Шинэ Гэрээ 2023
Хөрвөлт бол бидний зорилго


“Хөрвөлт бол бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“Хөрвөлт бол бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Судар судалж буй эмэгтэй

Хөрвөлт бол бидний зорилго

Сайн мэдээнээс суралцах, заах бүхий л зорилго нь Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Тэдэнтэй илүү адил болоход өөрсдөдөө туслах явдал юм. Иймээс бид сайн мэдээнээс судлахдаа шинэ мэдээлэл хайхын зэрэгцээ “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болохыг эрмэлздэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд зүрх сэтгэл, хандлага, үйлдэл, мөн чанараа өөрчлөхөд тусална гэдэгт найдна гэсэн үг юм.

Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшиг руу хөтөлдөг сайн мэдээнээс суралцах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гарч, бидний зүрх сэтгэл, гэр орон руу өргөжин тэлдэг. “Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрах өдөр тутмын, байнгын хичээл зүтгэлийг шаарддаг. Жинхэнэ хөрвөлт рүү хөтөлдөг сайн мэдээнээс суралцах үйл явц Ариун Сүнсний нөлөөг шаарддаг.

Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлж, тэрхүү үнэнийг гэрчилдэг (Иохан 16:13-ыг үзнэ үү). Тэр бидний оюун санааг гийгүүлж, ойлголтыг түргэсгэн, бүхий л үнэний эх сурвалж болох Бурханаас ирэх илчлэлтээр зүрх сэтгэлд маань хүрдэг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Тэрээр бидний үнэний дагуу амьдрах хүслийг өдөөдөг бөгөөд үйлдэх арга замуудыг нь бидэнд шивнэн хэлдэг. Үнэнийг хэлэхэд, “Ариун Сүнс [бидэнд] бүх зүйлийг заана” (Иохан 14:26).

Эдгээр шалтгааны улмаас бид сайн мэдээний дагуу амьдарч, суралцаж, заахдаа хамгийн түрүүнд Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлбэл зохино. Энэхүү зорилго нь бидний сонголтыг тодорхойлж, бодол, үйлдлийг маань удирдаж байх ёстой. Бид Сүнсний нөлөөг урьдаг аливаа зүйлсийг эрэлхийлж, тэрхүү нөлөөг холдуулдаг зүйлсийг эсэргүүцэж байх хэрэгтэй. Учир нь бид Ариун Сүнсний оршихуйд байж чадахуйц зохистой байж чадвал Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн оршихуйд амьдрахуйц зохистой байж чадна гэдгээ мэддэг.