Хуучин Гэрээ 2022
3-р сарын 7–13. Эхлэл 37–41: “Их Эзэн Иосефтой хамт байв”


“3-р сарын 7–13. Эхлэл 37–41: ‘Их Эзэн Иосефтой хамт байв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“3-р сарын 7–13. Эхлэл 37–41,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Зураг
Египетийн Иосеф шоронд байгаа нь

Египетийн Иосеф шоронд байгаа нь, Жэфф Ворд

3-р сарын 7–13

Эхлэл 37–41

“Их Эзэн Иосефтой хамт байв”

Эхлэл 37–41-ийг уншиж байхдаа Сүнс танд судрын хэсгүүд амьдралтай тань хэрхэн уялдаж байгааг ойлгоход туслахын төлөө залбир. Хүлээж авсан ойлголтуудаа бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Заримдаа муу зүйлс сайн хүмүүст тохиолддог. Амьдрал бидэнд үүнийг тодорхой заадаг бөгөөд Иаковын хүү Иосефын амьдрал ч мөн адил үүнийг бидэнд заадаг. Тэр Бурханы түүний эцгүүдтэй хийсэн гэрээний өв залгамжлагч байсан бөгөөд харин ах нар нь түүнийг үзэн ядаж, түүнийг боол болгон худалдсан. Тэр Потифарын эхнэрийг ирэхэд өөрийн шударга ёсыг зөрчихөөс татгалзсан тул шоронд хаягдсан. Тэр илүү итгэлтэй байх тусам илүү зовлон бэрхшээлтэй тулгарч байсан мэт санагдаж байв. Гэвч энэ бүх зовлон бэрхшээл нь Бурхан сайшаахгүй байгаагийн илрэл биш байв. Үнэндээ, энэ бүх зүйлд, “Эзэн түүнтэй хамт байлаа” (Эхлэл 39:3). Иосефын амьдрал Бурхан биднийг орхихгүй хэмээх энэ чухал үнэний илэрхийлэл байсан. “Аврагчийг дагах нь зовлон бэрхшээлийг арилгахгүй” хэмээн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф заасан. “Харин энэ нь Тэнгэрлэг Эцэгээс танд өгөхийг хүсэж байгаа тусламж, та хоёрын хоорондох саадыг арилгах болно. Бурхан та нартай хамт байх болно” (“Гэрийн зүг тэмүүлэх нь,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 37:1–28; 39; 41:9–45

Түүний саад тотгорт “Их Эзэн Иосефтой хамт байв”.

Дахин дахин, аз завшаан Иосефыг орхисон юм шиг санагдаж байсан ч Их Эзэн хэзээ ч түүнийг орхиогүй. Иосефын түүхийг уншихдаа дараах асуултуудыг эргэцүүлэн бод: Иосеф саад тотгортой тулгарч байх үедээ Их Эзэнд ойр байхын тулд юу хийсэн бэ? Их Эзэн “түүнтэй” хэрхэн хамт байсан бэ? (Эхлэл 39:2–3, 21, 23).

Та бас өөрийн амьдралын талаар үүнтэй адил асуултыг асууж болно. Их Эзэн хүнд хэцүү цаг үед тань та нарыг орхиогүй гэсэн ямар нотолгоог та харж байсан бэ? Гэр бүлийнхээ гишүүдтэй болон хойч үеийнхэнтэй өөрийн туршлагыг хуваалцах талаар бодож үз (1 Нифай 5:14-ийг үзнэ үү). Ирээдүйд сорилт бэрхшээлтэй тулгарах үед итгэлдээ үнэнч байхад бэлтгэхийн тулд одоо та юу хийж чадах вэ?

Мөн Иохан 14:18; Ром 8:28; Aлма 36:3; Сургаал ба Гэрээ 121:7–8; Д.Toдд Кристоффэрсон, “Гэгээнтнүүдийн баяр баясгалан,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14-ийг үзнэ үү.

Эхлэл 37:5–11; 40; 41:1–38

Хэрэв би итгэлтэй байвал Их Эзэн биднийг хөтөлж, урамшуулах болно.

Ахлагч Дэвид А.Бэднар, “Илчлэлтүүд нь зүүд, үзэгдэл, тэнгэр элчүүдтэй ярилцах, сүнсний өдөөлт зэрэг олон янзын арга замаар ирдэг” хэмээн заасан (“Илчлэлтийн сүнс,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91). Их Эзэн зүүд ашиглан, Иосефт, Фараоны ахлах сөнч, талхчин мөн Фараон нарт үнэнийг илчилсэн. Их Эзэн мөн Иосефт эдгээр зүүдийг хэрхэн тайлахыг илчилсэн. Их Эзэнээс илчлэлт хүлээн авч, ойлгох талаар Эхлэл 37:5–11; 40:5–8; 41:14–25, 37–38-аас та юу сурч мэдэж авч болох вэ? Жишээлбэл, илчлэлтийг ойлгоход хэцүү мэт санагдах үед Иосефын жишээнээс та юу сурч мэдэж болох вэ? (Эхлэл 40:8; 41:16-г үзнэ үү).

Зураг
Шоронд буй Иосеф зүүд тайлж байгаа нь

Иосеф сөнч болон талхчны зүүдийг тайлж байгаа нь, Франсуа Жерард

Их Эзэн танд Өөрийн хүслийг хэрхэн илчилж байгааг бодож үз. Их Эзэний танд өгсөн илчлэлтийг биелүүлэхийн тулд та юу хийж байна вэ? Түүнээс та нэмэлт удирдамжийг хэрхэн эрэлхийлж байгаа вэ?

Мөн Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120; Мишэлл Д.Крэйг, “Сүнслэг чадавх,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–21-ийг үзнэ үү.

Эхлэл 38; 39:7–20

Их Эзэний тусламжтайгаар би уруу таталтаас зугтаж чадна.

Уруу таталтад орох үед чинь Иосефын жишээ танд урам зориг, хүч чадал өгөх болно. Эхлэл 39 дэх Иосефын туршлагыг уншихдаа уруу таталтыг эсэргүүцэхийн тулд түүний юу хийснийг анзаар. Жишээ нь:

  • Тэрээр Потифарын эхнэрийн ятгалгыг “эсэргүүцсэн” (8-р шүлэг).

  • Тэр нүгэл үйлдэх нь Бурханыг болон бусад хүнийг гомдоох болно гэдгийг мэдэж байсан (8–9-р шүлэг).

  • Тэр “өдрөөс өдөрт” үргэлжилж байсан уруу таталтыг “сонссонгүй” (10-р шүлэг).

  • Тэр “хувцсаа орхиод … зугтан гарсан” (12-р шүлэг).

Иосефын үлгэр жишээг бодоод уруу таталтаас зайлсхийх, эсэргүүцэх төлөвлөгөө гаргах талаар бодож үзээрэй. Жишээлбэл, та өөрт тохиолдсон уруу таталтын тухай бодож, зайлсхийх нөхцөл байдлыг бичиж, уруу таталт гарахад Тэнгэрлэг Эцэгт найдах төлөвлөгөө гаргаж болно (2 Нифай 4:18, 27–33-ыг үзнэ үү).

Уруу таталт:

Зайлсхийх нөхцөл байдал:

Хариулах төлөвлөгөө гарга:

Иосеф уруу таталтад орохдоо эсэргүүцэх чадвартай байсан энэ түүхээс өмнө түүний ах Иудагийн тухай огт өөр мэдээлэл бичигдсэн байдаг. 37, 38 мөн 39-р бүлгүүд нь хамтдаа ариун явдлын талаар та нарт юу зааж байна вэ?

Мөн 1 Коринт 10:13; 1 Нифай 15:23–24; 3 Нифай 18:17–18-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 37Хэрэв та нар Иосефын ах нарын нэг байсан бол атаархаж, түүнтэй харилцаагаа муутгахгүйн тулд юу хийж болох байсан бэ? Энэ нь бие биетэйгээ “найртай ярилцахад” бидэнд хэрхэн тус болж чадах вэ? (4-р шүлэг).

Эхлэл 39.“The Refiner’s Fire”, “After the Storm” (ChurchofJesusChrist.org) зэрэг видеонууд нь сорилт бэрхшээлийн үед Их Эзэнд хандан хүч чадал олж авсан хүмүүсийн туршлагыг харуулдаг. Магадгүй та тэдгээрийн нэгийг нь үзэж, Иосеф өөрийн туршлагын талаар видео бичлэг хийх гэж байгаа бол юу гэж хэлэх байсан талаар ярилцаж болох юм. Та нар хамтдаа “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) дууллыг дуулан, Иосефыг зовлон зүдгүүртэй тулгарах үед танай гэр бүлийнхний түүнтэй хуваалцах байсан зөвлөгөөг хайж олоорой.

Эхлэл 39:7–12.Эдгээр шүлгийг унших нь ариун явдлын хуулийн талаар гэр бүлтэйгээ ярилцах боломжийг олгож болох юм. Энэ ярилцлага хийхэд тус болох зарим эх сурвалжийг энд оруулав: Иаков 2:28; Aлма 39:3–9; “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [2011], 35–37); “Sexual Intimacy Is Sacred and Beautiful” (Help for Parents [2019], AddressingPornography.ChurchofJesusChrist.org).

Эхлэл 41:15–57.Их Эзэн Иосефоор дамжуулан Египетийн ард түмнийг хэрхэн адисалсан тухай эдгээр эшлэлээс бид юу сурч мэдсэн бэ? Бид ирээдүйн онц байдалд бэлтгэлтэй байх талаар юу мэдэж авч болох вэ? Гэр бүлээрээ бэлтгэлтэй байхын тулд та юуг илүү сайн хийж болохыг ярилц. Санаа авахад зориулан, Gospel Topics, “Emergency Preparedness,” topics.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу:Есүс бидний хайртай найз,” Хүүхдийн дууны ном, 37.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судруудыг өөрийн амьдралтай адилтга. Та уншиж байхдаа судрууд дахь түүх, сургаалууд амьдралд тань хэрхэн хэрэгжиж байгаа талаар эргэцүүлэн бодоорой. Жишээлбэл, Египет дэх Иосефын үнэнч байдал таныг бэрхшээлээс үл хамааран Эзэнд үнэнч байхыг хэрхэн өдөөж байсан бэ?

Зураг
Иосефын ах нар түүний дээлийг авч байгаа нь

Иосефын ах нар түүний дээлийг авч байгаа нь уран зураг, Сэм Лоулор.