Англи хэл сурах
Эш татсан жишээ


“Эш татсан жишээнүүд,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж (2023)

“Эш татсан жишээнүүд,” EnglishConnect-ийг хэрэгжүүлэх удирдамж

Эш татсан жишээнүүд

Бусад файлаас эш татаж авсан бөгөөд Gospel Library “Шургуулга” дотор бүхэлд нь оруулсан зарим жишээг доор харуулав.

Жишээний багц 1

Түүх 1—Мариа

Мариа англи хэл сурахдаа Бурханы тусламжийг хэрхэн хүлээн авахад суралцсан. Түүний Бурханд итгэх итгэл, найдвар өсөн нэмэгдсэн төдийгүй амьдралынхаа бусад асуудалд ч Түүний тусламжийг эрэлхийлэх болжээ. Тэр одоо сайн мэдээнээс суралцах үйл явцаа сайжруулахын тулд суралцах зарчмуудыг ашиглах болсон.

Түүх 2—Кофи

Кофиг сүмийн нэгэн гишүүн EnglishConnect бүлэгт урих хүртэл тэрээр Сүмд явдаггүй байжээ. Түүний бусад оролцогчоос олж авсан туршлага нь Христ рүү илүү ойртох хүслийг нь дахин асаахад тусалсан байна. Тэр одоо сүмд тогтмол явж, дуудлагад үнэнч үйлчилж, бусдад тохинуулдаг болжээ.

Жишээний багц 2

Түүх 1—Эксэллэнт

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад оршин суух Эксэллэнт EnglishConnect 2 түвшнийг дүүргэсэн бөгөөд олон улсын жуулчдад үйлчилдэг бизнесээ өргөжүүлж чадсан нь орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Эксэллэнт мөн EnglishConnect-ын багшаар үйлчилж, бусдад туслах болжээ.

Түүх 2—Зэн Мин

Зэн Мин EnglishConnect-ээр дамжуулан англи хэлний чадвараа сайжруулсан төдийгүй BYU–Pathway Worldwide-д элссэн байна. Тэрээр англи хэл мэддэгийнхээ ачаар BYU–Pathway Worldwide-д суралцаж байх хугацаандаа өндөр цалинтай ажил олж чаджээ.

Жишээний багц 3

Түүх 1—Лукас

Лукас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх найзуудаа өөртэй нь хамт EnglishConnect бүлэгт нэгдэхэд урьжээ. Мариа түүний нийтлэлийг хараад, түүнтэй хамт явахаар шийдсэн байна. Мариад өөрийнх нь мэдэрсэн итгэл үнэмшил, нөхөрлөл урам зориг өгсөн бөгөөд номлогчдоос Сүмийн талаар илүү ихийг олж мэдэхээр шийджээ. Тэрээр баптисм хүртэхээр шийдсэн бөгөөд одоо EnglishConnect 1-ийн багшаар үйлчилж байна.