Хуучин Гэрээ 2022
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
гэртээ судраас суралцаж буй гэр бүл

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийн ихэнхийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном ба Хүүхдийн дууны ном

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Та Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, Хүүхдийн дууны ном зэргийн хэвлэмэл хувилбарыг ашиглахаас гадна music.ChurchofJesusChrist.org мөн Sacred Music, Gospel Media аппликэйшнаас олон дуулал, хүүхдийн дууг аудио болон видео хувилбараар авч болно.

Институт, семинарын гарын авлагууд

Институт, семинарын гарын авлагуудад сударт гардаг зарчим, түүхийн сургаалын тайлбар, түүхэн үндэслэл агуулагддаг.

Сүмийн сэтгүүлүүд

Найз, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Лиахона зэрэг сэтгүүлүүд нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас зааж буй зарчмууддаа нэмэлт эх сурвалж болгон ашиглаж болох түүх, үйл ажиллагаануудаар хангадаг.

Gospel Topics

Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрээс та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээллийг холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео бичлэг зэрэг хэрэгтэй эх сурвалжуудын холбоосын хамт олж авч болно. Түүнчлэн та сургаал, түүхэн асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг Gospel Topics Essays-ийг олж болно.

Хуучин Гэрээний түүхүүд

Хуучин Гэрээний түүхүүд нь Хуучин Гэрээн дэх сургаал, түүхүүдийн талаар мэдэж авахад хүүхдүүдэд тусална. Та мөн Gospel Library аппликэйшн болон MediaLibrary.ChurchofJesusChrist.org вэбсайтаас эдгээр түүхийн видео бичлэгийг олж болно.

Судрын түүхийн буддаг ном—Хуучин Гэрээ

Энэхүү эх сурвалж нь хүүхдүүдийн Хуучин Гэрээнээс суралцах үйл явцыг сайжруулахад зориулсан, өнгөөр ялган будах хөгжилтэй үйл ажиллагааны хуудаснуудыг агуулдаг.

Видео ба уран зураг

Уран зураг, видео болон бусад медиа нь танай гэр бүлд судруудтай холбоотой сургаал, түүхүүдийг ойлгож, төсөөлөн бодоход тусална. MediaLibrary.ChurchofJesusChrist.org дэх Gospel Media дээрээс Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгыг үзэж болно. Gospel Media нь мөн гар утасны аппликэйшн хэлбэрээр байгаа. Та Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрээс ашиглаж болох олон зургийг олж болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол нь Христтэй адил заах зарчмуудын талаар судалж, хэрэгжүүлэхэд тань тусална.