Шинэ Гэрээ 2023
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах


Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023 гарын авлагыг ашиглах

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах

Энэхүү эх сурвалжийг хэнд зориулсан бэ?

Үүнийг Сүмийн хувь хүн, гэр бүл болгонд зориулсан. Уг гарын авлага нь таны бие даан эсвэл гэр бүлээрээ судлах эсэхээс үл хамааран, сайн мэдээнээс суралцахад тань туслах зорилготой. Хэрэв та урьд нь сайн мэдээнээс тогтмол судалдаггүй байсан бол энэхүү эх сурвалж танд судалж эхлэхэд тусална. Хэрэв та аль хэдийн сайн мэдээнээс судлах сайн хэвшилтэй болсон бол энэ нь танд илүү ач холбогдол бүхий туршлага олж авахад туслах болно.

Зураг
Судар судалж буй эхнэр, нөхөр хоёр

Би энэ эх сурвалжийг хэрхэн ашиглах вэ?

Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Энэ нь хувиараа болон гэр бүлээрээ судраас судлах заавар эсвэл удирдамж болохын хувьд танд тустай байж болох юм. Мөн та үүнийг гэр бүлийн үдэштээ ашиглаж болно. Тойм нь Шинэ Гэрээнд гардаг чухал зарчмуудыг тодотгож өгдөг бөгөөд хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан судлах санаа, үйл ажиллагааг санал болгож, сэтгэгдлээ бичих зайг гаргаж өгдөг.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны сайн мэдээг судлах болон хийж байгаа бусад сайн зүйлийг орлох юм уу тэдгээртэй дүйцүүлэх зорилгогүй юм. Бурханы үгийг хэрхэн судлах арга барилаа тодорхойлохын тулд Сүнсний удирдамжийг дага.

Энэхүү эх сурвалж Сүмд болж буй зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ?

Энэ эх сурвалжийн тоймыг долоо хоног тутмын унших хуваарийн дагуу бэлтгэсэн. Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулсан Ирээд, Намайг дага эх сурвалжууд нэг ижил хуваарийг мөрдөнө. Гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүнийхээ дагуу амьдрах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхэд тань Сүмийн багш нар танд гэртээ судалсан судрын хэсгийн талаарх асуулт, бодол санаа, туршлагыг хуваалцах боломжийг олгох болно.

Ням гаргийн анги сард ердөө хоёр удаа ордог тул Ням гаргийн ангийн багш нар долоо хоногийн хуваарийг дагахын тулд хичээлийг алгасаж эсвэл нэгтгэж болно. Гадасны чуулган юм уу өөр бусад шалтгаанаар Сүмийн ердийн цуглаан болохгүй долоо хоногуудад (Ням гаргийн анги, Хүүхдийн хэсэг хоёрын аль алинд) мөн адил байдлаар заах шаардлагатай байж болох юм. Ийм долоо хоногуудад Шинэ Гэрээг гэртээ үргэлжлүүлэн судлахад таныг урьж байна.

Би энэ хуваарийг дагах шаардлагатай юу?

Энэхүү хуваарь танд энэ ондоо багтаан, Шинэ Гэрээг уншихад тань тусална. Нэмж дурдахад, бусадтай нэг ижил хуваарийг дагаж мөрдөх нь гэр орондоо болон сүм дээр мөн өөр бусад газарт утга учир бүхий туршлага олж авахад хөтөлж болно. Гэхдээ хуваарьт баригдах юм уу заавал шүлэг бүрийг унших ёстой гэх хэрэггүй бөгөөд энэхүү хуваарь нь өөрийнхөө алхмыг зохицуулахад тань туслах хөтөч төдий зүйл юм. Хамгийн чухал зүйл бол таны хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцаж байгаа явдал билээ.