боломжуудыг нэмэгдүүлдэг.

  • Гишүүд, Сүмийн найзууд, номлогчдын хоорондын харилцааг бэхжүүлдэг.

  • Номлогчдоор хичээл заалгаад эргэж ирсэн гишүүдийг эсвэл хүмүүсийг тойрогт нэгдэхэд нь тусалдаг.

  • Гишүүдэд хайрлах, хуваалцах, урих зарчмыг хэрэгжүүлэхэд тусалдаг (Ерөнхий гарын авлага, 23.1-ийг үзнэ үү).

Гишүүний удирдсан, номлогчийн дэмжлэгтэй хүчин чармайлтууд зэрэг нь эдгээр үр дүнд хүрэхэд хамгийн сайн тусалдаг. Гишүүд EnglishConnect бүлгүүдийг удирдсанаар оролцогчид гишүүдтэй нөхөрлөл тогтоож, итгэл үнэмшилтэй болох туршлагаа хуваалцах илүү боломжтой болдог. EnglishConnect бүлгүүдийг сайн мэдээг хуваалцах, түүний дагуу амьдрах энгийн бодит газар болгохын тулд номлогчид, номлолын удирдагчид, бие даах чадвар хөгжүүлэх хороо энэ талаар хамтдаа зөвлөлдөх нь зүйтэй.

Номлогчдыг туслахад урих. Гадаснаас эсвэл тойргоос EnglishConnect бүлгүүдийн үйл ажиллагаа явуулж буй бүсүүдэд номлогчдыг дараах зүйлсэд туслахад уриарай:

  • Бүлгийн ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны үеэр дадлага хийх.

  • Харилцан ярианы бүлгүүдийн хооронд суралцагчидтай дадлага хийх.

  • Шаардлагатай үед зарим нэг хичээлийг заах.

Багш нар

Багшийн үүрэг хариуцлага

Багш нар EnglishConnect бүлгүүдэд Сүнсийг урих, итгэл үнэмшил бий болгох, нөхөрлөх, өсөж хөгжих орчин бий болгоход чухал үүрэгтэй. Тэд англи хэлээр мэргэшсэн эсвэл заах туршлагатай байх албагүй. Тэд суралцагчидтай адил хэлээр ярьдаг байх шаардлагагүй. EnglishConnect-ийн хичээлүүдийг хэл сурах батлагдсан зарчмуудыг ашиглан зохиосон бөгөөд багш нар суралцагчдыг хичээлээр дамжуулан хайраар удирдан чиглүүлэх үедээ хамгийн сайн багш болж чаддаг. Багш нар англи хэл сурахаар дамжуулан Бурханд ойртож очиход нь суралцагчдад тусалдаг.

Багшийн шинж чанарууд

Сайн багш гэдэг нь:

  • Англи хэл заах урам зориг, сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүллээр дүүрэн.

  • Суралцагчдыг хайрлаж, тэвчээртэй ханддаг бөгөөд тэднийг амжилтад хүрэхийг харахыг чин сэтгэлээсээ хүсдэг.

  • Эерэг бөгөөд өөдрөг хандлагатай.

  • Бүлгүүдийг найдвартай удирдаж, үргэлж бэлэн байдаг.

Багш нарыг дуудах. EnglishConnect-ийн суралцагчдын дунд насанд хүрээгүй хүүхдүүд байж болох тул орон нутгийн санваарын удирдагчид дуудлага өгөхийн өмнө ажиллах боломжтой багш нэг бүртэй ярилцлага хийж, гишүүнчлэлийн бүртгэлийн тэмдэглэгээг нь хянах ёстой. Насанд хүрээгүй хүүхэд хамрагдсан бүлгүүдэд заавал хоёр насанд хүрсэн хүн байх ёстой ба Өсвөр үеийнхнийг хамгаалах Сүмийн бодлого-ыг дагах ёстой. Насанд хүрээгүй хүүхэд хамрагдаагүй бүлгүүд ч гэсэн хоёр багштай байх ёстой ба ингэснээр аль нэг багш нь байхгүй эсвэл өвдсөн үед нөгөө нь заах эсвэл нөгөөгөө орлох боломжтой юм.

Багш нарыг сургалтад хамруулах. Та Багш нарт зориулсан EnglishConnect болон englishconnect.org/teacher дээрх эх сурвалжийг ашиглан, багш нарыг сургалтад хамруулах боломжтой. Та мөн багш нарт суралцагчийн гарын авлага, дасгалын номын хуулбарыг өгөх ёстой (“Материалууд” гэдгийг үзнэ үү). Багш нарыг мөн хамтдаа зөвлөлдөхөөр тогтмол уулзаж, хамгийн шилдэг туршлагаа хуваалцаж, нэг нэгнийхээ асуултад хариулж, сургалтын материалуудыг хянахад уриалдаг.

Суралцагчдыг багш болж дэвшихэд нь туслах. Багш нар ирээдүйд бүлэгт хичээл заахаар бэлтгэгдэх боломжтой суралцагчдыг бүлгүүдээс тодорхойлж болно. Хичээл заах нь суралцагчдад өсөж хөгжиж, хөтөлбөрт хамрагдах хүртээмжээ өргөжүүлэхэд нь тусалдаг.

Материал

Суралцагчдыг материалаар хангах. Суралцагчид нь Gospel Library дээрээс EnglishConnect 1 Суралцагчдад зориулав эсвэл EnglishConnect 2 Суралцагчдад зориулав-д цахимаар нэвтэрч эсвэл store.ChurchofJesusChrist.org дээрх Сүмийн онлайн дэлгүүрээр дамжуулан хэвлэмэл хэлбэрээр авахын тулд нэвтрэх эрхтэй байх хэрэгтэй. Дасгалын номууд болон онлайн үйл ажиллагааг багтаасан сурах үйл явцыг сайжруулахад туслах нэмэлт нөөцүүд мөн байгаа. Суралцагчдын хандах боломжтой бүх эх сурвалжийн талаарх тайлбарыг “EnglishConnect-ын суралцагч болон багшид зориулсан материалууд гэж юу вэ?”, “Түгээмэл асуудаг асуултууд” хэсгүүдээс тус тус үзнэ үү.

Хэвлэмэл эх сурвалж

Хэрэв та хэвлэмэл эх сурвалж өгч буй бол орон нутгийн салбарууд нь энэхүү хүчин чармайлтыг өөрсдийн байгаа төсвөөр дэмждэг. Хэрэв танд санхүүжилт хэрэгтэй бол гадасны ерөнхийлөгч санхүүжилт хүсэх батлагдсан үйл явцыг дагах ёстой. Суралцагчдаас оролцох ямар нэг хураамж бүү аваарай. Хэрэв суралцагчид өөрсдөө хэвлэмэл гарын авлагаа худалдан авах ёстой бол тэд орон нутгийн түгээх төвүүд эсвэл Сүмийн онлайн дэлгүүрээр дамжуулан худалдан авч болно.

Анхаар: Гарын авлагууд ирэхэд зургаан долоо хоног хүртэл хугацаа зарцуулагдаж болно.

Багш нарыг материалаар хангах. Багш нар нь Багш нарт зориулсан EnglishConnect-ийг Gospel Library дээрээс болон englishconnect.org/teacher дээрх бусад сургалтын эх сурвалжийг судлах ёстой.

Онлайн хичээл дээрх толилуулга

Мөн багш нар онлайн харилцан ярианы бүлгийн ажиллагааг хөтлөн явуулахдаа EnglishConnect-ийн толилуулгын эх сурвалжуудыг ашиглаж болно. Хичээлийн толилуулгууд englishconnect.org/resources/teaching-materials дээр байгаа.

Байршил ба давтамж

Та биечлэн орох эсвэл онлайн бүлгийн хичээлийн алийг санал болгохоо шийдээрэй. Сүмийн байгууламж дахь биечлэн орох бүлгүүд нь нөхөрлөх боломжийг бий болгодог. Хэрэв оролцогчдод Сүмийн байгууламжид ирэхэд хүндрэлтэй бол онлайн бүлгийн ажиллагаагаар хангах талаар бодож үзээрэй. “Онлайн бүлгүүдийг удирдах удирдамж” ба “Онлайн бүлгийн оролцогчид өгөх удирдамж” нь удирдагч, багш нар, суралцагчдад урам зориг бүхий онлайн суралцах орчныг бий болгоход нь тусалдаг. Онлайн хичээл дээрх толилуулгууд englishconnect.org/resources/teaching-materials дээр байгаа.

Бүлгүүдийг хэр давтамжтай уулзахыг шийдэх. Ихэнх бүлгүүд долоо хоногт нэг эсвэл хоёр удаа уулздаг боловч хичээлүүд бичигдсэн байдаг тул бүлгүүд хүсвэл илүү ойр ойрхон уулзаж болно. Суралцагчдад хичээл тус бүрийн өмнө ганцаарчлан суралцах ажиллагаагаа гүйцэтгэхэд нь цаг хэрэгтэй байдаг болохыг санаарай.

Бүлгүүдийг хэзээ хэр удаан уулзахыг шийдэх. Суралцагчид, багш нарт хамгийн сайн тохирох цаг, өдрийг сонгоорой. Ихэнх бүлгүүд 90 минутын хугацаатай уулздаг боловч хүсвэл өөр хугацаатай уулзаж болно.

Бүлгийн ажиллагааны үргэлжлэх хугацаа, ямар хичээл орохыг нь шийдэх. Ихэнх бүлгүүд тасралтгүй хичээллэж байдаг тул гарын авлагыг үзэж дуусгаад, хичээл 1-ээс эхэлдэг гэсэн үг юм. Бусад бүлэг нь гарын авлагыг ганц удаа л үзэж дуусгадаг эсвэл гарын авлага дээрх хичээлүүдийн зөвхөн зарим хэсгийг л хамардаг.

Удирдагчид бүлгүүдийг хэрхэн зохион байгуулдаг аргуудын талаар “Жишээ” хэсгээс үзнэ үү.

Бүртгэл ба Гэрчилгээ (QuickReg)

QuickReg дээр бүлгүүд үүсгээд, удирдах. QuickReg нь бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг удирдахад Сүмээс батлагдсан хэрэгсэл юм. QuickReg дээр бүлэг үүсгэхийн тулд quickreg.englishconnect.org руу ороорой. Дараа нь дараах зорилгоор QuickReg-ыг үргэлжлүүлэн ашиглана уу:

  • Бүлгүүдийг сурталчлах.

  • Бүлгүүдийн огноо, цаг, байршлыг өөрчлөх.

  • Оролцогчдын гэрчилгээг хэвлэх.

  • Суралцагчдын төлөвийг өөрчлөх.

  • Бүлгүүдийн ажиллагааг эцэслэн дүгнэх.

Сургалтад зориулан englishconnect.org/leader дээрээс QuickReg зааварчилгаа видеог үзнэ үү.

Анхаар: QuickReg-ыг ашиглахын тулд гишүүн нь (1) Сүмийн дуудлагатай байх ёстой ба (2) дуудлагаа Удирдагч ба бичиг хэргийн ажилтны эх сурвалжууд дээр бүртгүүлсэн байх ёстой.

QuickReg дээрээс гэрчилгээ хэвлээд, олгох. Багш нар, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүд QuickReg-т хамрагдсан суралцагчдад оролцсон гэрчилгээг нь хэвлэж өгч, олгож болно.

Урих ба мэдлэг олгох үйл явц

Мэдлэг олгох материалуудыг ашиглах. Сурталчилгааны материалууд store.ChurchofJesusChrist.org дээрх Сүмийн онлайн дэлгүүр болон englishconnect.org/resources/leader#publicity дээр байгаа.

Суралцагчдыг урих. Та тохинуулагч ах, эгч, дүүс, номлогчид, тойргийн ханын сонин, зар сурталчилгааны самбар, бусад ердийн харилцаа холбооны сувгуудыг ашиглан EnglishConnect бүлгүүдийг сурталчилж болно. Орон нутгийн салбаруудаас зөвшөөрөл авч, санхүүжилт авсан бол бүлгүүд сошиал мэдээллийн хэрэгсэл, орон нутгийн тойрог эсвэл гадасны вэб хуудас дээр сурталчилгаа хийх талаар бодож үзэж болно. Эдгээр сурталчилгааны аргын аль нэгийг туршихын өмнө englishconnect.org/leader/approved-locations дээрх орон нутгийн хууль ёсны удирдамжийг авч үзээрэй.

Суралцагчдыг угтаж авах. Суралцагчдыг бүлэгт бүртгүүлэхэд нь хэрхэн угтаж авах талаараа төлөвлөгөө гаргаарай.

Өөр итгэл үнэмшилтэй найзуудаа урих. Таныг өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг оролцуулахыг уриалж байна. Бурхан оролцогчдод англи хэл суралцахад нь тусална гэсэн итгэл үнэмшлээ нээлттэй хуваалцахын зэрэгцээ бусдын итгэл үнэмшилд үргэлж хүндэтгэлтэй хандаж байгаарай.

Өсвөр үеийнхнийг урих талаар бодож үз. Та зөвхөн өсвөр үеийнхэнд зориулсан бүлгүүд зохион байгуулж болно эсвэл тэднийг насанд хүрэгчидтэй хамт оролцоход урьж болно. EnglishConnect дээр өсөж буй үеийнхэн англи хэл сурахдаа Бурханы тусламжийг хэрхэн авахад суралцдаг. Эдгээр хичээл нь тэдэнд Бурхан тэдний амьдралын бүх асуудалд тусална гэсэн итгэл үнэмшилтэй болоход тусална.

Өсвөр үеийнхнийг хамгаалах Сүмийн бодлого-ыг дагах. Насанд хүрээгүй хүүхдүүд (18 эсвэл түүнээс доош насны болон гэртээ амьдарч буй) бүлгийн ажиллагаанд оролцохын өмнө эцэг эхээрээ гарын үсэг зуруулсан зөвшөөрлийн маягтыг авчрах ёстой. Маягтууд нь englishconnect.org/resources/leader дээр олон хэл дээр байгаа. Түүнчлэн EnglishConnect бүлгүүд нь бүлгийн уулзалтын үеэр насанд хүрсэн дор хаяж хоёр хариуцлагатай хүн үргэлж байх ёстой гэсэн Сүмийн бодлогыг дагах ёстой. Бүлэг онлайнаар уулзаж буй үед ч гэсэн эдгээр бодлогыг заавал мөрдөх ёстой.

Дараагийн түвшин рүү ахих

Суралцагчдад EnglishConnect болон BYU–Pathway Worldwide-ын боловсрол, карьерын замын талаар мэдлэг олгоорой. EnglishConnect болон BYU–Pathway Worldwide нь суралцагчдыг итгэл үнэмшил, нөхөрлөлийн орчинд шинэ чадвар олж авах арга замаар хангадаг. Та byupathway.org/englishconnect дээрээс эх сурвалжуудыг олж болно.

Суралцагчдад EnglishConnect 3-т элсэхэд нь туслах.EnglishConnect 3 Бүлгүүдэд суралцагчдыг холбох” хэсгийг үзнэ үү.

Орон нутгийнхаа BYU–Pathway Worldwide үйлчлэлийн номлогчидтой холбогдоорой. Суралцагчдыг EnglishConnect 3 түвшнээс BYUPathway Worldwide руу шилжихэд нь дэмжлэг үзүүлэх арга замуудын талаар ярилцаарай.

Сүмийн бусад эх сурвалжтай холбогдох

Сүмийн нэмэлт эх сурвалжтай холбогдох. Оролцогчдыг бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд, өсвөр үеийнхний үйл ажиллагаа, Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг судлах боломжууд зэрэг Сүмийн нэмэлт эх сурвалжтай холбож өгөх төлөвлөгөө гаргаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Сэтгэл зүйн, сургалтын болон ажил эрхлэлтийн нөөцүүд”, ChurchofJesusChrist.org хуудсыг үзнэ үү.