Шинэ Гэрээ 2023
Нэмэлт эх сурвалж


“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“Нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Зураг
Судраас судалж буй гэр бүл

Нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшн, ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Сүмийн дуулал ба Хүүхдийн дууны ном

Ариун нандин дуу хөгжим нь Сүнсийг урьж, Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалж мөн сургаалыг мартагдашгүй байдлаар заадаг. Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны номын хэвлэмэл хувилбарыг ашиглахаас гадна та олон дуулал, хүүхдийн дууны видео, аудиог music.ChurchofJesusChrist.org болон Sacred Music, Gospel Media аппликэйшнаас олж болно.

Институт, семинарын гарын авлагууд

Институт, семинарын гарын авлагуудад сударт гардаг зарчим болон түүхийн сургаалын тайлбар, түүхэн үндэслэл агуулагддаг.

Сүмийн сэтгүүлүүд

Найз, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Лиахона зэрэг сэтгүүлүүд нь Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас зааж буй зарчмууддаа нэмэлт эх сурвалж болгон ашиглаж болох түүх, үйл ажиллагаануудаар хангадаг.

Gospel Topics (Сайн мэдээний сэдвүүд)

Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрээс та сайн мэдээний төрөл бүрийн сэдвийн ерөнхий мэдээлэл, тэдгээртэй холбогдох Ерөнхий чуулганы үгс, нийтлэл, судар, видео зэрэг хэрэгтэй эх сурвалжуудын холбоосыг олж болно. Та мөн сургаал, түүхийн асуудлаар гүн гүнзгий мэдээлэл өгөхөөс гадна Сүмийн тухай, Сүмийн сургаалын талаарх олон асуултад хариулт санал болгодог Gospel Topics Essays-ийг олж болно.

Шинэ Гэрээний түүхүүд

Шинэ Гэрээний түүхүүд нь Шинэ Гэрээн дэх сургаал, түүхүүдийг ойлгож мэдэхэд нь хүүхдүүдэд тусалж чадна. Та мөн Gospel Library аппликэйшн, GospelMedia.ChurchofJesusChrist.org вэбсайтаас эдгээр түүхийн видеог олж болно.

Судрын түүхийн буддаг ном—Шинэ Гэрээ

Энэхүү эх сурвалж нь хүүхдүүдийн Шинэ Гэрээнээс суралцах үйл явцыг сайжруулахад зориулсан, өнгөөр ялган будах хөгжилтэй үйл ажиллагааны хуудаснуудыг агуулдаг.

Видео ба уран зураг

Уран зураг, видео болон бусад медиа нь танай гэр бүлд судруудтай холбоотой сургаал, түүхүүдийг ойлгож, төсөөлөн бодоход тусална. GospelMedia.ChurchofJesusChrist.org дахь Gospel Media дээрээс Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгыг үзэж болно. Gospel Media нь мөн гар утасны аппликэйшн хэлбэрээр байгаа. Та Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрээс ашиглаж болох олон зургийг олж болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол Христтэй адил заах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тусална.