Хуучин Гэрээ 2022
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах


Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022 гарын авлагыг ашиглах

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах

Энэхүү эх сурвалжийг хэнд зориулсан бэ?

Үүнийг Сүмийн хувь хүн, гэр бүл болгонд зориулсан. Уг гарын авлага нь таны бие даан эсвэл гэр бүлээрээ суралцах эсэхээс үл хамааран, сайн мэдээнээс суралцахад тань туслах зорилготой. Хэрэв та урьд нь сайн мэдээнээс тогтмол суралцдаггүй байсан бол энэхүү эх сурвалж танд суралцаж эхлэхэд тусална. Хэрэв та аль хэдийн сайн мэдээнээс суралцах сайн хэвшилтэй болсон бол энэ нь танд илүү ач холбогдол бүхий туршлага олж авахад туслах болно.

Би энэ эх сурвалжийг хэрхэн ашиглах вэ?

Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Энэ нь хувиараа болон гэр бүлээрээ судар судлах заавар эсвэл удирдамж болохын хувьд танд тустай байж болох юм. Мөн та үүнийг гэр бүлийн үдэштээ ашиглаж болно. Тойм нь Хуучин Гэрээнд гардаг чухал зарчмуудыг тодотгож өгдөг бөгөөд хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан суралцах санаа, үйл ажиллагааг санал болгож, сэтгэгдлээ бичих зайг гаргаж өгдөг.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны хийж байгаа бусад сайн зүйлийг орлох юм уу тэдгээртэй өрсөлдөх зорилгогүй. Бурханы үгээс хэрхэн суралцах арга барилаа тодорхойлохын тулд Сүнсний удирдамжийг дага.

Зураг
Гэртээ судраас суралцаж буй хос

Энэхүү эх сурвалж Сүмд болж буй зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ?

Энэ эх сурвалжийн тоймыг долоо хоног тутмын унших хуваарийн дагуу бэлтгэсэн. Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулсан Ирээд, Намайг дага эх сурвалжууд нэг ижил хуваарийг мөрдөнө. Гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүнийхээ дагуу амьдрах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхэд Сүмийн багш нар тань танд гэртээ судалсан судрын хэсгийнхээ талаарх асуулт, бодол санаа, туршлагыг хуваалцах боломжийг олгох болно.

Ням гаргийн анги сард ердөө хоёр удаа ордог тул Ням гаргийн ангийн багш нар долоо хоногийн хуваарийг дагахын тулд хичээлийг алгасаж эсвэл нэгтгэж болно. Гадасны чуулган юм уу өөр бусад шалтгаанаар Сүмийн ердийн цуглаан болохгүй долоо хоногуудад (Ням гаргийн анги болон Хүүхдийн хэсэг хоёрт хоёуланд) мөн адил байдлаар заах шаардлагатай байж болох юм. Ийм долоо хоногуудад Хуучин Гэрээг гэртээ үргэлжлүүлэн судлахад таныг урьж байна.

Би энэ хуваарийг дагах шаардлагатай юу?

Энэхүү хуваарь нь таныг жилийн эцэс гэхэд Хуучин Гэрээ болон Агуу Үнэт Сувдаас сонгосон хэсгүүдийг уншихад туслах болно. Түүнчлэн бусадтай нэг адил хуваарийг дагах нь гэр орондоо болон сүм дээр мөн өөр бусад газарт утга учир бүхий туршлага олж авахад хөтөлж болно. Гэхдээ хуваарьт баригдах юм уу заавал шүлэг бүрийг унших ёстой гэх хэрэггүй бөгөөд энэхүү хуваарь нь өөрийнхөө алхмыг зохицуулахад туслах хөтөч төдий зүйл юм. Хамгийн чухал зүйл бол таны хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцаж байгаа явдал билээ.

Хуучин Гэрээг унших хуваарийн талаарх тэмдэглэл

2022 оны Ирээд, Намайг дага гарын авлагын унших хуваарьт Хуучин Гэрээний бүх бүлгийг оруулаагүй. Хуучин Гэрээ нь бусад судрыг бодвол том хэмжээтэй тул танд болон танай гэр бүлийнхний уншлагын хуваарийг илүү хялбарчлах үүднээс зарим бүлэг, номыг хассан болно.

Нуршуу болгохоос зайлсхийж, Есүс Христийг гэрчилсэн хэсгүүдийг онцлох зорилгоор сонгосон бүлэг, номууд нь сургаалаар баялаг, өнөөгийн бидэнд хамаатай болно. Жишээлбэл, санал болгосон унших хуваарьт 1 болон 2 Шастир ороогүй. Учир нь эдгээр номын ихэнх агуулга 1 болон 2 Хаад дээрх материалтай давхацдаг. Мөн уг хуваарьт Соломоны дуун номыг оруулаагүй. Учир нь бошиглогч Иосеф Смит энэ номыг сүнслэгээр өдөөгдсөн судар биш хэмээн заасан юм (Судруудын удирдамжийн “Соломоны дуун” хэсгийг үзнэ үү scriptures.ChurchofJesusChrist.org). Гэхдээ энэ бол зөвхөн санал болгож буй судлах хуваарь гэдгийг санаарай. Хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг хувийн илчлэлтээр удирдах ёстой.