Хуучин Гэрээ 2022
Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оролцуулах


“Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оролцуулах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оролцуулах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Сайн мэдээнээс суралцахдаа ариун нандин дуу хөгжмийг оролцуулах

Хүүхдийн хэсгийн дуу, дууллуудыг дуулах нь таныг болон таны гэр бүлийг олон талаар адисална. Эдгээр санаа нь сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахыг хичээхдээ ариун нандин дуу хөгжмийг ашиглахад танд тусална.

  • Сургаалын зарчмуудыг судал. Өөрийн дуулж эсвэл сонсож буй дуугаар дамжуулан зааж буй үнэнийг олж мэд. Энэ нь өдрийн турш эдгээр үнэний талаарх сайн мэдээний хэлэлцүүлэг хийхэд хөтөлж болох юм. Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар заадаг Хүүхдийн хэсгийн дуу, дууллыг дуул эсвэл сонс. Ариун Сүнс Аврагчийг болон Түүний сургаалыг ямар арга замаар гэрчилж байгаад анхаарлаа хандуул.

  • Дуу хөгжмийн хүчийг хүлээн зөвшөөр. Хүүхдийн хэсгийн дуу, дууллыг дуулж эсвэл сонсох нь хэрэгтэй үед адисалж болох юм. Жишээлбэл, дуу дуулах нь унтаж байгаа хүүхдийг тайвшруулж, гэр бүлээрээ нэгдэн ажиллах баяр баясгаланг бүрдүүлж, өвчтэй хөршийн тань сэтгэлийг сэргээн, сэтгэлийн зовуурьтай байгаа хүнийг тайтгаруулж болох юм.

  • Туршлагаа хуваалц. Дууны захиастай холбоотой хувийн болон гэр бүлийнхээ туршлагаас хуваалц. Та мөн холбогдох судрын түүхийг хуваалцаж болно.

  • Гэр бүлээ татан оролцуул. Танай гэр бүл идэвхтэй оролцох юм бол дуунаас илүү их зүйлийг суралцана. Гэр бүлийнхээ гишүүдийг татан оролцуулахын тулд та том хүүхдийг дүү нартаа дуу заахад эсвэл Хүүхдийн хэсэгт сурсан дуугаа гэр бүлийнхэндээ заахад урьж болно. Мөн та гэр бүлийн гишүүдээр дууг ээлжлэн удирдуулж болно.

  • Бүтээлч бай. Гэр бүлээрээ ариун нандин дуу хөгжим сурахын тулд янз бүрийн аргыг ашиглаарай. Жишээлбэл, та дууны үг, хэллэгтэй таарсан гарын дохио зангааг ашиглаж болно. Эсвэл та дууны хэсгүүдийг жүжигчлэн үзүүлж, гэр бүлийн бусад гишүүнээр ямар дуу болохыг нь таалгуулж болно. Гэр бүлийнхэнд тань дууг янз бүрийн хурд, өнгөөр дуулах таалагдаж болох юм. Gospel Library болон Gospel for Kids аппликэйшнд дууг сурахад тань туслах аудио, видео бичлэгийн сонголт бий. Мөн та сонсох ариун нандин дуу хөгжмийг тоглуулах жагсаалт гаргах боломжтой.

Нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх толилуулгын зааварчилгаа” дахь “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах нь,” “Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуунуудыг сурч, эргэн санахад туслах нь” хэсгээс үзнэ үү.